Эрдэнэсийн арал-1
2019/03/25
Share |

БНМАУ-ын үед Монгол оронд барьж байгуулсан олон зуун үйлдвэрээс хамгийн том бөгөөд бие даах чадвартай нь “Эрдэнэт” байсан юм.

Үүний учир нь цэвэр экспортод чиглэсэн гадаад зах зээлтэй холбогдсонд байв.

Зөвхөн дотоод зах зээлээ хангахад чиглэсэн бүтээмж багатай, хоцрогдсон үйлдвэрүүд БНМАУ-тай хамт Ардчилсан хүчнийхний харалган бодлогод өртөн сүйрч байхад “Эрдэнэт” ганцаараа ”Эрдэнэсийн арал” мэт итгэлтэй оршин тогтносоор байлаа.

Өмч хувьчлал, банкны хямрал, алт дилерийн хэрэг зэрэг улс орны эдийн засаг-санхүүгийн тогтолцоог бүрмөсөн сүйтгэсэн гадны захиалгат хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлсэн “Ардчилсан хүчин” БНМАУ-ын сүүлчийн хөшөө, цайз болсон “Эрдэнэт” үйлдвэр рүү уулгалан дайрсан юм. Ингэхдээ увайгүй загнасан бөгөөд Төрийн өмчийн хорооныхон үйлдвэрийн захирлын өрөөний хаалгыг эвдэн орж, булаан авсан билээ. Энэ ажлыг ТӨХ-ны дарга З.Энхболд зохион байгуулжээ.

Тус үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг Лигдэн хаан лугаа адил тамгаа аван зугтаж оджээ. Уг нь тэрээр үйлдвэрийг цэвэр үндэсний үйлдвэр болгохын төлөө ихийг хийсэн байв. Ардчилсан хүчнийхэн асуудлыг шийдэхдээ хамтран эзэмшигч ОХУ-ын талтай ч сайтар ярилцсан зүйлгүй ийм муйхар дайралт хийсэн нь эцэстээ энэ үйлдвэрийн хувь заяа Ардчилсан намынхны гараар орж сүйрэхийн цондон байсан билээ. Гэхдээ үйлдвэр нь нүсэр том бөгөөд улс орны эдийн засгийн цорын ганц шахуу тулгуур болоод байсан тул арай ч жижиглээд, хувьчлаад устгачихаж амжаагүй юм. Ингэхэд маш их хүч, маш их мөнгө хэрэгтэй байв. Гэхдээ ”Эрдэнэт”-ийг тонох ажил өнгөрсөн 30 жилд хором ч зогсоогүй билээ.
Тэр үед улс орны эдийн засаг бүрэн сүйрээд, үйлдвэрүүд хаагдаж, ажилчид гудамжинд гарч, гадаад худалдаа, үүргийн наймаагаар амиа зогоож байлаа. Улаанбаатар хот хөлдөж, инфляци 1000 хувиас давж, банкууд ээлж дараалан дампуурч байлаа. 
Энэ хэрээр АН-ын нэр хүнд шалдаа унаж улс орны санхүүг яаж ч шавхаад АН өөрийгөө ч санхүүжүүлж дийлэхээргүй дорд орсон юм. АН “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар Д.Дорлигжавыг томилсон нь түүгээр дамжуулж сонгуулийн санхүүжилт босгох зорилготой байв. Үнэндээ тэр үед асар их бэлэн мөнгөтэй, гадаад валюттай, тэр нь хараа хяналтгүй зарцуулагдаж байдаг улс доторх “Эрдэнэсийн арал” нь “Эрдэнэт” л байсан юм. Оросууд олигархуудынхаа шунаглалд идүүлээд юун “Эрдэнэт”-тэй мантай байсан тул ийнхүү дураараа дургиж байжээ. 
 
2000 оны сонгуулиар Ардчилсан хүчин сонгуульд шившигтэй ялагдав. Үүнээс гурав дахь буюу Ж.Наранцацралтын ЗГ-ийг унагасан шалтгаан нь “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой байсан юм. Мөн л энэ уналтыг З.Энхболдын “бичсэн” хуурамч захидлаас эхтэйг одоо бүгд мэднэ. Энэ түүх “Эрдэнэт”-ээс болж хожим давтагдана. Тэр үед 72 суудалтай Засгийн эрхийг авсан МАХН дотоод асуудлаа, улс оронд хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч “Эрдэнэт”-ийг хожуу оролджээ. Оролдох юу байхав, эрэмбээрээ УИХ ба ЗГ, Яамд, агентлагууд, тэгээд Улсын мэдлийн үйлдвэрийн газрууд руу зохион байгуулалтын ажил оров. Дотоод асуудлын тухайд Н.Энхбаяр уг үйлдвэрийг нам доторх гол өрсөлдөгч, Ерөнхийлөгч Н.Багабандийн мэдэлд байлгаснаас АН-ынхны мэдэлд өөрийн хяналтан дор байлгахыг илүүд үзэж байв. Чухамхүү энэ бодлогоос МАНАН-гийн хөврөл анх үүссэн түүхтэй юм. 
Д.Дорлигжав МАХН-ын дотоод зөрчлөөс болж хожуу ажлаа өгсөн ба хожим энэ мөнгөөр 2004 оны сонгуульд “Эх орон-Ардчилал” эвсэлд шахагдсан “Алтан гадас” фракцынхныг санхүүжүүлж, хоёр ч бие даагчийг эвслээс гадуур сонгуульж байсны нэг нь “Эрдэнэт”-ийг булаахад гавъяа байгуулсан Д.Одхүү байсан билээ. 
2004-2010 оны хооронд ХХБ-ны хувьчлал, “Оюу толгой”-н гэрээ, “Алт” хөтөлбөр, ноолуурын үйлдвэрүүдийн хувьчлал зэрэг бага хөрөнгө шаардсан, унац ихтэй улстөрийн санхүүжилтийн хөтөлбөрүүдээс шалтгаалж “Эрдэнэт”-ийн асуудал хэсэгтээ бүдгэрээд байв. 2012 оны сонгуульд АН хамгийн олон суудал авлаа. 
ЗГ-ыг байгуулах эрх АН-ынхны гарт оров. Энэ удаад Ардчилсан хүчнийхний өмнөх ЗГ-уудыг бодвол харьцангуй тогтвортой, сайн ч ажиллаж байсан Н.Алтанхуягийн ЗГ-ийг ажилласаар 2016 он хүргэнэ гэж олон нийт харж байлаа. Гэтэл гэнэтхэн байдал бишдээд явчихав. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг түүний ЗГ-ын ХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нь түлхэн унагалаа. АН өнгөрсөн түүхээсээ сургамж авсангүй. Харин ийм тогтворгүй байдлууд ямагт улс орныг сүйрэл рүү хөтөлдөг тэр жишиг давдагдав. 2000 оны сонгуульд гурван ч ЗГ унагаж, дөрөв дэхь дээрээ арай ядан сонгуульд ороод нэг суудалтай үлдсэн түүхээ яг давтдаг ийм мангуу нам байх уу? хэмээн улстөрийн ажиглагчид халаглаж байлаа. 
Энэ эргэлтийн дараа нэг сонирхолтой томилгоо хийгджээ. Уг нь намуудын тухай хуулиар “Ялсан намын дарга Ерөнхий сайдын албыг авч” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг бол энэ удаад намын дарга нь УИХ-ын дарга З.Энхболд болов. Ийнхүү АН-д хагарал гарлаа. 
“Оюу толгой”-н гэрээний гацаанаас ашиг унагах зорилготой, барууныхантай хуйвалдсан, тэнд бэлтгэгдсэн Ч.Сайханбилэг-С.Баярцогтын фракц, “Эрдэнэт”-ээс ашиг унагах зорилготой З.Энхболд-С.Эрдэнийн “Шонхор” фракц, эдний аль алинаас ашиг олох гэсэн Ц.Элбэгдоржийн дарангуйлал ба энэ бүхэнд өсөрхсөн Н.Алтанхуягийн сөргөлдөгч фракцууд тодрон гарч ирлээ. 
 
Ч.Сайханбилэг “Оюу толгой”-н ордод ашгийг бууруулж, дивидент авах хугацааг хойшлуулсан гэрээ байгуулснаар ашгаа хангав. Ц.Элбэгдорж Ж.Каплаг өршөөн сулласан нэрээр зугтаалгаад түүний эзгүй үлдээсэн “Өмнийн говийн элс” компанийн бүх хөрөнгийг хувьдаа завшив. Харин Н.Алтанхуяг ба түүний фракцынхан субботник хийсээрээн байгаад өөрийнх нь хэлдэгээр “хонгил”-дуулав. Ц.Элбэгдорж ингээд зогссонгүй, түүнд “Эрдэнэт” үйлдвэрийг эзэгнэх томоохон төлөвлөгөө байсан юм. Түүнийг бүр 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 
 
Анзаарвал, АН Засгийн эрхийг авмагцаа ХХБ-ны Гүйцэтгэх захирал байсан, хуучин МХБиржийн захирал, ах нь алт-диллерийн хэргээр Монгол банкийг сүйрүүлж байсан Н.Золжаргалыг “Монгол банк”-ны Ерөнхийлөгчөөр томилсон юм. Энэ томилгоонд улстөрчид, санхүүчид ихээхэн сэжиглэнгүй хандаж байв. Тэрээр Монголын төрийн банкуудаас ХХБ руу их хэмжээний мөнгө шилжүүлэн зузаатгах үүрэгтэй томилогдоод байж магадгүй юм..!
Хэдий УИХ сонор сэрэмж муутай, нүсэр чадамжгүй хүмүүсийн цуглуулга авч иргэний хөдөлгөөнүүдээс орсон төлөөлөл, ялангуяа УИХ-ын гишүүн болсон Г.Уянга АН-ынхны мөрийг мөшгиж байсан юм. Үүний шалтгаан нь магадгүй АН доторхи өрсөлдөөнөөс шахагдсан МҮАН-ын өсөрхөл, магадгүй Ц.Элбэгдоржтой хийх хувийн тооцоотой нь холбоотой байж магадгүй юм. Яагаад гэвэл хожим тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах, Ч.Сайханбилэгийн ЗГ-ыг огцруулах ажлуудыг АН-ынхныг оролцуулан идэвхтэй зохион байгуулж байсан билээ. Түүний гарт ямар нэгэн шугамаар Монгол банкны Ерөнхийлөгч Г.Золжаргал банкныхаа удирдах ажилтнуудад 3,7 тэрбум төгрөгийн халамж, тусламж үзүүлсэн жагсаалт орсон байна. Энэ шугам мэдээж эрх баригчдаар дамжихаас бус, сөрөг хүчнийг аливаа байгууллагуудад ойртуулдаг ч үгүйгээр барахгүй, хомроглон цэвэрлэж байсан үе шүү дээ. Түүнийг нийтэд дэлгэснийхээ дараа Монгол банкинд шалгалт оруулахыг удаа дараа шаардаж эхэлжээ. 
Үүний цаана Г.Золжаргал Төв банкнаас хийгдэж байсан ХХБ-ыг чиглэсэн асар их мөнгөний гүйлгээг хаацайлах санаархал байсан мэт. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд Монгол банкинд шалгалт оруулахаас эрс түдгэлзэж, илэрхий Н.Золжаргалыг хаацайлсаар байв. Үүний дараа Г.Уянга “Энэ Монгол банк бол УИХ-ын мэдлийн байгууллага болохоос, УИХ-ын даргын мэдлийн байгууллага биш!” гэж шаардаж байж шалгалт оруулсан авч тэр зуур Төв банкныхан мөрөө баллаж амжсан байв.  
АН-ын дотоод зөрчлийг ашиглан Таван толгойн ордыг хяналтандаа бүрэн авах АН-ын “МоАХ” фракцын санаархал байдаг байсан. Харин АН-ынхан гол мөнгөө “Оюу толгой”, “Эрдэнэт”-ээс босгохоор улайрч, тэдэнд орон зай өгөөгүй нь дараах үйл явцаар батлагддаг. МоАХ фракцыг хуваан захирдаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Баттулгыг хөсөр хаяад өөр нэг санхүүгийн хамтрагч “сахал” Д.Эрдэнэбилэгийн шахалтаар “Эрдэнэт”-ийн хэрэг явдалд яаран орсон байна. Учир нь 2016 оны сонгууль хаяанд тулсан ба 2017 онд түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох байв. Үүний улмаас АН-ын хоёр Ерөнхийлөгчийн дунд “дайн” дэгджээ. Ингээд Х.Батулга ба түүний багийг улстөрийн тавцангаас жийж холдуулахыг оролджээ.
 
2016 оны хаврын чуулган их л ундуй сундуй болов. 4 дүгээр сарын 5-нд нээгдсэн чуулган 5 дугаар сарын 2 гэхэд үндсэндээ завсарлачихав. УИХ-ын гишүүд сонгуульдаа л санаа тавьдаг тул яагаад ингэж эрт завсарласныг огт асуулгүй таран оджээ. Яг энэ хойгуур “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааны Оросын мэдлийн 49 хувийг “хэсэг бүлэг” этгээд худалдан авах ажлыг маш яаралтай зохион байгуулж байжээ. 
Юуны өмнө “Улаанбаатар”, “ХХБ”-аар дамжуулж зохиомол компаниудад их хэмжээний мөнгө байршуулж эхэлжээ. Хэрэв Төв банк ба арилжааны банкууд хооронд хийгдэж буй тэр их мөнгөний гүйлгээ илэрсэн бол УИХ л шалгах эрхтэй байсан юм, гэвч УИХ аль эрт завсарлаад таран одсон байв. 
Гэтэл бас нэгэн гай гарч иржээ. Монгол Улсын ЗГ-ын мэдэлд 650 орчим тэрбум төгрөгийн хуримтлал бий болоод байжээ. Үүнийг яаралтай зохицуулах шаардлага гарсан ба Ч.Сайханбилэг, З.Энхболд, Ц.Элбэгдорж нар маш зальжин шийдвэрлэхийг оролджээ. Тэд уг мөнгийг сонгуулийн сурталчилгаанд зориулан тарааж орхижээ. Ийнхүү ЗГ-ын жаахан нөөцийг салхинд хийсгэв.
Яг энэ үеэр ОХУ-ын талаас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 200 сая доллараар зарах тухай санал иржээ. Харин ЗГ “мөнгөгүй” болсон учраас өөрийн худалдан авах эрхийг “Монголын зэс” компанид шилжүүлэхээ мэдэгджээ. Оросын тал гайхаж эргэлзсэн бөгөөд нэгэнт өөр оролцогч оролцож байгаа учраас өөрийн эзэмшлийн хувийг сонирхогч талуудад үнэ хаялцуулан худалдах шийдвэр гаргажээ.
Ингэснээр “Эрдэнэт”-ийн 49 хувийн үнэ хоёр дахин өсөж, 400 сая ам.доллар болжээ. Хэрэв ЗГ нөөцөө тараагаагүй байсан бол, анхдагч худалдан авагчийн эрхээсээ татгалзаагүй байсан бол 200 сая ам.доллараар буюу байгаа нөөцийнхөө дөнгөж гуравны нэгээр “Эрдэнэт” үйлдвэрийг Монгол Улсын 100 хувийн мэдлийн компани болгох бололцоотой байсан юм. 
 
Үүнийгээ нуухын тулд Ч.Сайханбилэгийн ЗГ УИХ-ыг яаралтай зарлан хуралдуулахаас татгалзжээ. Хэрэв энэ асуудал ил болбол АН яг 2000 оны сонгуулийн үр дүнг хүлээх, аягүй бол ганц ч суудалгүй үлдэх болоод байв. Гэхдээ тэд энэ нүглээсээ мултарч чадаагүй юм. 
АН яагаад “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монголын улсын үйлдвэр болгохоос татгалзав? Хэрэв тэд 49 хувийн худалдааг зүй зохисоор нь шийдээд 200-хан сая ам.доллараар “Эрдэнэт”-ийг улсын мэдэлд 100 хувь авсан бол сонгуульд маш том оноо авч, ялалт ч байгуулж чадах байсан биш үү?
Энэ л хамгийн их гайхал төрүүлдэг.
Ердийн схемээр бол “Эрдэнэт”-ийн үнийг хоёр нугалж өсгөсөн нь АН-ынхны “унац” л байсан хэрэг. Өөрөөр хэлбэл тэд энэ увайгүй үйлдлээрээ 200 сая ам.долларын ашиг олохыг оролджээ. Өнөөдөр “Бэлнээр 200 сая ам.доллар өгсөн” ба үлдэгдлийг үйл ажиллагааны явцад цувуулан төлөх тухай яриа нь үнэндээ АН-ынхан улсынхаа ганц том үйлдвэрийг махалж, нэг гуяыг нь зулгааж идэх л гэж тохирсон тухай яриа юм. 
Ингэхдээ улсын мэдэлд авалгүй “Монголын зэс” компанийн мэдэлд 49 хувийг шилжүүлээд түүгээр халхавчлан 200 сая ам.доллар авах ба алсдаа мөн л улсын хяналтаас илүү хяналтыг тус үйлдвэрт тогтоож, үүрд ашиг хүртэх хомхой сэтгэлийн уран арга байжээ. 49 хувийг хувийн компанид өгөхдөө мөн л улсын мөнгөөр тэтгэсэн байна. Төв банк ба арилжааны банкуудын хоорондын гүйлгээ, зээлээр уг мөнгийг гаргаж өгсөн нь өдгөө илрээд байгаа юм. 
Гэвч муу, муухай юм хэзээд илэрдэгийн үлгэрээр ОХУ-ын тал ОУ-ын худалдаагаа ил тод зарлахыг шахсан тул ЗГ аргагүй эрхэнд “Цаг хугацааны хайчинд орж хувийн компанийн буянаар “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монголын өмч болгосон” гэж иргэдийг хуурахыг оролджээ. Ингэснээр АН-ын нэрээр асар их мөнгө олж баяжих гэсэн тус намын зарим фракцын удирдлагуудын увайгүй шунал жирийн гишүүдийнх нь өмнө ч ил болж, улмаар сонгуульд шившигт ялагдал хүлээсэн байна. 
Хэнд ч ойлгогдом энгийнээр тайлбарлахад ийм л луйвар сонгуулийн МАНАН дунд явагдсан бөгөөд АН ахин төрийн эрхийг барьж, “Эрдэнэт”-ийн луйвраа дарж цайруулна гэсэн тооцоо нь нуран унаж, өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр улсдаа эргэн ирж байна. Гэхдээ энэ бол сайтар бодож боловсруулсан, асар их мэдээлэл, бэлтгэлд суурилсан санхүү-эдийн засгийн нүсэр луйвар байсан юм. Хэрэв энэ хэрэгжсэн бол “XXI зууны луйвар” болох байв. 
АН УИХ-ын сонгуульд ялагдмагц энэ бүх үйл явдлын техник ажиллагааг удирдсан “Монгол банк”-ны Ерөнхийлөгч Н.Золжаргал яаран өөрийн албан тушаалыг найр тавин өгөөд Австрид орогнол олохоор яарсан байдаг. Гэвч түүнийг шалгах ажлыг амжиж эхлүүлжээ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг дуустал “Эрдэнэт”-ийг луйвардагчид шат дараатай, нямбай гэгч мөрөө баллаж байсан юм. Гэвч сонгуулийн үйл явц, АН-ын дотоод зөрчил, нийгмийн доторх өөрчлөлтүүд нь тэднийг гэмгүй мултрах боломж олгосонгүй...
 
(Үргэлжлэл бий...)
 
Э.Туул
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан