“Ш.Сүрэнжав-Шинэ Монголын шинэ соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
2019/03/15
Share |

Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруу найрагч Шаравын Сүрэнжав агсаны мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “Ш.СҮРЭНЖАВ-ШИНЭ МОНГОЛЫН ШИНЭ СОЁЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Ш.Сүрэнжав найрагчийн бүтээл туурвилыг мэдэхгүй монгол хүн гэж үгүй.

Ш.Сүрэнжав агсан бол яруу найраг, дууны шүлэг, үргэлжилсэн үгийн болон тайз дэлгэцийн их урлан бүтээгч байсан юм.

Эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын Их сургууль, Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсаны үр хүүхэд, ах дүү нар зохион байгуулж байна.

“Ш.СҮРЭНЖАВ-ШИНЭ МОНГОЛЫН ШИНЭ СОЁЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаар “Тэнгэрийн яруу найрагчийн урлахуйн ертөнц”, “Хэрлэнгийн баръя” романы туурвил зүйн онцлогоос, Ш.Сүрэнжавын яруу найргийн дүр дүрслэл, уран сайхны онцлог буюу “Тэнгэр үзэл”, Ш.Сүрэнжавын дэлгэцийн бүтээлд туссан соёл сэтгэлгээний онцлогийг шинжих нь, Ш.Сүрэнжавын “Долгионт жилүүдийн туужис” бүтээлийн уран сайхан, дүрийн асуудал зэрэг  сэдвүүдээр илтгэлүүд тавигдлаа.

Мөн энэ үеэр Хан-Уул дүүргийн Номын санг МУ-ын Ардын уран зохиолч,Төрийн шагналт Шаравын Сүрэнжавын нэрэмжит болгох хүндэтгэлийн ёслолын арга хэмжээ болсон юм.

Иргэний уянгын шүлэг, найраглалуудыг орчин үеийн сэдвээр голчлон бичдэг Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсаны бичсэн “Ерэн баатрын дууль”,  “Шөнө ургасан цэцэг” найраглал нь уншигчдын сонирхолыг ихэд татсан юм. Мөн “Цэргүүд дуулж байна”,  “Миний дуулах ертөнц”,  “Уулын салхи”,  “Ялалт”,  “Нутгийн цэнхэр уулс” яруу найргийн номууд, “Намуун үдэш”,  “Миний ардын сэтгэл”, ”Итгэлийн дуу”,  “Торгон хилийн зүг”,  “Сувилагч чамдаа баярлалаа”,  “Бүсгүйчүүл” гэх мэт дуунууд нь олон түмэнд танигдсан юм.

Түүнчлэн “Хэрлэнгийн барьяа” роман, эрийн гурван наадмын тухай бичсэн уран сайхны киноны зохиолоор нь “Гарьд магнай” /1983/, “Тод магнай” /1990/, “Цэц магнай” /1995/ уран сайхны кино бүтээжээ. Ш.Сүрэнжавын олон шүэг найраглал нь орос болон бусад хэлэнд олон удаа орчуулагдан гарсан билээ.

Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруу найрагч Шаравын Сүрэнжав агсаныг зөвхөн зохиолч гэж үзэж болохгүй. Монголын сурган хүмүүжүүлэх ухаан болон шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт найрагч, соён гэгээрүүлэгч байсан юм.

Дашрамд сонирхуулахад 3-р сарын 16-ны 15 цагт Тусгаар тогтнолын ордонд Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруу найрагч Шаравын Сүрэнжав агсаны нэрэмжит “ Эв нэгдлийн цом” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадам зохион байгуулагдана.  “ Эв нэгдлийн цом” залуучуудын яруу найргийн наадам цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах юм байна.

Б.Сонор 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан