Ипотекийн зээл олголт зогссон гэв үү...
2019/04/12
Share |

Ипотекийн зээлийн санхүүжилт Монголбанкнаас орж ирээгүй гэсэн үндэслэлээр банкууд иргэдэд зээл олгохгүй байна гэх мэдээлэл иргэдийн дунд их байна. Манай сайтад нэгэн иргэн хандсан юм. Түүнээс энэ талаар тодруулга авлаа.

Ипотекийн зээлийн санхүүжилт Монголбанкнаас орж ирээгүй гэсэн үндэслэлээр банкууд иргэдэд зээл олгохгүй байна гэдэгтээ та тайлбар өгнө үү? 

Төр засгаас, Монголбанкнаас ипотекийн зээл олгогдож байгаа гэх мэдээлэл сүүлийн хэдэн өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. 8 хувийн зээлд хамрагдахаар банкуудаар орлоо. Бодит байдал дээр тийм биш байна. Өөрийн нүд чихээр сонсоод гарч ирлээ. Арилжааны банкууд 8 хувийн зээл олголт 2019 он гарсаар түр зогссон. Журамд өөрчлөлт орж байгаа,  он гараад огт олгогдоогүй, санхүүжилт орж ирээгүй. Өмнөх онд хүсэлтээ өгсөн хүмүүст он гарсаар олгогдсон гэдэг тайлбар өгч байна.  

Та аль банкинд хандсан бэ?

Хаан банк, Төрийн банк, Голомт банкаар орлоо. Уг нь Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангах зорилгоор сар бүр 200 орчим зээлдэгчдэд 16.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудаар дамжуулан олгож байгаа, 2019 он гарснаас хойш эхний 4 сарын байдлаар нийт 885 зээлдэгчдэд 64 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн санхүүжилтийг олгосон гэх мэдээлэл гарч байсан. Үүнийг ч лавлаж асуулаа. Гэтэл арилжааны банкууд олгохгүй байгаа гэдэг л хариултаа өгч байна. Яагаад иргэдийг ингэж чирэгдүүлж байдаг юм бэ? Өнөөдөр бэлэн төлбөрөө төлөөд орон сууц худалдан авах чадвартай иргэд Монголд байхгүй шүү дээ. Төр засгийн авч хэрэгжүүлж байгаа бодлого нь жинхэнэ эзддээ ийм маягаар хүрч, ам ажил хоёр нь алд дэлэм зөрүүтэй байна бухимдалтай  байна.

Монголбанк 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газартай дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулж, Засгийн газраас 2019 оны эхний 4 сард олгох ёстой байсан 35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4 дүгээр сарын 9-ний өдөр Монголбанканд шилжүүлсэн гэсэн мэдээлэл албаны эх сурвалж өгч байгаа. Гэтэл өнөөдөр олгогдохгүй байгаа гэдэг хариулт танд өгч байна уу?

Төр засаг нь энэ онд  ипотекийн зээлийн санхүүжилтэд 145 тэрбум төгрөг нэмэгдүүлж, зээлдэгчдийн тоог ч 1,5 дахин  өсгөнө гэсэн нь зөвхөн хэвлэлээр дамжуулж ард түмний тархийг угааж хэвийн олгогдоож байгаа мэтээр сурталчлах ямар шаардлага байна вэ? Бодит байдал дээр чинь тийм байна шүү дээ. 8 хувийн зээлтэй холбоотой асуудлыг Засгийн газар газар дээр нь ирж шалгах, ажлаа хийдэггүй хүмүүстээ хариуцлага тооцож, ажил хүнээр солих хэрэгтэй. Арилжааны банкууд төрөөс орон сууцны зээлийн санхүүжилтийг авч байгаа бол түүнд нь зарцуулах  ёстой.

Ийнхүү иргэн С бидэнд хандсан юм. Энэ талаар албаны эх сурвалжаас мөн арилжааны банкуудаас тодруулж ипотекийн зээлийн талаар бид эргэн мэдээлэх болно.  

Б.Сонор 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан