Модыг мэргэжлийн бус хүмүүс ургах нөхцөлгүй болтол нь тайрч байна
2019/04/18
Share |

Энэ хавар хуурайшилт ихтэй байгаа ч аль хэдийнэ байгаль, дэлхий өнгөө засч нялх ногоо соёолж эхэлжээ. Урин цагтаа уралдан нийслэл хотод ч гэсэн байгуулалтын ажил эд ундарч байна. Үүний хажуугаар “шар, ногоон хантаазтан”-гууд нийслэлийн нийтийн эзэмшлийн талбайд ургасан улиас моддыг хэлбэржүүлж байна гээд мөчир салаа бүрийг нь цахилгаан хөрөө тачигнуулан хайр гамгүй тайрч буй дүр зураг үзэгдэх боллоо. Үнэн чанартаа тэд хотын ногоон байгууламжийг арчилж, өнгийг нь засахаар ажиллаж буй нь тэр. Нийслэлийн гудамжаар явж үзлээ. Тайрсан мод олон байна. Ажиглаад харвал ихэнхийг нь угт нь хүртэл юу ч үгүй хашааны шон шиг тайрчихсан байхыг нь хараад "Ахиад ургах болов уу" гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байв. Зарим нь тайрсан биш хугалчихсан юм шиг үзүүртэй ёзоор үлдээсэн харагдав. МУИС-ын хоёрдугаар байрны гаднах моддыг засч янзлаж буй хоёр хүн бүдүүн мөчрийг нь хөрөөдөж, нарийхан хэсгийг нь тас няс хийтэл хугалж доош шиднэ. Хэдхэн минутын дотор гоёлоо гэсэн модод уяаны шонгийн мод шиг нүцгэрч үлдэнэ.

Бидний төдийлөн ач холбогдол өгдөггүй нийслэлийн ногоон байгууламж, замын хажуу талаар ургасан улиас зэрэг модод тулгамдсан асуудал болсон утаа, униар, шороо тоосыг багасгахад хамгийн чухал үүрэгтэй. Гэтэл сүүлийн 3-5 жилийн хугацаанд ногоон байгууламжийг арчилж байна гээд хайр гамгүй тайрдаг болсон. Хамгийн гол нь энэ ажлыг мэргэжлийн хүн зохих зааврын дагуу хийж байна уу гэдэгт байгаа юм. “Одоо моддын нахиалах цаг болчихоод байна. Энэ үед нь модыг тайрч, таслах ёсгүй. Түүнчлэн уг ажлыг мэргэжлийн бус хүмүүс гүйцэтгэж байгаа харагддаг. Буруу тайрах нь ургалтад сөргөөр нөлөөлөх магад­лалтай” гэж ойн мэргэжилтнүүд өөрсдийн үзэл бодлоо олон нийтийн сүлжээнд илэрхийлсээр буй.
Бид уг асуудлаар ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс тодруулахад "Улаанбаатар хотод 1,3 сая хүн амьдарч байна. Эдгээр хүмүүст амьсгалах агаар хэрэгтэй. Ерөнхий агаар мандалыг эс тооцвол нийслэл хотод амьсгалах хүчилтөрөгчийг бий болгож буй ганц зүйл бол гудамжаар ургаж байгаа хэдхэн улиас, бургас, хайлаас л байна. Навчит мод /улиас, хайлаас/ жил бүрийн намар навчаа гөвж хавар нь шинээр дахин цэцэглэдэг учраас шинээр ургаж буй навчны амьсгалах хурд мөнх ногоон нарс, гацууртай харьцуулахад илүү хурдан хүчилтөрөгч ялгаруулдаг. Улиас хэдийгээр цагаан хөвөн гаргадаг ч гэсэн Улаанбаатар хотод экологи, хүнд хэрэгтэй мод. Ер нь навчит моднуудыг хэлбэржүүлэн тайрах ёстой л доо. Тэр тусмаа улиас, бургас, хайлаасыг замбараагүй ургах нөхцөлөөс нь урьдчилан сэргийлж тайрдаг. Гэтэл энэ жил улиас, бургас, хайлааснуудыг хэлбэржүүлэн тайрахдаа нэг наст найлзуур нахиа гарах нөхцөлгүйгээр мөчрийг нь тайрч байна.
Улиас түргэн ургалттай, өндөр ургадаг учраас байшингийн ойр бол цонх халхлаад гэрэл оруулахгүй байна гэдэг ч юм уу, эсвэл хотын гудамжны дизайнд нийцүүлнэ ч гэдэг юм уу тайралт хэлбэржүүлэлт хийдэг. Энэ зөв. Гэхдээ манайхны хувьд тайралтыг мэргэжлийн бус, мэргэшээгүй хүмүүсээр хийлгээд байна. Уг нь тайрахаас өмнө ямар хэлбэртэй байх зургийг нь гаргаад тусгай кран аваачиж нарийн нямбай хийх учиртай.
Гэтэл манайд нэг хайчтай, хөрөөтэй нөхөр гар хүрэх газраа бүгдийг нь хуу тайрчихаж байна. Тэр нь ямар ч хэлбэргүй, тэгээд ч модны биологийн онцлогт ч муу. Тайрсны дараа садовой мазь, эсвэл будаг түрхэж ууршилтаас нь хамгаалах ажлыг ч хийхгүй байна. Зүгээр л тайрах ёстой гээд ойлгочихсон, хавар хэдэн ажилчнаа хөөж гаргаад болчихдог. Мод гэдэг үндсэн гол иш, титэмтэй байдаг. Тиймээс ишийг нь хоёр метр хэртэй гарч байхаар сайхан цэвэрлээд харин хажуугаар нь шар хуайс ч юм уу намхан бутлаг мод тарьж болдог" гэв
Эх сурвалж: Medee.mn
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан