Томилогдоод хоёр сар ч болоогүй Хотын дарга огцруулах эсэргүүцэлтэй тулав
2019/04/10
Share |

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хоёрдугаар сарын 27-нд ажилдаа орж, тамга тэмдгээ хүлээн авч байв. Түүнээс хойш хоёр сар ч  болоогүй байна. Гэтэл С.Амарсайханыг огцруулах тэмцэл аль хэдийнэ өрнөж эхэллээ.  Дөрөвдүгээр сарын 5-нд Гэр хорооллын хөдөлгөөнөөс түүнийг огцруулахаар жагссан бол  өчигдөр Баянзүрх дүүргийн иргэд НЗДТГ-ын үүдэнд жагсч, Хотын даргыг огцрохыг шаардав. Хаврын улс төр ийнхүү С.Амарсайханыг “онилсон” нь хэд хэдэн тодорхой  шалтгаантай.

 Нэгдүгээрт, Баянзүрх дүүргийн сонгуулийн маргаан. Эрх баригч нам дүүргийн удирдлагыг гартаа авахаар хэт их улайрч эхэлсэн. Өнгөрсөн сарын 23-нд ИТХ-ын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль тус дүүрэгт болсон байдаг.  Гэвч сонгуулийг зохион байгуулсан хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ хүчингүй болгосон.  Тэгэхээр Баянзүрх дүүрэгт дахин сонгууль эхнээсээ явагдах үндэслэлгүй байв. Харин МАН-ынхан дахин сонгуулийг хүчээр явуулж, өөрийн хүнийг “хүчээр” ялуулсан байдаг. МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ц.Галхүү сонгуульд ялж, сонгуулийн хорооноос батламжаа хүртэл гардаад байв. Харин үүний дараа Ц.Галхүүг сонгуульд оролцохдоо мөнгө тараасан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас  шалгаж, сонгуулийн хорооноос батламжилсан тогтоолыг үндэслэлгүй болгов. Үүний дараа МАН-ынхан БЗД-ийн Засаг даргын Тамгын газар руу хүчээр дайрч, хүртэл үзэв. Ийм хачин үзэгдэл, утгагүй үзэгдэл Баянзүрх дээр үүсээд байгаа.

 Харин нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үүсээд байгаа нөхцөл байдлын  шийдлийг олохгүйгээр харин ч дайран дээр нь давс цацчихсан байдаг. Хууль бус болсон дахин сонгуулийн дүнг үндэслэн захирамж гаргаж, Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг даргаар томилоод байгаа. Дүүргийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, томилох асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаж шийдвэрлэх ёстой байдаг. Харин Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн өдөр хуралдаагүй, дүүргийн Засаг даргыг томилж, чөлөөлөх талаар Нийслэлийн Засаг даргад санал уламжлаагүй байдаг. Энэ нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж Баянзүрх дүүргийн АН-аас Нийслэлийн Засаг даргад шаардлага хүртэл хүргүүлсэн байдаг.

 Түүнчлэн өчигдөр Баянзүрх дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа,  Хуулийн бодлогын зөвлөх Д.Оросоо, ИТХ-ын дарга Ш.Ганчимэг нар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийсэн.  Энэ үеэр Д.Пүрэвдаваа “Манай дүүрэгт хүчингүй болсон заалтыг үндэслэн дахин сонгуулийг зохион байгуулсан. ҮХЦ-ээс шийдвэр  гаргаад , үүний дагуу УИХ хэлэлцээд энэ заалтыг хасчихсан. Гэтэл дүүрэг дээр сонгуулийн хороо хуралдаад хүчингүй болсон заалтыг үндэслэж байгаад энэ сонгуулийг зарлачихсан. МАН өөрсдөө хууль бус сонгууль зарлачихаад, үүн дээрээ нэр дэвшүүлсэн  Б.Галхүү нь мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Ийм бусармаг байдлаар дүүргийн удирдлагын эрхийг нь авах гээд байна” гэлээ.  Мөн тэд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн АТГ-т шалгуулахаар хандаж буйгаа мэдэгдсэн юм.

 

 

Ер нь энэ бүх асуудлыг цаана Хотын дарга С.Амарсайханы эрх ашиг яваад байна гэж ярих ч хүмүүс байна.  Учир нь Туул голын эргээс 50 метр хүртэлх газрыг онцгой хамгаалалтын бүс хэмээн заасан байдаг. Гэвч Туулын бургасыг хядаж,  20 орчим метрийн зайд барилга байгууламж барьсан “Зүүнбаян рефайнери” компанийн асуудал олны анхаарлын төвд дахин орж ирлээ. Ардчилсан Залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд цахим хуудастаа “Яг нарийн тооцуултал 2.0 га биш 5.6 га сүйтгэгдсэн байна. Нэг га-д 2500 орчим бут бургас ургадаг гэсэн тооцоо байдаг юм байна. Тэгэхээр 14 мянган бут бургас устгагджээ. Нэг бут үндсэнд дунджаар 50 ширхэг мөчир гэж үзвэл 700.000 мөчирлөг бургас хядуулсан байна. Байгаль орчны яам үүнийг 9.2 тэрбум төгрөгний хохирол учирсан байна гэж тогтоожээ” хэмээсэн байна.

 Тус компанийг Хотын дарга С.Амарсайхантай хамаарал бүхий аж ахуй нэгж гэдгийг мэднэ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ талаар “Зүүнбаян рефайнери” С.Амарсайхантай хамааралтай юм билээ. Ядарсан нэгэнд арга хэмжээ авдаг ч задарсан компаниудаа тойрч өнгөрөөд байгаа” хэмээн шүүмжилж байсан удаатай. “Зүүнбаян рефайнери” компани нь  нийтдээ дөрвөн га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан ч Туул голын бургасыг хядаж байгаль орчинд үлэмж хохирол учруулсан байдаг. Байгаль орчинд хохирол учруулсан гэгдэж, 2014 онд зургаан сая 560 мянга, 2016 онд 12 сая төгрөгийн торгууль төлж байжээ. Түүнчлэн, 2017 оны зургадугаар сарын 20-нд БОАЖ-ын сайд  тушаал гаргаж, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн газар ашиглах эрхийг албан ёсоор дуусгавар болгосон байна. Гэвч тус компани барилгын ажлаа үргэлжлүүлсэн. Хотын дарга С.Амарсайхан хэдхэн хоногийн өмнө “Зүүнбаян рефайнери” компанийн үйл ажиллагааг зогсоохоор болсон хэмээн мэдэгдсэн байдаг. Гэвч “Зүүнбаян рефайнери” компанийн эзэмшил газар, үйл ажиллагаа бүгд Баянзүрх дүүрэгт харьяалагддаг учраас энэ дүүргийн удирдлагад өөрийн хүнээ томилох нь зөвхөн МАН-ын ч биш С.Амарсайханы хүсэл байж болох юм. Ийнхүү олон асуудлаас үүдэн томилогдоод  хоёр сар ч болоогүй Хотын дарга огцруулах эсэргүүцэлтэй туллаа….

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.10 № 73 (6040)

Т.БАТСАЙХАН

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан