Солонгос руу визгүй зорчих ажлыг шуурхайлна
2019/03/26
Share |

БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалаас Монголчууд Өмнөд Солонгос руу визгүй зорчдог болно гэсэн хүлээлттэй байлаа.

50 гаруй сая хүн амтай, эдийн засгийн өндөр хөгжилтэй тус улсад монголчууд ажил хөдөлмөр эрхлэх сонирхол асар их.

Гэвч визний асуудал урд өмнөхөөс хүндрэлтэй болж виз мэдүүлгийн төвүүд ачааллаа дийлэхгүйд хүрчихээд байгаа юм.

Бодит үнэн гэвэл Солонгос руу 3 сарын  виз хүсч тухайн улсад ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүмүүс асар олон бий. Тус улсын виз өдөр ирэх тусам чангарч, виз мэдүүлээд ажлын 10 хоногт хариу авдаг байсан бол одоо ажлын 50 хоног хүлээдэг, хариу нь ихэвчлэн журмынх нь "7" гэсэн заалтаар татгалзлаа гэсэн хариу авдаг болсон гэгддэг. Аз таарч виз нь зөвшөөрөгдсөн буюу виз гарсан иргэд тус улсад ажил хөдөлмөр эрхэлж улмаар тэндээ хууль бусаар оршин суух үзэгдэл газар авч байгааг нуух аргагүй.

Тийм ч учраас БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалаас тус улс руу визгүй зорчдог болно байх гэсэн хүлээлт иргэдийн дунд үүссэн. Хэрэв БНСУ руу визгүй зорчдог болвол тус улсад хууль бусаар оршин суух үзэгдэл үгүй болж,  визний хугацаандаа ирж очих асуудал тогтмолжино гэдгийг виз мэдүүлгийн төвүүдэд урт дараалал үүсгэсэн иргэд ам уралдан ярьдаг билээ.

Үндсэндээ бол визний нөхцлийг хөнгөвчлөх, визгүй болгох талаар хоёр орны удирдлагуудын хооронд олон жил яригдаж байгаа халуун сэдэв. Гэсэн ч тодорхой бодит ажил хэрэг бололгүй өнөөдрийг хүрсэн. Хамгийн сүүлд 2018 оны эхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлах үеэр тус улс руу зорчих олон удаагийн визийг хөнгөлөх тухай яригдаж, цаашдаа визгүй зорчдог болгохоор нэлээд нухацтай ярилцсан байдаг.

Өнөөдөр Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийх  үеэрээ визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа амлав. 

Иргэдийн хувьд хамгийн их хүлээлттэй байсан визний нөхцлийг хөнгөвчлөх асуудал энэ айлчлалын хүрээнд эхний ээлжинд олон удаагийн виз олголтыг өргөжүүлэх ажлын хэрэгжилтийг хангах гэсэн яриа хэлэлцээрээр мөн визгүй зорчих асуудлыг судалж шийдвэртэй ажиллах амлалтаар бүдгэрлээ.

Өөрөөр хэлбэл ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд харилцаагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэн нэг шат ахиулж, алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэхээр болов.

Б.Сонор 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан