Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг дэмжлээ
2019/04/19
Share |

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы өнөөдрийн (2019.04.19) нэгдсэн хуралдааны эхэнд хуралдаж, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал хэлэлцлээ.

Хуулиараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн арван таван гишүүнийг зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай, ингэхдээ тэдний дөрвийг нь Ерөнхийлөгчөөс, долоог нь Улсын Их Хурлаас, дөрвийг нь Засгийн газраас нэр дэвшүүлж томилдог. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид; эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд; эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгоно” гэж заасан.

Одоогоор тус зөвлөлийн таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаа бөгөөд тэдний оронд томилуулахаар Ерөнхийлөгч, Засгийн газраас тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлэх бол гурвыг нь Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх юм. Энэ үндсэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, түүх судлаач, төрийн шагналт эрдэмтэн Д.Өлзийбаатарыг, Засгийн газраас Улсын Бага Хурлын гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан, академич, хуульч эрдэмтэн Н.Жанцанг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн байна. Нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, нийгмийн бодлогын зөвлөх Г.Уянга, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Харин Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсон Л.Пүрэвдорж, С.Мягмар, Д.Гоошоохүү нарын бүрэн эрхийн хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болжээ. Иймээс Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулах гурван квот дээр холбогдох төрийн бус байгууллагуудаас 20-иод хүнийг нэр дэвшүүлж, холбогдох материалыг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлжээ. Тухайлбал, МОНЦАМЭ агентлагийн ерөнхий захирал, МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан сэтгүүлч С.Алтанцэцэг, МҮОНРТ-ийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Нарангэрэл, “Цэцэн энтертайнмент” ХХК-ийн ерөнхий продюсер Д.Цоодол, “Сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх үндэсний төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ, “Данистатрейд ББСБ” ХХК-ийн захирал Г.Ариун, Liz төслийн зөвлөх Т.Эрдэнэчимэг, ММ агентлагийн тойм, захирал асан сэтгүүлч Ц.Оюунчимэг, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, “Монгол-Украины найрамдлын нийгэмлэг” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, сэтгүүлч Г.Сумъяа, яруу найрагч Ж.Баяржаргал, Улсын Бага Хурлын гишүүн асан Б.Пүрэвдорж, дипломатч Г.Сүхээ, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Хамаг Монгол” төслийн ерөнхий зохицуулагч Б.Батбаяр, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, хуульч-өмгөөлөгч Д.Батсүх, инженер-эдийн засагч Л.Болд, хуульч Ц.Одончимэг, “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн хэвлэл мэдээллийн албаны дарга, сэтгүүлч М.Амарбаяр, инженер-эдийн засагч О.Намбат нарыг холбогдох төрийн бус байгууллагууд нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, холбогдох танилцуулга материалыг ирүүлсэн талаар Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдэд танилцуулав.

Ингээд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж эхлэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Ерөнхийлөгч болон Засгийн газраас Үндэсний зөвлөлийн гишүүн нэр дэвшигчдийг эхэлж хэлэлцээд санал хураалт явуулж шийдвэрлэх нь зүйтэй, харин Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх тоонд олон хүн нэр дэвшсэн учраас тэдний асуудлыг дараа нь хэлэлцэж шийдье гэсэн горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.7 хувь нь дэмжсэн юм.

Иймээс Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн түүхч эрдэмтэн Д.Өлзийбаатар, Засгийн газраас нэр дэвшүүлсэн академич, хуульч Н.Жанцан нарыг  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох эсэх тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад Д.Өлзийбаатарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэй дэмжсэн бол Н.Жанцанг гишүүдийн 84.6 хувь нь дэмжлээ.

Дараа нь Улсын Их Хурлаас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчдийн талаар гишүүдээс асуулт, санал гараагүй тул саналын хуудсаар нууц санал хураалт явуулж нэр дэвшигчдийн асуудлыг шийдвэрлэхээр тогтсон юм. Нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Н.Цэрэнбат, Н.Энхболд нарын гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов.

Ингээд нэр дэвшигчдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар бичсэн санал авах хуудсаар нууц санал хураалт явуулж, дүнг Тооллогын комиссын дарга Н.Энхболд хуралдаанд танилцуулсан юм. Нууц санал хураалтад 16 гишүүн оролцон саналаа өгч, саналын бүх хуудас хүчинтэй гарчээ. Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч С.Алтанцэцэг 16, В.Бат-Эрдэнэ 11, Д.Батсүх 9 санал авсан байна. Иймээс 20 нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан дээрх гурван нэр дэвшигчийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд танилцуулахаар болов.

Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гишүүдийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхөөр тогтов.

Нэр дэвшигч Сүхбаатарын Алтанцэцэг нь МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" агентлагт сурвалжлагч, редактор, ОХУ-д суугаа тусгай сурвалжлагч, МОНЦМЭ агентлагт гадаад сурталчилгааны ерөнхий редактор, ерөнхий захирал, МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Нэр дэвшигч Ванжилын Бат-Эрдэнэ нь Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, Монголын радиогийн дарга, радиогийн “Хурд” агентлагийн захирал, “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны албаны захирал зэрэг алба хашиж байжээ. Харин нэр дэвшигч Доржсүрэнгийн Батсүх нь Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хуульч-өмгөөлөгч юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан