Э.Болорчулуун: Сүхбаатарын талбайн газар Банкны барьцаанд тавигдсан асуудал байхгүй
2019/04/18
Share |

Иргэдийн эрүүл, аюулгүй зорчих орчин, нөхцөл байдлыг хангах тухай Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж, Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй газар чөлөөлөлтийн асуудлаар Нийслэлийн газрын алба болон Захирагчийн албанаас хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун “Нийслэлийн Засаг даргын 2019.04.17-ны “Орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулах тухай” А321 тоот захирамж болон “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А322 тоот захирамж, “Орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хашаа хайсыг буулгах ажлыг зохион байгуулах тухай” гэх захирамжууд гараад байна.

Эдгээр захирамжуудын хэрэгжилтийн хүрээнд бид эхний ээлжинд өнгөрсөн жил эрчимтэй явагдаж байсан явган хүний замыг чөлөөлөх ажлыг эхлүүлээд байна. Үүнд бид иргэд болон холбогдох байгууллагуудаас ирсэн санал, хүсэлтийн дагуу 30 байршлын санал дээр ажилласны үр дүнд 25 байршлыг нь чөлөөлөөд байна.

Цаашид ч мөн иргэдээс санал, хүсэлтийг өөрсдийн албан ёсны вэбсайтаар хүлээж авах болно. Газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний хүрээнд авто замын орц, гарц, явган хүний замыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй баригдсан хайс, хашааг буулгах, өөрийн газраасаа илүү гаргаж барьсан хашааг буулгах зэрэг ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Үүнд Нэгдүгээрт, Улаанбаатар хотын газар зохион байгуулалт, газар ашиглалтын чанарыг сайжруулах зорилгоор иргэдийн аюулгүй, тайван зорчих нөхцөл байдлыг хангах үүднээс энэхүү явган хүний замыг чөлөөлөх ажлыг илүү өргөн хүрээнд хийх болно.

Хоёрдугаарт, иргэдийн оршин сууж буй орчин тойрны газарт замбараагүй баригдсан хашаа, хайсыг чөлөөлж иргэдийг чөлөөтэй зорчих орчинг бий болгох ажил хоёрдугаар шатанд хийгдэнэ.

Гуравдугаарт, баригдсан тоосгон гаражуудын эзэдтэй нь холбоо тогтоож, зохицож тухайн газраар зам гарах ёстой бол зам гаргаж, тохижилт хийх ёстой бол тохижилт хийх ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна” хэмээлээ.

Журам зөрчсөн рекламны самбаруудыг бид өмнө долоо хоногоос эхлүүлэн буулгаж байгаа

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Сүхбаатарын талбайн газрыг Банканд барьцаанд өгсөн гэх мэдээлэл явж байна, энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сүхбаатарын талбайн урд талын талбайг газар доорх гараж болон дээрээ усан оргилууртай тохижилт бүхий талбай барих гэсэн захирамжтай байсан. Нийслэлийн Засаг даргаас энэ газар дээр ийм төрлийн ажил хийх шаардлагагүй тул тус захирамжийг хүчингүй болгох захирамж гаргасан байгаа. Барьцаанд байгаа гэсэн асуудал байхгүй.

-Хавдар судлалын үндэсний төвийн орц, гарцыг хаасан байсан. Энэ талаар мэдээлэл байгаа юу?

-Бид тус эмнэлгийн нутаг дэвсгэр дээр очиж үзсэн. Эмнэлэг, ойр орчны зураглалыг хийхэд үнэхээр ганц л гарцтай байсан. Ганц байгаа гарц нь ачаалал ихтэй зам руу харсан тул хойд болон зүүн талаар нь гарц хийх тухай ойрын аж ахуйн нэгжүүдэд мэдэгдлийг хүргүүлээд байгаа. Ямар ч байсан тус эмнэлгийн төвийг 2-3 гарцтай болгох болно.

-Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, зар сурталчилгааны самбаруудад ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл өгнө үү?

– Гадна зар сурталчилгааны самбар нийслэлийн нутаг дэвсгэрт байршуулах тухай Иргэдийн хурлын журам байдаг. Тус журмын дагуу холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллагаас бүрдсэн зөвлөл ажилладаг.

Иргэдийн хурлын баталсан журмаар тулгуурт хөлтэй, 2,3 талтай хулдаасан хэвлэмэл самбарыг Энхтайван, Чингисийн өргөн чөлөө, Бага болон  Их тойруу хэсгийн нийт 24 гудамжинд байршуулахгүй гэж заасан байгаа. Дээрх гудамжинд орчин үеийн шийдэлтэй, Led болон үсгэн гэрлээр гүйдэг самбар байршиж болно гэсэн журамтай юм.

Гэвч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох байгууллагын зөвшөөрөл авахгүйгээр тулгуурт зар сурталчилгааны самбаруудыг байршуулсаар байна. Тийм учраас журам зөрчсөн рекламны самбаруудыг бид өмнө долоо хоногоос эхлүүлэн буулгаж байгаа. Цаашид ч мөн дурдагсан байршлууд дээр тавьсан самбаруудыг буулгасаар байх болно.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан