”Хаадын тоглоом” цувралд тоглосон жүжигчдийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?
2019/04/13
Share |

HBO-ийн "Хаадын тоглоом" цувралын төгсгөлийн буюу 8-р бүлэг дөрөвдүгээр сарын 15-нд эхлэх гэж байна. Анхны бүлэг 2011 оны дөрөвдүгээр сарын 17-нд гарснаас хойш нийт 67 анги үзэгчдийн хүртээл болжээ. Үүнтэй холбоотойгоор UBLIFE энэхүү цувралд тоглосон жүжигчдийн амьдрал сүүлийн 8 жилд хэрхэн өөрчлөгдсөн талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

Кэрис Ван Хаутен (Мелисандра)

Одоогоор Кэрис ”Temple” телевизийн цуврал болон ”The Glass House” кинонд тоглож байна. 2016 онд анхны хүүхдээ төрүүлсэн. (Цувралаас хамгийн дуртай дүр нь Сэмвелл Тарли. Учир нь түүнийг Хаадын тоглоомын хамгийн сайн дүр гэж боддог бөгөөд хорвоо дэлхий ийм хүмүүсээр дүүрэн байгаасай гэж хүсдэг гэжээ)

Мелисандрагийн дүр хоёрдугаар бүлгээс эхэлж гардаг бөгөөд түүний тоглосон хэсгүүдийн зураг авалт хүйтэн сэрүүн уур амьсгалтай Умард Ирландад хийгджээ. Голланд гаралтай Кэрис Ван Хаутен "Хаадын тоглоом" цувралд тоглохоос өмнө буюу 2006 онд "Black Book" триллер кинонд тоглож олон танигдаж байсан аж. Тэрээр "Brimstone" кинонд хамтран тоглож байсан Автсралийн жүжигчин Гай Пирстэй хамт амьдрах болж, 2016 оны наймдугаар сард тэд хүүтэй болжээ. Кэрис өөрөө хүүхэд төрүүлэхээс өмнө Ширенийг хөнөөдөг хүнд зураг авалтыг хийсэндээ баяртай байсан хэмээн ярьжээ (Мелисандре Станис Баратеоны охин Ширенийг амьдаар нь шатаадаг).

Түүнчлэн энэ цувралд тоглосон нь түүний карьерийн үүдийг нээсэн хэмээн жүжигчин бүсгүй дурджээ. Тэрээр "Би анх Лос-Анжелест ирэхдээ Симпсоны аль нэг дүрд дуу оруулах юмсан гэх мөрөөдөл тээж ирсэн. Хэрэв би "Хаадын тоглоом"-д тоглоогүй бол 2015 онд Симпсоны Анника Ван Хутены дүрд дуу оруулах боломж хэзээ ч гарахгүй байх байсан" гэжээ. 

Жон Брэдли (Сэмвелл Тарли)

Энэ жил тэрээр ”Tale of the Wet Dog” киног оролцуулаад нийт хоёр кинонд тогложээ. Жон "Хаадын тоглоом" цувралын талаар өөртэй нь ярилцлага хийсэн сэтгүүлч бүсгүй болох Ребекка Мэйтэй болзож байгаа гэнэ. 

Эдүгээ 30 настай Жон Брэдли Манчестер дахь Урлагийн сургуулийг дөнгөж төгсөөд анхны кинондоо тоглосон нь "Хаадын тоглоом" байв. Өнгөрсөн 8 жилд тэрээр Жон Снөүгийн дүрд тоглосон жүжигчин Кит Харингтонтой андын дотно холбоотой болсон гэнэ. Тиймдээ ч өнгөрсөн жил болсон Кит Харингтон, Рөүз Лесли нарын хуримын хүндтэй зочдын нэг нь Жон байв. 

Жоны уран бүтээл болоод хувийн амьдрал нь нэлээд амжилттай буй. Өнгөрсөн жил тэрээр ”Patient Zero” кинонд тоглосон бол энэ жил түүний оролцсон хоёр ч бүтээл нээлтээ хийх юм. Энэ бүхний хажуугаар хайр дурлалын амьдрал нь ч бүтэмжтэй байгаа юм. Тэрээр найз бүсгүйдээ өгсөн ярилцлагадаа "Хаадын тоглоом" цувралын тухайд "Миний 20-иод насны амьдрал бүхэлдээ энэ цуврал дунд өнгөрсөн. Ийм гайхалтай хүмүүстэй хамтран ажиллах нь миний хувьд мөрөөдөл төдий байсан зүйл шүү дээ" хэмээжээ.

Исаак Хэмпстед Врайт (Бран Старк)

Тэрээр хоёр дахь удаагаа их сургуульд суралцахаар хичээж байна. Гэхдээ энэ удаа неврологи буюу мэдрэл судлалын чиглэлээр суралцаж байгаа аж. (Хэдийгээр Браныг цамхагийн оройгоос түлхсэн ч түүний хайртай дүр нь Жейми Ланнистер гэжээ)

10 настайгаасаа дэлхийн хамгийн олон үзэгчтэй цувралд тоглож, шинэ бүлгүүд гарахтай зэрэгцэн өсөж том болно гэдэг хүн бүрт тохиохгүй амьдралын ховор дурсамж билээ. Гэхдээ Исаак сургуулиасаа гарч, жүжигчний карьераа бүрэн хөөхийн оронд аль алиныг нь хослуулж ирсэн байна. Энэ тухай "Нэг бүлгийн зураг авалт хагас жил шахуу үргэлжилдэг байсан. Би морь унаж, авирч, нум сум харваж сурсан. Энэ яг л зуны зуслан шиг санагддаг байлаа" гэжээ. 

Одоогоор 19 настай залуу жүжигчин "Хаадын тоглоом" цувралд тоглохын зэрэгцээ хоёр дахь удаагаа их сургуульд элсээд байгаа гэнэ. Өмнө нь Исаак Бирмингемд хөгжим болон математикийн чиглэлээр суралцаж байсан ч "хэтэрхий алдартай" болсон нь оюутны амьдрал эхлүүлэхэд саад болжээ. "Би сургуулийн танхимаас хэн нэгэнтэй сэлфи авахуулахгүй, олон хүн дагуулахгүйгээр гарч үзээгүй. Бүгд миний хаана амьдардгийг мэднэ. Нэгэнт сургуулийн и-мэйл системд бүртгэлтэй тул мэйлээ шалгах бүрт дор хаяж 40 танихгүй хүнээс захидал ирсэн байдаг. Одоо энэ нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж найдаж байна" хэмээн тэрээр ярив.

Жонатан Прайс (Шашны тэргүүн)

Тэрээр энэ жил зураг авалтаа хийх ”Netflix”-ийн "The Pope" кинонд Пап ламын дүрд тоглохоор болжээ. (Түүний дуртай дүр бол Серсей) 

Тэрээр луунд дургүйгээсээ болж дэлхийн хамгийн алдартай цувралд тоглох боломжоо алдах шахжээ. "Бараг арваад жилийн өмнө над руу цувралын зохиолыг илгээж санал тавихад би татгалзаж байсан юм. Илд, ид шид гэх мэт зүйл миний сонирхлыг татдаг төрөл биш. Мэдээж надтай надгүй цуврал амжилтад хүрэх байсан. Азаар тэд хэдэн жилийн дараа надад дахин санал тавьж, Шашны тэргүүний дүрд тоглохыг хүссэн" гэжээ. 

Нэгэн цагт "Британийн хамгийн завгүй жүжигчин" хэмээх хочийг зүүж явсан тэрээр Оливьер болон Тонигийн шагналыг тус бүр хоёр ч удаа хүртсэн юм байна. 

Жемма Уилан (Яра Грейжой)

Тэрээр нөхөр, охины хамт амьдардаг бөгөөд ”BBC”-ийн ”Gentleman Jack” цувралд тоглохоор болоод байна. (Дуртай дүр нь Тирион Ланнистер)

"Хаадын тоглоом" цуврал Жеммагийн цагааны хоолны дэглэмийг бүхэлд нь нураасан гэнэ. Учир нь тэрээр зураг авалт эхэлсэн эхний өдрөөс л махтай хоол иддэг хэсгүүдэд тоглож эхэлсэн аж. Тэрээр "Багийнхан намайг мах иддэггүй гэдгийг мэдчих вий гэхээс санаа минь зовж байлаа. Эцэст нь би бүхэл өдрийн турш тахианы мөч иддэг хүн бол хувирсан даа" хэмээн хошигножээ. 

Өмнө нь Жемма "Chastity Butterworth" гэх станд-апп комедигийн шоугаар танигдсан байжээ. Харин "Хаадын тоглоом" цувралд тоглосноор жүжиглэх ур чадвараа эвдэж, аливаад илүү нухацтай хандаж сурсан гэв. Жемма "Кино төсөл дууссан ч "Хаадын тоглоом"-ын жүжигчид, уран бүтээлчдээс бүрдсэн гэр бүл WhatsApp-ийн групп чатаар дамжуулан байнга холбоотой байдаг, цуврал дууссан ч бидний нэгнээ гэсэн хайр үргэлжилсээр байх болно" гэжээ. 

Иан Глен (Сер Жорах Мормонт)

Удахгүй Иан Глен, Лина Хиди нарын хамтран тоглосон ”The Flood” кино үзэгчдийн хүртээл болно. Мөн түүний оролцон тоглосон ”What About Love” кино байгааг бүү мартаарай. (Цувралын төсгөлд Дейене́рис хаан ширээнд заларна гэдэгт тэрээр бүрэн итгэлтэй байгаа гэнэ. Аргагүй дээ энэ насных нь хайр юм чинь...)

Мелисандра, Жон Снөү нартай харьцуулахад Сер Жорахын дүр азтай гэж хэлж болохоор. Учир нь Ианы зураг авалтууд Испани, Хорват, Марокко, Мальта зэрэг Газар дундын тэнгисийн үзэсгэлэнт газруудад хийгджээ. 

Өмнө нь тэрээр театрын нэр хүндтэй шагнал болох Оливьерийн шагналд хоёр ч удаа нэр дэвшиж байсан ч дэлхий нийтэд Сер Жорахын дүрээрээ илүү танил. Иан нэгэн удаа нисэх онгоцны буудалд явж байх үеэр ийм явдал болжээ. Энэ тухай тэрээр "Нисэх онгоцны буудалд явж байхад дунд эргэм насны америк эмэгтэй хажуугаар зөрдөг юм байна. Би биеийн өгүүлэмжийг нь хараад л намайг таниж дээ гэж бодсон. Тэгээд кофегоо барьсан чигээр толгойгоо гудайлган алхаж явтал тэр яг миний өмнө ирж зогсоод "Өршөөгөөрэй. Та надад нэг тус хүргэхгүй юу. Миний нүд рүү харж байгаад ганцхан удаа Калисей гэж дуудаад өгөөч" гэсэн. Би хүсэлтийг нь биелүүлсэн л дээ" гэсэн юм. 

Дашрамд дурдахад, Иан сүүлийн жилүүдэд ”Mrs Wilson”, ”My Cousin Rachel” зэрэг кино, олон ангит бүтээлүүдэд амжилттай тоглож байгаа аж.

Жейкоб Андерсон (Саарал өт)

Одоогоор Жейкоб хоёр дахь альбомоо бичүүлж дуусгахаар ажиллаж байна. 

28 настай Жейкоб жүжиглэхийн зэрэгцээ хөгжмийн салбарт хүч үзэж буй. 2016 оны түүний анхны деюбт альбом болох "You’re a Man Now, Boy" гарч байв. 

Тэрээр "Хаадын Тоглоом" цувралд тоглохоос өмнө буюу эхний хоёр бүлгийг кино шүтэн бишрэгчийн хувиар шимтэн үзсэн гэнэ. Харин гурав дахь бүлгээс Саарал өтийн дүрд тоглохоор болоход түүнд "шинэ хэл" сурах шаардлага тулгарчээ. Жейкоб Мороккод болсон анхны зураг авалтын дараа кино багаас хасагдана гэдэгтээ итгэлтэй байсан хэмээн тэр үеийг дурссан юм. Жейкобын цувралд тоглохдоо өмссөн хувцас хүнд төдийгүй биед нь сорви үлдээсэн ч тэр энэ бүхнийг үгүйлэх байх гэжээ. 

Ханна Мюррей (Гилли)

Энэ жил Ханна Мэнсоны гэр бүлийн тухай өгүүлэх "Charlie Says" кинонд тогложээ. 

2011 онд "Хаадын тоглоом" цувралын эхний бүлэг гарч байхад Ханна Кэймбрижийн Их сургуульд Английн уран зохиол судалдаг байв. Мэдээж өөрийгөө алдартай цувралд дүр бүтээнэ гэж төсөөлөө ч үгүй явсан нь ойлгомжтой. Тэр бүү хэл Гиллигийн дүрд тоглох сонгон шалгаруулалтад орж байхдаа ч цувралыг үздэггүй байсан гэнэ. 

Өмнө нь "Skins" хэмээх өсвөр насныханд зориулсан цувралын нэг ангид дүр бүтээж байсан туршлагатай Ханнад "Хаадын тоглоом" огт өөр ертөнц мэт санагдсан бөгөөд Сэмтэй хамт ил галын дэргэд ярилцаж суудаг хэсгийн текстийг уншиж байхдаа л зохиол хэчнээн баялаг бас ээдрээтэй болохыг ухаарсан гэжээ. 

Кристиан Нэрн (Ходор)

Кристиан DJ карьерийнхаа хүрээнд 2014 онд  "Rave of Thrones" нэртэй аялан тоглолт хийж байв. Харин ирэх дөрөвдүгээр сард тэрээр Лондоны Electric Brixton эвэнтэд оролцохоор төлөвлөж байгаа аж. 

Тэрээр "Би DJ хийж, хөгжмийн театрт ажиллаж байхдаа жүжиглэх тухай нухацтай бодож байгаагүй... санамсаргүй тохиолдлоор нэг удаа шалгаруултад орсон. Гэтэл дөрвөн жилийн дараа найруулагч намайг санаж Ходорын дүрд тоглохыг санал болгосон. Тэгээд би ээждээ ганцхан үг хэлдэг хачирхалтай дүрд тоглохоор болсноо хэлж гайхашруулж байлаа. Ээж маань "Хаадын тоглоом"-ын номыг уншдаг, үнэнч шүтэн бишрэгч нь юм л даа" гэв.

Мөн 208 см өндөртэй Кристиан "Надад нуугдах боломж бараг байдаггүй. Бас хамтран тоглогч жүжигчид маань надтай хамт хооллох дуртайг яана. Учир нь хүмүүс намайг амархан таньж үлдсэн хэд нь миний ард нуугддаг юм" хэмээн хошигножээ. Нөгөөтэйгүүр Кристиан "Хаадын тоглоом" цувралд тоглосныхоо ачаар ээждээ байшин худалдаж авах мөрөөдлөө биелүүлсэн төдийгүй өөрөөрөө байх итгэлийг олж авсан гэжээ. 

Белла Рамзи (Лианна Мормонт)

Тэрээр 2017 онд "The Worst Witch" нэртэй хүүхдийн телевизийн цувралд тогложээ. 

Белла "Хаадын тоглоом" цувралд дүр бүтээсэн ч эхний анги цацагдах хүртэл хэнд ч ам нээх эрхгүй байв. Ингээд зургадугаар бүлэг гарч эхлэхэд жинхэнэ дуулиан тарсан байна. Хүчирхэг эрчүүдийн эсрэг зоригтой дуугарсан Лианна үзэгчдэд тэр даруй таалагдаж, гудамжинд таарсан хүмүүс түүнийг  "М”lady" хэмээн дуудаж эхэлжээ. Төд удалгүй Белла "The Worst Witch" цувралд тоглохоор болсон юм. 

Мөн тэрээр Герман дахь еврей хүүхдүүдийн тухай өгүүлэх "Resistance" кинонд тоглохоор болоод байгаа гэнэ. Белла "Би өглөө зураг авалтын талбай руу явахдаа ердийн Белла байдаг. Харин хувцас минь намайг бүрэн хувиргаж, жинхэнэ Мормонтын Лианна болгодог. Цуврал дуусахад би энэ хувцсаа их санах байхдаа" гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан