Л.Оюун-Эрдэнэ: Төрийн үйлчилгээг аймаг, сум, орон нутагт иргэдэд чирэгдэлгүй, түргэн, шуурхай хүргэнэ
2019/03/22
Share |

ЗГХЭГ-аас 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаагийн хуралд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар оролцсон юм.

Цахим хурлаар аймаг, орон нутгийн ажил амьдрал, хаваржилт, мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил, хуурайшилт, ой, хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Орон нутгийн удирдлагууд холбогдох хүмүүсээс сонирхсон асуултдаа хариулт авч, Засгийн газар, орон нутгийн түвшинд яаралтай шийдвэрлүүлэх  ямар асуудал байгаа талаар мэдээлэл солилцлоо.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цахим хурлыг цаашид тогтмолжуулж, хөдөө, орон нутгийн удирдлагууд заавал Улаанбаатарт ирж асуудлаа шийдүүлэх биш, цаг хугацаа, хөрөнгө зардал гаргахгүйгээр богино хугацаанд мэдээлэл солилцох, шийдвэр гаргах үр дүнтэй ажил болгох хэрэгтэй гэдгийг хурлын эхэнд онцолсон юм.

Өнгөрсөн сарын 21-нд бүх шатны Засаг дарга нарыг хамруулсан “Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ийг Засгийн газраас Төрийн ордонд зохион байгуулах үеэр Ерөнхий сайдаас өгсөн 27 үүрэг, даалгаврыг орон нутагт хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг ойрын үед эргэж танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон.

Мөн Ерөнхий сайдын захирамжаар боловсруулж байгаа Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрийг дөрвөн жилээр бус, тав, таван жилээр төлөвлөсөн 2020-2045 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт аймаг бүр өөрийн онцлогоо тусгасан, цаашид тухайн орон нутагт юунд суурилж хөгжих талаарх саналаа ирүүлэх чиглэлийг орон нутгийн удирдлагуудад өгөв.

Цахим хурлын үеэр хөндсөн өөр нэг чухал асуудал нь Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрээр, ”Иргэн төвтэй төрийн үйлчилгээ гэдэг бол засаглалыг ил тод, нээлттэй байлгаж, төрийн үйлчилгээг аймаг, сум, орон нутагт иргэдэд чирэгдэлгүй, түргэн, шуурхай хүргэхийг хэлж байгаа юм. Нөгөө талаар дундаж давхарга 75-аас дээш хувьтай байж ардчилсан нийгмийн эдийн засаг бодит өсөлт болж, эдийн засгийн тэрхүү өсөлт нь цаасан дээр үлдэх биш иргэндээ хүрдэг. Тийм болохоор Засгийн газар үүнд онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, дундаж давхаргыг дэмжсэн банкны үйлчилгээг нэмэгдүүлж, хүү багатай зээл, санхүүгийн бусад үйлчилгээг бүх иргэндээ хүргэхэд чиглэсэн тодорхой шийдвэрийг ойрын үед Засгийн газар гаргана” гэлээ.

Орон нутгийн удирдлагуудтай хийх дараагийн цахим хуралд дарга нараас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулахыг тэрээр мөн үүрэг болгосон. Учир нь нийгмийн давхарга бүрийн төлөөллийг оролцуулж цахим хурлыг цаашид хийх нь үр дүнтэй гэж тэрээр үзэж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн байгууллагуудад ажиллуулах зохицуулалттай хуулиуд байгаа ч хэрэгжихгүй байна. Иймд орон нутагт амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ үгийг сонсож, тулгарч байгаа асуудлыг нь Засгийн газар шуурхай шийдэх бас нэг боломж юм. Энэ мэтчилэн дараа дараагийн цахим хуралд хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх зэргээр нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг ээлж дараалан оролцуулж, холбогдох төрийн байгууллагуудын дарга нарт үгийг нь хүргэх, саналыг нь сонсох байдлаар хуралдвал илүү ажил хэрэгч, үр дүнтэй хурал болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан