Ц.Нямдорж: Би Б.Содномдаржаа болон Т.Чимгээгийн ар гэрийнхнээс сайдын хувьд уучлал гуйж байна
2019/03/21
Share |

Өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллийн үеэр Засгийн газраас “Монголросцветмент”, “Эрдэнэт” үйлдвэрийг улсын үйлдвэр болгох шийдвэр гаргасныг мэдэгдлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг Засгийн газраас томилдог бол “Монголросцветмент”-ийн захирлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас томилдог юм.

-Улсын үйлдвэрийн статусаар ажиллана гэхээр үйлдвэрийн удирдлагыг солино гэсэн үг үү?
-Үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд орж байгаа учраас Засгийн газар Х.Бадамсүрэнг өөрчлөх эсэх тал дээр байр сууриа илэрхийлэх байх.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал юу болж байгаа вэ?
-Энэ бол зүгээр нэг үйлдвэрийн асуудал биш. Маш ноцтой асуудал. Цаашид улс төрийн намууд, хууль зөрчигчид УИХ, төрийг барьцаалж үлдэх үү эсвэл үгүй гэдэг л асуудал. УИХ, Цэц хоёр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар шийдвэрээ гаргачихсан. Худалдаа хөгжлийн банк “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг шалгаад бүх материалыг гаргаж, УИХ шийдвэрээ гаргасан. Улсаас 400 сая ам.доллар гаргуулж, худалдаж авсан нь үнэн. Би энийг олон удаа хэлсэн. Би ард түмэн та нарыг ялна гэж хэлсэн нь системийг нь хэлсэн юм. Би нэг зүйлд сэтгэл хангалуун байна. Ард түмэн олон жилийн хулгай луйварт дасч байснаа одоо сэрж байна. Монголын хамгийн өөдтэй, өнгөтэй бүхэн энэ нөхдүүдийн гарт орсон. Яг үнэндээ “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавиагүй, баталгаа л гаргасан.

-Эрүүгийн цагдаагийн газраас ямар ажиллагаа явуулсан юм бэ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэрт нэгжлэг хийсэн гэсэн ч өөрөө үгүйсгэсэн?
-Би хэвлэлд дээр гарсан мэдээллийг нь олж уншсан. Зарим нэг галлерейд барьсан зургийг хурааж авсан зүйл байгаа гэсэн.

–С.Зоригийн хэргийн талаар мэдээлэл өгөөч, энэ хэрэгтэй холбоотойгоор шалгаж байсан хүмүүсийг хорьсон гэсэн мэдээлэл байна?
-С.Зоригийн амь настай холбоотой эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан нь тодорхой болсон. Энэ асуудлыг аюулгүй зөвлөлд мэдээлэл өгөх байх. Хоёр тагнуулын ажилтан, энэ бүхнийг зохион байгуулахад гар бие оролцсон гурван хүн хоригдсон. Би сайдын ажлаа авсны дараа нэг хүнийг ажлаас халсан. Энэ бүхэн учиртай. Одоо яг тэр хүн шалгагдаж байгаа. Монголд цаашид үеийн үед 37 оны хэлмэгдүүлэлт хэзээ ч болохгүй гэж бодож байна. Би тэр хоёр яллагдагчтай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хэлсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нь харах гэж би очиж уулзсан. Өчигдөр Ч.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ хоёр хүний ар гэрээс Монгол төрийн өмнөөс уучлал гуйж байна, би ер нь өмнө нь уучлалт гуйж байгаагүй юм шүү.

-Хорих 461-р ангид Л.Бямбаа нас барсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад ар гэрийнхэнтэй нь уулзаж, аль аль талаасаа ойлголцож байгаа байх. Салхитын мөнгөний ордын асуудал дээр хуулийнхан оролцсон юм байгаа, хуулийн байгууллага шалгаж байгаа.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалтай холбогдуулан хэд хэдэн шүүгчийн нэр яригдаж байгаа. Эдгээр шүүгчдийг шалгаж байгаа юу?
-Хууль зүйн сайд прокурор, шүүх, тагнуулын байгууллагын ажиллагаанд оролцдоггүй. Мөн энэ хэрэгтэй холбоотой баривчилгааг хууль бусаар зохион байгуулсан гэж шүүх шийдвэр гаргасан.

Энэ баривчилгаа хууль зөрчсөн үү?
-Хойшлуулшгүй ажиллагаа гэж байдаг. Хуулийн зөрчил байхгүй.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан