Ё.Баатарбилэг: Төлбөртэй бүртгээд хүүхдийг сонгодог, үүнийг зогсооно
2019/04/10
Share |

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэж байна.
 
-Маргааш багш нарын долдугаар их чуулган болох гэж байна. Чуулганы хүрээнд яригдах гол сэдэв нь юу байх вэ?
 
-Анх 1935 онд Монголын багш нарын анхдугаар хурал зохион байгуулагдаж байлаа.
Түүнээс хойш олон жилийн давтамжтай явагдаж ирсэн. Хамгийн сүүлд гэхэд 1996 онд Монголын багш нарын VI их хурал болж байсан. Энэ удаагийн чуулганд өнцөг булан бүрээс 800 орчим төлөөлөгч оролцоно. Багш нарын их хурал “Сайн багш-сайхан ирээдүй” гэсэн уриатай. Төр засаг ямар ч үед боловсролын салбартаа ДНБ-ийн 20 хувийг зарцуулж ирсэн. Багш нарын ажлын ачаалал, тэтгэврийн нөхцлийг гол асуудал болгон тавьж байгаа. Үүн дээр хариулт өгсөн хурал болох байх. Түүнчлэн  багш нарын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, урамшууллын асуудал яригдана. Хэрэв инфляцийн түвшинтэй уялдуулвал цалин нэмэхээр тусгасан байгаа. Мөн багш нарын ажлын хариуцлага, ёсзүйтэй холбоотой асуудал яригдана. Түүнчлэн ажиллах нөхцөл, орон сууцны асуудал, боловсролын салбарын багц хуулийн асуудал хэлэлцэнэ. Энэ олон багц асуудлуудаар хоёр өдрийн турш багш нар хэлэлцэж, үр бүтээлтэй хурал болох юм.
 
-Зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд оруулахгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Зургаан настай хүүхдийг ямар нэг уралдаант шалгарлуулалтгүй сургуульд оруулах ёстой. Зарим сургуулиуд хандив авч сургуульд оруулдаг. Өмчийн хэлбэр харгалзахгүй зургаан нас хүрсэн хүүхдүүдийг сонгох ёстой. Сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний төлбөртэй бүртгээд, дараагаар нь хүүхдүүдийг сонгож авдаг. Үүнийг зогсооно. Хоёрдугаарт, зургаан нас хүрээгүй хүүхдийг нэгдүгээр ангид оруулахгүй. Тухайн ондоо багтаад 72 сар нь гүйцэж байгаа бол тухайн хүүхдийг нэгдүгээр ангид бүртгэж авна. Түүнчлэн, сургууль сэтгэлзүйч ажиллуулдаг байх ёстой гэж үзэж байгаа.
 
-Багш нарын ачааллыг бууруулах хүрээнд ямар ажил хийгдэх вэ?
 
-Багш нарын их хурал болох гэж байгаа учраас багш нартай холбоотой асуудлыг хөндөж байна. Багш нараас 419 жагсаалт гаргуулсан юм. Орон нутгийн засаг захиргаа, боловсролын газрын даргын тушаалаар хүчингүй болгох, БСШУС-ын сайдын тушаалаар хүчингүй болгох ажлууд явагдана.  Есдүгээр сарын 1-н гэхэд багш нарын ачааллыг бууруулсан байна. Түүнчлэн хөрөнгө оруулалт, сургуулийн насжилт, гамшгийн аюулаас хамгаалах чиглэлээр манай яам МАН-ын бүлэг дээр мэдээлэл өгсөн. Сургуулиудын их засварт түлхүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэсэн санал хүргүүлээд байна.
 
-Боловсролын салбарын хөтөлбөр хэр явагдаж байна вэ?
 
-Хөтөлбөр ойр ойрхон өөрчлөгдөж ирсэн. Дотор нь сайжруулах асуудал байгаа. Энэ хөтөлбөрөөр баахан ном хэвлэсэн. Хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Уг нь сургалтын хөтөлбөр тогтвортой байх ёстой. Боловсролын багц хуульд энэ талаар тусгана.
 
 
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан