Ё.Баатарбилэг: Багш нар сурагчдаа гар хүрдэг асуудал боловсролын салбарт дахиж гарахгүй
2019/04/04
Share |

Энэ сарын 11-нд болох багш нарын VII их хурлаар салбарын өмнө тулгамдсан асуудал, түүнээс гарах гарц шийдлийн талаар хэлэлцэх гэж байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-Та их, дээд сургуулиудийг цөөлж, чанаржуулна гэж ярьж байсан. Ямар шалгуураар цөөлөх юм бэ. Энэ ажил эхэлсэн үү?

-Монголын их, дээд сургуулийн боловсролын шинэчлэлийн асуудал олон жил яригдсан. Энэ асуудлаар БСШУСЯ болон бусад боловсролын судалгааны байгууллагууд олон судалгаа хийсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 94 их, дээд сургуульд 160 мянга гаруй оюутан суралцдаг. Эдгээр оюутнуудын олонх нь төрийн өмчит 17 их, дээд сургуульд суралцдаг гэсэн судалгаа бий. Сүүлийн үед их, дээд сургуулиудын чанар болоод төгсөгчдийн чадавх муу байгааг олон хүн шүүмжилдэг. Гэвч манай улсад хувийн болон улсын их, дээд сургуулиудыг стандартын түвшинг тогтоосон шалгуур алга. Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр (уржигдар) их, дээд сургуулиудад ижил мэргэжлийн дагуу үнэлгээ тогтоох шалгалт хийсэн. Мөн цаашид хэд хэдэн мэргэжлээр хийгдэнэ. Энэ шалгалтын үр дүнг хүлээж байна.

-Их, дээд сургуулиудын бэлтгэж байгаа сургалтын төвшинг харцуулсан гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно.  Хувийн болон улсын их, дээд сургуулиудын түвшин, сурагцагсдын чанар ямар байгаа нь энэ судалгаанаас харагдана. Дараагийн нэг асуудал бий. Энэ нь өөрийн гэсэн байргүй сургууль. Цаашлаад байгуулагдсанаасаа хойш огт магадлан итгэмжлэгдээгүй сургуулиуд оюутнуудыг хохироож байна гэдэг гомдол ирсэн. Бид магадлан итгэмжлэгдээгүй 14 сургууль байдаг гэж мэдээлж байсан шүү дээ. Шаардлага хангахгүй байгаа сургуулиудыг хаах шийдвэр гаргая гэхээр хуулиараа хязгаарлагдмал байна. Тиймээс ганц шийдэл нь тэдгээр сургуулийн нэрийг олон нийтэд ил зарлана. Мөн сургуулиудыг цөөлөх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнийг Засгийн газарт танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Ер нь цаашид шинээр байгуулагдах их, дээд сургуулиудын тавигдах шаардлага, босгыг өндөр болгох шаардлагатай.

-Өчигдөр БСШУСЯ-аас багш нарыг илүү цагаар ажиллуулахгүй байх, ажлын ачааллыг багасгах үүргийг өгсөн. Тэгвэл багш нарын ур чадварыг сайжруулахад хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Багш нарын хувьд нэн тулгамдсан асуудал бол тэдний ажлын ачаалал. Багш нараас хичээлийн агуулга, хөтөлбөр хүнд, хөтөлбөрийн агуулга давхцал ихтэй учир сурагчдад ачаалал нэмж байна гэдэг гомдол их ирдэг. Судалгаагаар өдөрт зааж байгаа хичээлийн цаг хэвийн харин хичээлээс гадуурх ачаалал их байна гэж гарсан. Тиймээс яамны зүгээс багш нарын ажлын ачааллыг бууруулах ажлыг эрчимтэй явуулж байна. Тухайлбал, хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулах, сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй аливаа үйл ажиллагаанд багш нарыг хамруулах, ажиллуулахыг хориглосон. Мөн энэ тухай 21 аймгийн Засаг дарга болон тухайн орон нутгийн боловсролын байгууллагад үүрэг болгосон. Хоёрдугаарт, сурагчдыг уралдаан тэмцээн, олимпиад гээд төрөл бүрийн зүйлээр хичээлээс нь завсардуулдаг шүү дээ. Тэр тундаа цэцэрлэг, бага ангийн хүүхдийг олимпиад уралдаан, тэмцээнд медаль өгч уралдуулахыг хориглосон. Учир нь цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдийг багаас нь өрсөлдөөнд оруулж, хүүхдүүд хожигдвол сурах эрмэлзэл буурах, өөртөө итгэх итгэл алдрах байдал үүсдэг. Үүнийхээ оронд цэцэрлэг болон бага ангийн сурагчдын дунд багийн төрлийн спорт, урлагийн тоглолт зэрэг өөрсдийн авьяас, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх уралдаан зохион байгуулж болно. Мөн зөвшөөрөгдсөн уралдаан тэмцээн зохиовол бүртгэлийн хураамж авахгүй байхаар шийдвэрлэсэн.

-Үүнээс гадна сурагчаа хүчирхийлдэг багш нарын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Сүүлийн үед нийгмийн хөндүүр сэдвийн нэг болоод байна шүү дээ?

-Боловсролын салбарын ажилчдын ёсзүй, сахилга хариуцлагын асуудал өндөрт тавигдаж байна. 2019 оныг салбарын хувьд “Иргэний ёсзүйн боловсролын дээшлүүлэх жил” болгон зарласан. Энэ хүрээнд багш, эцэг эхчүүд ёсзүйн боловсролыг өндөрт тавих ёстой. Эцэг эхчүүд үр хүүхэддээ ёсзүйгээрээ үлгэрлэх ёстой. Нэг үгээр эцэг эхчүүдийн үүрэг гэсэн үг. Нөгөөтэйгүүр, багш нар ч гэсэн шавь нартаа үлгэрлэх ёстой. Ёс зүй гэдэг ажлын хариуцлага мэргэжил, ур чадварын асуудал юм. Харамсалтай нь зарим нэг багш, боловсролын ажилтнуудтай холбоотой ёс зүйн хариуцлага алдсан асуудал гарч байна. Энэ асуудлыг холбогдох байгууллага нь шалгаж, ажлын хариуцлага тооцуулсан. Цаашид ийм асуудал гаргаж болохгүй гэдгийг салбарынхандаа анхааруулж, салбар хариуцсан сайдын хувьд тушаал шийдвэр гарсан.

-Та нийслэлийн болон орон нутгийн багш нарын орон сууцны асуудлыг хөндсөн. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх юм бэ?

-Улсын хэмжээнд нийт багш нарын 41 орчим хувь нь орон сууцанд амьдардаг судалгаа бий. Жишээлбэл, аймгийн төвүүдэд багш нарын орон сууцны асуудал янз бүр байна. Харин сумдад орон сууц байхгүй шүү дээ. Тиймээс найман хувийн ипотекийн зээлд хамрагдаж, багш нар орон сууцтай болох ямар боломж байгааг бид судалж байна. 2007 онд одоогийн Шадар сайд Ө.Энхтүвшин БСШУС-ын сайдаар ажиллаж байх үедээ 5000 багшийн орон сууцны асуудлыг хөндөж тодорхой хэмжээний ажил хийж байсан юм билээ. Тэгвэл ийм олон орон сууц байхад яагаад, Төрийн орон сууцны корпораци, Монголын ипотекийн корпораци, Монголбанк, арилжааны банкуудтай хэлэлцээр хийж болохгүй гэж. Энэ утгаараа энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлүүлэхээр судалж байна. Гэтэл үүнийг зарим хүн улс төржүүлж байгаа харагдана лээ. Үүнийг хараад үнэхээр гайхсан. Үе үеийн сайд нарт бодож төлөвлөсөн, хөөцөлдөж байсан зүйл байгаа байх. Гэвч ажил хэрэг болж, хэрэгжсэн нь ховорхон шүү дээ. Багш нар орон сууцтай болох эрэлт хэрэгцээ их бий.

-МАН засгийн эрхийг барьснаас хойш БСШУСЯ дөрвөн сайдын нүүрийг үзлээ. Ингэснээр боловсролын салбарт дөрвөн өөр бодлого шийдвэр гарч, хэрэгжсэн гэж харагддаг. Эдгээр бодлогыг хэрэгжүүлэх явцад өмнөх сайдуудын хийж байсан ажилтай зөрчилдөх асуудал гарч байна уу?

-Үгүй. МАН-ын мөрийн хөтөлбөрт тулгуурласан Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд л төлөвлөгдсөн ажлууд хэрэгжээд явж байна. Харин салбарын сайд, боловсон хүчинд хэд хэдэн удаа өөрчлөлт орсонтой холбоотойгоор зарим ажлын хэрэгжилт удааширсан нь үнэн. Мөн хэрэгжилт нь хангалтгүй байгаа ажил байхыг үгүйсгэхгүй.

-Сурагчдын сурах бичгийг түрээсээр олгодог болох шийдвэр гаргасан гэсэн. Энэ нь тийм оновчто шийдэл мөн гэж үү?

-Сурах бичгийн асуудал нэлээн хүндрэлтэй байсан. Хэвлэлтээсээ эхлээд хүрэлцээ, хангамж дээр маш их хэл ам дагуулдаг. Хэд хоногийн өмнө сурах бичиг хэвлэгч үндэсний компаниудтай уулзсан. Энэ үеэр тодорхой санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлага гарсан. Асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг Сангийн яам, Азийн хөгжлийн банктай хэлэлцэж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сурах бичгийн хангамж дунджаар 40-50 хувьтай байна гэсэн тооцоо бий. Энэ үзүүлэлтэд бага ангийн сурагчдын сурах бичгийг 100 хувь хангасан нь нөлөөлсөн. Үүнээс биш дунд, ахлах ангийнхны дунд сурах бичгийн хүртээмж бага буюу 20-30 орчим хувьтай байгаа. Тиймээс 2018 онд зохиогдсон сурах бичгүүдийг шинээр хэвлэх шаардлагатай. Мөн сурах бичгийг нэг жил түрээслээд хуримтлагдсан мөнгөөр нь нөхөн хангалт, сурах бичгийг шинэчлэх зүйлийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Дөрөвдүгээр сард Азийн хөгжлийн банкны удирдлагууд ирнэ. Тэр үеэр энэ асуудлыг танилцуулахаар төлөвлөсөн.

 

-Ирэх долоо хоногт “Багш нарын VII Их хурал зохиогдоно. 13 жилийн дараа зохиогдох гэж байгаа энэ хурлаар ямар асуудлыг хэлэлцэх вэ?

-Өнгөрсөн жил тогтвортой хөгжил, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, дээд боловсрол гээд чиглэл чиглэлээр багш нарын томоохон хурал хийсэн юм. Энэ үеэр багш нар өдөр тутамдаа тулгардаг олон асуудлыг ярьсан. УИХ, Засгийн газар болон холбогдох байгууллагаас уг асуудалд анхаарч шийдвэрлэх зөвлөмжийг гаргасан байдаг. Энэ удаагийн “Багш нарын VII Их хурал” 1996 онд хуралдсан VI Их хурлын залгамжийг хадгалж, VII Их хурлыг Ерөнхий сайдын ивээл дор өндөр түвшинд зохион байгуулна. VII Их хурлаар багшийн хөдөлмөрийг нийгэмд зөвөөр, шударгаар төрийн бодлогыг оновчтой тодорхойлох, ажлын ачаалал нормыг ямар байлгах, хариуцлагыг өндөрсгөх, ёсзүйг дээшлүүлэх, багшийн хөдөлмөрийг оновчтой үнэлэх, багшийг бэлтгэж байгаа тогтолцоог 21 аймаг, нийслэлийн 800 гаруй багш нарын төлөөлөл цугларч туршлага солилцож, бодлого гаргах юм. Уг хурлыг ХНХЯ мөн дэмжиж оролцоно.

-Байгалийн түүхийн музейг төрийн өмчлөлд шилжүүлж, дуудлага худалдаагаар зарж, олсонорлогоор нь музейг шинэчилж, цогцолбор хэлбэрээр барина гэсэн. Энэ ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-1990 оноос хойш Цэргийн түүхийн музей л 1996 онд байгуулагдсан. Үүнээс хойш улсын хэмжээнд , өөрсдийн мөнгөөр музей огт бариагүй. 1990 оноос өмнө Монголын томоохон театр, музейг баригдаж, байгуулагдсан байдаг. 1990 оноос хойш Япон Улсын тусламж, архитетурын зураг төслөөр Хархорин музей, 2010 онд Турк Улсын Засгийн газрын хөрөнгө, архитекторын зураг төслөөр музей байгуулагдсан. Харин орон нутгийн хувьд аймгийн хөгжимт драмын театр баригдсан. Харин үндэсний хэмжээний театр, музей байгуулагдаагүй. Байгалийн түүхийн музейн хувььд 2012 онд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр актлагдсан учир 2013 онд үйл ажиллагааг нь зогссон юм. 2013 оноос хойш монголчууд Байгалийн түүхийн музейгүй явж байна. Дүрслэх урлагийн музей буюу олны хэлж заншсанаар Занабазарын музейн барилга 100 гаруй жил болсон. Ашиглалтын шаардлага хангахаа больж нурахад бэлэн байна. Гэтэл дотор нь нэн ховор, үнэтэй үзмэрүүд хадгалагдаж байна шүү дээ. Саяхан Ерөнхийлөгчтэй хамт гурав дөрвөн музейтэй биечлэн танилцсан. Энэ хүрээнд зайлшгүй орчин үеийн шаардлага хангасан музейн барилгатай гэж ярилцсан. Театрууд ч мөн ялгаагүй ашиглалтын шаардлага хангахгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэхээр олон улсын хэмжээнд хөөцөлдөж үзлээ. Уг нь БНСУ-ын тусламжаар барина гэж олон жил хүлээгдсэн. Гэтэл БНСУ-ын Ерөнхий сайдын манай улсад айлчлах үеэрээ Солонгосын талаас уг асуудлыг шууд дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Бид үндэсний хэмжээний музейнийхээ зураг төсвийг нь өөрсдөө бэлдье. Хөрөнгийг нь улсын төсөвт суулгадаг ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар музей, театртай болох шаардлагатай байна. Эндээс ашиглалтын шаардлага хангахгүй музейн барилгуудыг яах вэ гэдэг асуудал тулгарч байна. Бид яах ёстой вэ гэхээр музейн барилга төрийн өмч юм чинь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар үүнийг шийдэх ёстой. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар яаж шийдвэрлэхээ Засгийн газраар хэлэлцэх байх.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан