Н.Энхбаяр: Ц.Элбэгдоржид, М.Энхболдод ч гэсэн хандаж хэлмээр байгаа юм. Одоо болио...
2019/03/19
Share |

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Цензургүй ярилцлага”-ын ээлжит зочноор оролцож Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй тайлбар хийсэн явдал олны анхаарал татаж байна.

Н.Энхбаярын ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ онцолсон ноцтой мэдэгдлүүдээс хүргэж байна...

Тэрээр хэлэхдээ “М.Энхболд өнөөдөр нэр муутай хэн ч биш болоод явж байна. Яахав УИХ-ын гишүүн хэвээрэй. Гэхдээ энэ олон муухай луйварын асуудлуудад хутгалдчихсан. Нэр нүүргүй болчихсон байна. Анх М.Энхболдод хэлж байсан. Худалдаа Хөгжлийн банкыг хувьчлах асуудал яригдаж байх үед би Ерөнхийлөгч байсан.  Мөнгө олох гээд байгаа юм бол заавал ийм булхиа луйварын юм руу битгий орох гээд бай.  Ийм будлиантай юм руу орж, энийг төлөөлж, зуучилж битгий гүйгээд бай хэрэггүй гэж... Тэгээд миний үгэнд ороогүй.

М.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа Худалдаа Хөгжлийн банкыг Сахал Эрдэнэбилэгт авч өгөхөөр АНУ-д болсон НҮБ-ын чуулганд явахдаа дагуулж очоод Жеральд Металзынхантай уулзаж сахал Эрдэнэбилэгт энэ банкыг өгөөрэй гэж хэлэлцээр хийсэн байдаг. Би сүүлд нь мэдээд М.Энхболдоос асуусан. Яагаад чи тэгж байгаа юм бэ? Монгол Улсын Ерөнхий сайд ямар нэгэн компанийг төлөөлөөд банкны хувьчлалын тухай, банкыг зарах, зарахгүй тухай асуудлыг ярьж явж болох юм уу? гэж хэлж байсан ...тэгсгээд өнгөрсөн.

Сахал Эрдэнэбилэг гэдэг хүний ярьсан зүйлийг яг эсрэгээр нь л ойлго. Худалдаа Хөгжлийн банкыг, Эрэдэнтийн 49 хувийг эсрэгээр нь ойлгоход хулгай хийсэн мөнгөөр л авсан гэсэн үг. Яагаад гэхээр энэ хүний үйлдлүүд нь өөрөө дандаа хулгай байгаа байхгүй юу.

М.Энхболдоор дамжуулж надад хувь өгөх тухай хэлүүлж байсан хүн. Өөрөөр хэлбэл М.Энхболд над дээр орж ирж та энэ дээр оролцооч хувь аваач гэж хэлж байсан. Би эсэргүүцсэн. М.Энхболд, Сахал Эрдэнэбилэг, Т.Бадамжунай гэсэн багаараа АНУ-д очиж уулзсан хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн хооронд хувь тохирох, наймаа хийх ч юм уу эсвэл хэн нэгэн хүнийг хариуцах, хэн нэгнийг өөрсдөдөө татах ажлыг багаараа хийгээд байгаа. М.Энхболдын үүрэг бол Монгол Улсын Ерөнхий сайд учир Монгол Улсын Ерөнхийлөгч дээр орж ийм хэмжээний асуудал ярих...

Одоо Эрдэнэтийн 49 хувь дээр Ц.Элбэгдоржтой нийлчихсэн, хууль шүүхийнхнийг нийлээд өөрийн болгоцон хүмүүс чинь өөрсдийн өмчөө хамгаалахын тулд нэгдээд байна шүү дээ.

Би тэр үед энэ багт нийлсэн бол 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж өнөөдөр Ерөнхийлөгчөө хийгээд 49 дээр өмөөрөөд явж байх байсан байгаа биздээ.Тэгээгүй 2009 онд хуйвалдаанаар унагаад дараа нь дахин нэр дэвших гэтэл боловсролгүй гээд дэвшүүлээгүй.

Би Сахал Эрдэнэбилэгиийг шоронд хийх гээд байгаа юм биш. Ямар ч байсан Монгол улс энэ Худалдаа Хөгжлийн банкны мөнгө угаасан асуудлыг шалгах хэрэгтэй, 49 хувийг шалгах хэрэгтэй. Тэр Эрдэнэтийн 49 хувийг Монгол улс буцааж авах ёстой.

Тэдний хууль шүүхийг ийм ялзарсан болгосон системийг засах ёстой. Би цаашид тууштай дуугарна. Ц.Элбэгдорж, Сахал Эрдэнэбилэг нарын за тэгээд М.Энхболдын оролцоотой эсвэл М.Энхболдыг дэмждэг тийм хүмүүсийг багаараа сонгосон Шүүх, Прокурор, АТГ бусад хууль шүүхийн байгууллагуудад бий болсон бүхэл бүтэн сүлжээ байна шүү дээ.

Сая Сахал Эрдэнэбилэг шалгагдаад 12 цаг болсон уу үгүй юу тэгээл гаргачихаж байгаа биздээ. Энэ бүхнийг дээр нь зангидаад сууж байгаа нь тэр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Зориг гэж... Зориг л одоо дээш доошоо утас цохино хэлнэ... тэгээд нөгөөдүүл нь даалгаварыг нь биелүүлнэ. Ийм хамгаалалттай байгаа учир эд нар их зоригтой байна. Одоо эд нар хулгайгаа баригдахгүйн тулд хэнийг ч гүжирдэхэд бэлэн...

Би одоо Ц.Элбэгдоржид ч гэсэн М.Энхболдод ч гэсэн хандаж хэлмээр байгаа юм. Одоо болио. Яахавдаа тав арван төгрөгт дуртай байхыг ойлгож байна. Гэхдээ ингэж улсаа, улсынхаа объектийг хулгай хийж байгаа хүнтэй хамтарч тэрийг дэмжиж болохгүй ээ. Энийг зүгээр л зас.

Худалдаа Хөгжлийн банк мөнгө угаасан үүнийг нь шалгах хэрэгтэй. Худалдаа Хөгжлийн банк 49 хувийг худалдаад авчихлаа. 49 дээр Ч.Сайханбилэг бол улайн цайм энэ компанийн төлөө ажилласан. Бүр дэндүү тодорхой. Оюунбаатар, Баянсэлэнгэ хоёр 49 хувийг задруулсан, хамгийн анх мэдэгдэл хийсэн учир ял авах гээд явж байна. Нөгөө хонгилоор ороод явж байна...

Ер нь бол Эрдэнэтийн 49 хувийг Монголдоо авчирсан гэж шал худлаа дандаа гадаадад бүртгэлтэй оффшор  компаниуд ... энэний цаана хэн байгаа юм хэлчих л дээ Эрдэнэбилэгээ?

Ч.Сайханбилэгийн алдаа нь юу вэ гэхээр Оросууд руу чихээд байгаа юм. Оросууд харин маш их болгоомжтой хандсан байна лээ.   

Тийм учраас энэ Сахал Эрдэнэбилэг, Эрдэнэтийн 49 хувийг буцааж авах, Оюутолгойн булхиа луйвар, Худалдаа Хөгжлийн банкны луйвар, булхиа, шүүх, хууль хяналтын байгууллагын булхиаг таслан зогсоохын төлөө тууштай тэмцэнэ. Эд нар олуулаа байна л даа. Гэхдээ би энийг дуустал тэмцэж ард түмнийхээ өмч хөрөнгийг буцааж авчрах хүртэл явна.

Эцэст нь хэлэхэд эд нар одоо 49-д ханахгүй ээ 51 хувиа авах гэж байгаа. Бүр 100 хувиа эдэнд алдаж магадгүй. Эд нарынхаа занг би мэдэж байгаа учраас ...” гэв.

Ямартай ч газрын доорхи баялагийг хуваан цөлмөдөг бүлэглэлиийнхний булхиа луйвар өдөр бүр илчлэгдсээр байна. Харин үүнийг таслан зогсоох хууль, шүүхийн шударга байгууллага хаана байна вэ...

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан