Монголоосоо “дайжсан” монголчуудаа яаж даллах вэ
2019/03/18
Share |

-Монголчуудаа Монголдоо тогтоох төрийн бодлого гэж байна уу-

Өмнөд Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллах  хүмүүсийн бүртгэл явагдаж дуусав бололтой. Хэдэн мянган хүн бүртгүүлснийг  мэдэхгүй. Тэднээс хэд нь тэндэээ харлаж үлдэхийг бас хэлж мэдэхгүй.  Бүртгүүлсэн, бүртгүүлээгүй ямар нэг аргаар виз гаргаж аваад тэндээ тэр чигтээ шингэж үлддэг гайхалтай чадвар монголчуудад бий. 

Саяхан ийм нэг тоо баримттай таарлаа.  Сард бүр дунджаар 500 хүн Хан мөрний хараа бараа нутагт “харлаж” үлддэг гэжээ. Япон, АНУ, Европын холбооны орнууд, Австрали, Канад...

Аяа, монгол хүний толгой дээр нар шингэдэггүй болсон гэж үнэн ажээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын мэдээлснээр дэлхийн 75 улсад 144 мянган монголчууд амьдарч байна  гэсэн тоо баримт  байна.  Хөөрхий,  энэ 144 мянга гэдэг бол ном журмаараа бүртгэлтэй ажиллаж  амьдарч байгаа, нэг хэсэг нь сургууль соёлд суралцаж байгаа иргэд байх. Харин харласан иргэдийн тоо үүнээс ч давж мэднэ.

Энэ бол харагдах байдал, харин бүр нэг ноцтой баримт гэвэл хөдөлмөрийн насныхны 80 шахам хувь нь Монголдоо амьдрах  хүсэлгүй байгаа  гэсэн судалгаа гарчээ. Энэ судалгааг 18-48 насныхан дунд явуулсан байгаа юм. Уулыг эргүүлж усыг шуугиулах эрч хүчтэй залуучууд маань ийм хүсэл мөрөөдөлтэй явж  байна гэдэг эмгэнэл.

Гэхдээ  тэдний буруу огтхон ч биш. Угаас  сайн сайхан амьдрал, хүрэлцэхүйц цалин орлого,  ая тухтай орчинд татагдах нь  хүний заяамал шинж байж таарах байх.  Солонгосуудын цалингийн 1/3-д хүрэхгүй мөнгөөр хөдөлмөрөө үнэлүүлдэг  хэрнээ тэндээс авчирсан бараа таваар нь нугарсан өндөр үнээр зарагддаг Монголд  элбэг хангалуун амьдрах тухай төсөөлөх нь  бараг л эрүүл бус сэтгэхүй юм шиг. Яаж шүү болгодог юм болдоо гэж гайхмаар ч юм шиг.  

Аргатайдаа бус амьдрал хөөн алс газар одож байгаа тэднийг буруутгах арга байхгүй, бас зөвтгөж зөвшөөрөөд байх бүр ч хэцүү.  

Хөдөлмөрийн насны сайхан эрчүүд ихэнхдээ амьдралын мөр хөөн “хээрийн галуу нисэн үл хүрэх газраас” мөнгө хийж ирэхээр харийг зорьж байгаа нь нууц биш. Харамсалтай нь тэдний нэлээд хувь нь хүний газар, гүний нутагт шингэж үлдэнэ. Үүний ард монголоор дүүрэн нөхөн үржихүйн насны ганц бие эмэгтэйчүүд бууриа сахин хоцорч байна.

...Бидний цөөхөн монголчуудад цаг бусын эрсдэл мундахгүй.  Адаглаад л зам тээврийн осол, уул уурхай, ус үер гээд.  Угаас цөөхөн монголчуудад хүн шиг хэрэгтэй капитал хаана ч байхгүй.  Гэтэл сүүлийн үед улсынхаа иргэний харъяаллаас гарч харь газрыг зоригчдын тоо нэмэгдэж цөөхөн хэдэн монголчуудын маань тоо толгойг эмтэлсээр байна. 

Нэг жилийн хугацаанд  543 хүн Монгол Улсын иргэний харьяатаас гарсныг  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дураж байсан. Бас иргнэшлээс татгалзах өргөдлөө өгчихсөн өдий төдий хүн байгаа нь тодорхой.  Монголоосоо “дүрвэх” монголчуудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа гэдгийг мөн тодотгосон. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэлснээр бол 2015 онд 129, 2016 онд 307 гэх мэт нэмэгдсээр 543 гэх  тоонд хүрчээ.

Хөдөлмөрийн насны сайхан эрчүүд ихэнхдээ амьдралын мөр хөөн “хээрийн галуу нисэн үл хүрэх газраас” мөнгө хийж  ирэхээр  харийг зорьж байгаа нь нууц биш. Харамсалтай нь тэдний нэлээд хувь нь хүний газар, гүний нутагт шингэж үлдэнэ. Үүний ард монголоор дүүрэн нөхөн үржихүйн насны ганц бие эмэгтэйчүүд  бууриа сахин хоцорч байна.  Ийм байдал нь эцэстээ  хоёр эхнэртэй байх хуулийн хүсэмжлэлийг төрүүлдэг юм шиг байна. Монгол шиг цөөхөн хүн амтай улсад хүн ам зүйн бодлого талаасаа энэ бол түгшүүр төрүүлмээр дүр төрх  мөн. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал баймаар.

Бараг 10-аад жилийн өмнө байх,  гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа эх оронд нь эргэж ирэхийг  уриалж “Зөгийн үүр” гээд хөтөлбөр эхлүүлсэн ч  одоо бүр мартагдаж орхижээ. Энэ үеэр үүрэндээ эргэж ирсэн “зөгий” үнэндээ цөөхөн, ирсэн зарим нь эргээд “ниссэн” гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.

Монголчуудаа Монголдоо тогтоох төрийн бодлого гэж байна уу. Монголын хүн амын тоо дансан дээр бол 3,2 сая. Ердөө  885 мянга гаруй өрхтэй. Харин газар нутгийн хэмжээ 1,650 мянган хавтгай дөрвөлжин км. Нэгж талбайд ногдох хүн амын тоогоороо дэлхийн хамгийн сийрэг улс.  Энэ утгаараа зарим газар нутаг эзэнгүйдэхийн зовлон улам бүр нэмэгдсээр байна.  Хөдөө нутаг залуучуудаар улам бүр хомсдож,  уулын аманд хоёр хөгшин мал, бууриа сахьж хоцорсон нь нийтлэг  дүр  төрх болжээ.

Хүнээ тогтооё гэвэл эдийн засгаа хөгжүүлж, Монголоо улс шиг улс болгох ёстой.  Монгол хүний үнэлэмж ийм, хөдөлмөрийн хөлсний хэмжээ бүр ч доогуур, эмнэлэг,  боловсрол, нийгмийн хамгаалал, тэтгэвэр тэтгэмж  энэ бүхэн зүгээр нэг аргацаах төдий хандлага бодлогоор хэрэгжиж байгаа цагт монголчуудын харийг чиглэсэн нүүдэл үргэлжилсээр байх болно.  Энэ хэрээр үндэсний аюулгүй байдал, хүн ам зүйн бодлого  улам бүр эмзэг болсоор байна.

Д.Булган

эх сурвалж:http://www.zaluu.com/read/31e9b7h2a

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан