С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчаар дөрвөн хүнийг шалгаж байна
2019/04/22
Share |

 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг улстөрчдийн хожооны хөзөр, сонгуулийн амлалт болоод хэдэн ч  оныг  үдэв дээ. Ихэнхдээ үнэн мөнийг олох биш өнгөц төдийхөн дуулиан дэгдээгээд орхидог жишиг бараг л тогтчихлоо. Харин энэ удаагийн ээлжит дуулиан эрүүдэн шүүсэн бичлэгээр үргэлжилж, одоо бараг л замхрах шатандаа орж байх шиг. Тэгвэл ардчиллын анхдагчдын нэг С.Зориг агсны мэндэлсэн өдөр энэ амралтын өдөр тохиолоо. Уламжлал ёсоор түүний хөшөөнд цэцэг өргөж, нам болоод журмын нөхөд нь гашуудаж өнгөрөөлөө. Үүнтэй зэрэгцэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял аваад байгаа хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэнд хэн хариуцлага хүлээх, хууль хяналтынхан өнөөг хүртэл илрүүлж чадахгүй байгаа захиалагч замхрах уу. Цорын ганц амьд гэрч гэгддэг сүүлдээ хамжигч, бүр яллагдагчаар татагдсан эхнэр Б.Булган гэж хэн бэ зэрэг асуултууд 21 жилийн дараа ч хариулт нэхсээр байна.
  
Хорих ангийн зоорийг тусгайлан засч, камер суурилуулжээ 
 
С.Зоригийг хөнөөсөн хэргийг  Тагнуулын ерөнхий газар болон цагдаагийн байгууллагаас хамтарсан Ажлын хэсэг шалгаж байсан бол сүүлийн үед илэрсэн шинэ нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аас Түр хороо байгуулахаар болсон. Мөн өнгөрсөн баасан гаригт холбогдох албаныхан хуралдаж АТГ-ын саналаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. 
Түүнчлэн УИХ-аас байгуулагдсан Түр хороо ирэх долоо хоногт албан ёсоор ажилдаа орчихвол эрүүдэн шүүсэн бичлэгтэй холбоотойгоор илэрсэн шинэ нөхцөл байдалд дүгнэлт хийж Улсын ерөнхий прокуророос Дээд шүүхэд эсэргүүцэл бичиж магадгүй гэдгийг эх сурвалж хэллээ. 
Мөн хэрэгтнүүдтэй холбоотойгоор дэлгэгдээд байгаа эрүүдэн шүүсэн бичлэгийг тухайн үед Ц.Амгаланбаатар, Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг тусгаарлахын тулд Төв аймаг дахь хорих ангийн зоорийн давхрыг тусгайлан бэлтгэж,камер суурилуулсан. Үүнийг сүүлд тагнуулын байгууллага дотоод хяналт шалгалтын хүрээнд илрүүлсэн байна.  УИХ-ын гишүүд болоод сэтгүүлчдэд үзүүлсэн зургаа хоногийн эрүүдэн шүүсэн бичлэг бол ерөнхий ойлголт өгөх эмзэг  хэсгийг хассан “хөнгөн” бичлэг гэдгийг тагнуулын байгууллагын эх сурвалж хэлсэн. Өөрөөр хэлбэл, үлдсэн 400 хоногийн бичлэгт илүү хүнд хэлбэрийн эрүүдэн шүүлт байхыг ч үгүйсгэхгүй аж.  Хүний эрх зөрчсөн зүй бус бичлэгтэй холбогдуулан тагнуулын байгууллагын хоёр гүйцэтгэх ажилтан, гурван мөрдөн байцаагчийг шалгаж байгаа юм. 
 
Б.Булганы хэрэг хаагдаж, захиалагчаар нэг хүнийг хорьж шалгаж байжээ
  
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн цорын ганц амьд гэрч, үнэнийг хэлэх хүн нь түүний эхнэр Б.Булган гэгдэж байсан. Тэгвэл хэргийг шалгах явцад Б.Булганыг хэргийн хамжигч хэмээн үзэж яллагдагчаар татаж хорьсон байдаг. Мөн шүүх хуралд ч түүнийг оролцуулаагүй. Тэгвэл одоо Б.Булган С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагч, сэжигтэн, гэрч гэх ямар ч статусгүй болжээ. Түүнтэй холбогдох хэргийг Ажлын хэсгээс санал гаргаж хэрэгсэхгүй болгосон байна.
 
Харин өнөөг хүртэл олон нийтийн анхаарлыг татаж,  горьдлого тээж буй зүйл бол С.Зоригийг хөнөөсөн жинхэнэ хэрэгтэн, захиалагчийг олох юм. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнээр маш олон хүнийг байцаасан бол захиалсан, зуучилсан, хамжсан хэргээр 3-4 хүнийг шалгаж байгаа гэнэ. Тэдэн дунд улс төрчид бий. Улс төрийн хүрээний нэг хүнийг захиалагч гэж үзэж хорьж шалгасан зүйл ч байгаа юм байна. 
 
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан