Элчингүүд: Нямдоржийн хүү Анхбаяр, Энэбишийн хүү Мөнх-Очир, С.Одонтуяагийн нөхөр Д.Өлзийбүрэн...
2019/04/22
Share |

УИХ-ын хаврын ээлжит чуулган эхлэнгүүт нэлээд хэдэн улсад суух Элчин сайдыг чөлөөлж, орных нь хүмүүсийг томилох талаар зөвшилцөх тухай сураг дуулдаад багагүй хугацаа өнгөрлөө.

Тэгвэл энэ долоо хоногийн лхагва гарагт буюу Засгийн газрын ээлжит хуралдаанд зарим улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлэх хүмүүсийг танилцуулахаар тогтжээ. Засгийн газраас УИХ-д 18 элчин сайдын нэрсийг өргөн мэдүүлэх бөгөөд одоогоор эдгээр сайд нарын нэрс үндсэндээ тохироонд хүрчээ.

Нэр нь тодорхой болсон элчин сайд нар:

Австрали Улсад суух элчин сайдаар  Н.Анхбаяр

Төгссөн сургууль:

2001 онд  МУИС-ийн Хууль зүйн сургууль

2006 онд   Шинэ зеландын Велингтоны их сургуулийг тус тус төгссөн

Эрх зүйч, хууль зүйн бакалавр, Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй

Ажилласан байдал

2000-2004  УИХ-ын Тамгын газар

2007-2012  Гадаад хэргийн яамны Гэрээ эрх зүйн газарт мэргэжилтэн, атташе, дэд захирал

2012-2014  Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консул

2014-2016  ГХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга, Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирал

2016 оны 8 сараас   ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар тус тус ажиллаж байна.

Гадаад хэлний мэдлэг:  Англи хэлний мэдлэгтэй

Н.Анхбаяр нь УИХ-д 7 удаа сонгогдон ажиллаж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн том хүү. Тэрбээр 1979 онд Увс аймагт төрсөн.  Н.Анхбаяр “Эрдэнэт”-д олон тэрбум төгрөгийн шахааны бизнес цэцэглүүлсэн талаар мэдээлэл хэвлэлүүдээр гарч, шуугиан тарьж байсан цаг саяхан. Тодруулбал Эрдэнэт” үйлдвэрт  Н.Анхбаярын “Анлимитед” ХХК 760 мянган ам.долларын шахаа хийсэн гэх баримт дэлгэгдсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, "Ц.Нямдоржийн хүү зах зээлд 50 мянган төгрөгний үнэтэй сүлжээний кабелийг 300 мянган төгрөгөөр юу зургаа дахин өсгөж шахсан" хэмээн мэдэгдсэн. Тус гэрээнүүд 2004 онд Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайд байх үед байгуулагдсан бол 2006 онд түүнийг УИХ-ын дарга байх үед батлагдсан байдаг. Мөн энэ гэрээнүүдийн тус бүрийн үнийн дүнг нэгтгэвэл, нийт 2.5 тэрбум төгрөг.

Энэ хэргийн талаар Ц. Нямдорж "таньдаг хүнээсээ хүний ёсоор гуйж захисан л юм" хэмээн тайлбар хийсэн байдаг. “Эрдэнэт”-ийн 49 хувийнхантай ана мана үзэлцэж буй аавыгаа эвгүй байдалд оруулсан Н.Анхбаяр гэх залуу анх аавынхаа туслахаар ажиллаж улс төрийн амьдралд хөл тавьсан. Төрийн албанд ийнхүү хөл тавьсан тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн референт хийж, тэндээсээ ГХЯ-нд шилжин ажилласан байдаг. ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын дэд захирлаар 2010 оны арванхоёрдугаар сараас эхлэн ажиллаж, АНУ-ын Санфранциско хотод Ерөнхий консул болж дэвшсэн. Тэрбээр өдгөө ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа юм.

Итали Улсад суух элчин сайдаар Х.Мандахцэцэг

Гадаад харилцааны яамны гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга Х.Мандахцэцэг нь “элэгний” хэмээх Ж.Хатанбаатар эмчийн охин.

Төгссөн сургууль:

1999 онд  Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны сургууль

2000 онд Олон улсын харилцааны Клнигендалийн их сургууль

2007 онд   Британийн зөвлөлийн институт

2014 онд   Харвардын Их Сургуулийн Ж.Кеннедийн сургуулийн Удирдлагын сургууль

Ажилласан байдал:

2000-2001  Гадаад худалдааны яамны Европын газрын мэргэжилтэн

2001-2003  Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын туслах

2003-2005  Гадаад хэргийн яамны Ёслолын газар атташе,

2005-2008  Гадаад хэргийн яамны Европын газар атташе, III нарийн бичгийн дарга

2008-2011   Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-нд III нарийн бичгийн дарга

2011-2013 Гадаад хэргийн яамны Европын газрын I нарийн бичгийн дарга

2013-2014 Гадаад хэргийн яамны Европ, Ойрх Дорнодын газрын зөвлөх

2014        Гадаад хэргийн яамны Дипломат ёслолын албаны дэд захирал

2014-2015 Гадаад хэргийн яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал

2016 оноос Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын    захирал

Гадаад хэлний мэдлэг:  Англи, Орос, Герман

 НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчийн газарт В.Энхболд

Төгссөн сургууль: 1989   ОХУ-ын Владимир хотын Техникийн Их Сургууль

Олон улсын эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй

Ажлын туршлага:

1989-1991 онд  Сэргээгдэх эрчим хүчний институтын эрдэм шинжилгээний ажилтан

1991-1996 онд  Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд мэргэжилтэн

1996-1999 онд  Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга

1999-2001 онд  ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Дэлхийн худалдааны байгууллага хариуцсан Ахлах мэргэжилтэн

2001-2004 онд  Монгол Улсаас ШХУ-д суугаа ЭСЯ/БТГ-т 2 дугаар нарийн бичгийн дарга

2004-2008 онд  Худалдаа, үйлдвэрийн яамны Худалдааны бодлого, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал

2008-2011 онд  Монгол Улсаас БНЭУ болон Шри-Ланк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

2012 онд  ГХЯ-ны Чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд

2013-2016 онд  Азийн хөгжлийн банк, Европын холбооны Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдэд бие даасан зөвлөх

2016 оны 8 дугаар сараас  ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар тус тус ажиллаж байна

Гадаад хэлний мэдлэг:       Англи, Орос хэлний мэдлэгтэй

Тайланд Улсад суух элчин сайдаар А.Төмөр

Гэрээ, эрхзүйн газрын захирал А.Төмөр

Төгссөн сургууль:

 2003   МУИС-ийн Хууль зүйн сургууль, Олон улсын эрх зүйч

 2007    Японы Кюүшүгийн Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн ухааны магистр

2018 оноос  Японы Кюүшүгийн Их Сургуулийн докторант

Ажилласан байдал:

 2000-2003    “Евромаркпатмон” ХХК-д орчуулагч

 2003-2006      Гадаад хэргийн яамны Эрх зүй, консулын газарт мэргэжилтэн, атташе

2004 оноос  Монголын Хуульчдын холбооны гишүүн, Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн

 2007-2008    Гадаад хэргийн яамны Гэрээ, эрх зүйн газарт 3 дугаар нарийн бичгийн дарга

 2008-2011  Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яаманд 3 дугаар нарийн бичгийн дарга

 2011   ГХЯ-ны Гэрээ эрх зүйн газарт 2 дугаар нарийн бичгийн дарга

2012-2013   ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын дэд захирал

2013-2018    ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газар, Олон улсын эрх зүйн газар, Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар тус тус ажиллаж байна

 Гадаад хэлний мэдлэг:   Англи, орос, хэл эзэмшсэн

Египет Улсад суух элчин сайдаар М.Цэнгэг

Төгссөн сургууль:

2003 онд  Монгол Улсын Их сургууль

Ажлын туршлага:

 2003-2004 онд   ГХЯ-ны Европ, Араб, Африкийн газарт атташе

2004-2005 онд  ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газарт атташе

2005-2006 онд  ГХЯ-ны Консулын газарт атташе

2008-2009 онд  ГХЯ-ны Ёслолын газарт III нарийн бичгийн дарга

2009-2010 онд  ГХЯ-ны Европын газарт III нарийн бичгийн дарга

2010-2013 онд   Монгол Улсаас БНАУ-д суугаа ЭСЯ/БТГ-т II нарийн бичгийн дарга

2013-2014 онд  ГХЯ-ны Америк, Африкийн газрын дэд захирал

2015 онд  ГХЯ-ны Европ, Америкийн газрын дэд захирал

2015-2016 онд  ГХЯ-ны Европ, Америкийн газрын захирал

2016 оны 8 дугаар сараас ГХЯ-ны Европын газрын захирал

Гадаад хэлний мэдлэг: Англи, Орос хэлний мэдлэгтэй

Энэтхэгт суух элчин сайдаар Э.Сарантогос,

Ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос

Төгссөн сургууль:

1992-1997       МУИС-ын Олон улсын харилцааны Их сургууль (олон улсын харилцааны бакалавр),

2000-2002       Японы Васедагийн Их сургууль (олон улсын харилцааны магистр),

2009-2010       Австралийн Аделайдын Их сургууль (олон улсын эдийн засгийн харилцааны магистр),

Ажилласан байдал:1997-2000    ГХЯ-ны Азийн газарт мэргэжилтэн

2002-2004   ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл-шинжилгээний газарт гуравдугаар нарийн бичгийн дарга

2004-2007    Токио дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга

2007- 2009   ГХЯ-ны Азийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга

2010-2012     ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга

2012-2014     Токио дахь ЭСЯ-нд эдийн засгийн зөвлөх

2014-2016     Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх

2016                ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал

2016-2017     ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал

2017 оноос   ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байна

Гадаад хэлний мэдлэг: Япон, Орос, Англи хэлний мэдлэгтэй

Унгар Улсад суух элчин сайдаар Б.Баярсайхан,

Төгссөн сургууль:

1995  Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /бакалаврын зэрэг/

1997  Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль /магистрын зэрэг/

2000  ХБНГУ-ын Бавари мужийн Байротын Их Сургууль /магистрын зэрэг/

2004  Монгол Улсын Их сургууль /Хууль зүйн докторын зэрэг/

2014  Кембрижийн Бизнесийн удирдлагын сургууль

Ажлын туршлага:

1995-2016 онд  Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш

1997-2016 онд  Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн

2000-2003 онд  Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны дарга

2006-2008 онд  “Иргэний эрх” хуулийн зөвлөх компанийн зөвлөх

2007-2008 онд  Алтай констакшн ХХК-ын захирлын зөвлөх

2008-2012 онд  Монгол Улсын Их сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн

2004-2008 онд  УИХ-ын гишүүний зөвлөх

2005-2012 онд  Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль Монголын төр, эрх зүйн түүхийн судалгааны төвийн эрхлэгч

2006-2008 онд  Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн “Индексжүүлсэн малын даатгал” төслийн үндэсний хуулийн зөвлөх

2005-2009 онд  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол судлалын төвтэй хамтран хэрэгжүүлсэн “Халх журам” төслийн зохицуулагч, ахлах шинжээч

2006-2009 онд  Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл (1206-2010) төслийн зохицуулагч

2008-2012 онд  Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал

2013-2014 онд  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга

2014-2016 онд  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн гишүүн

2015-2016 онд  Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

2016 оноос  Гадаад харилцааны яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирлаар тус тус ажиллаж байна.

Гадаад хэлний мэдлэгАнгли, Орос, Герман хэлний мэдлэгтэй

Турк Улсад суух элчин сайдаар Э.Мөнх-Очир

Э.Мөнх-Очир нь Туркийн Истанбулд Ерөнхий консулаар ажиллаж буй бөгөөд Элчин сайд болж дэвших бололтой. Тэрбээр УИХ-ын дарга асан Л.Энэбишийн хүү, мөн парламентын гишүүнээр сонгогдож байсан юм. Эдийн засагч ,гадаад худалдааны менежер мэргэжилтэй. Булган нутгаас 2008 оны УИХ-ын сонгуулиар сонгогдсон.   Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар тухайн үеийн МАН-ын нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн Энэбишийн Мөнх-Очир намынхаа эсрэг ажиллласан гэсэн зэмлэлийг зарим нэр бүхий гишүүдээсээ хүртэж байсан.

Боловсрол:

1988 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль

1993 онд БНТУ-ын Анкара хотын их сургуулийн Турк хэл сургалтын төв

1998 онд зах зээл судлалын хүрээлэнд гадаад худалдааны менежер

1999 онд Санко менежментийн коллежийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн

2001 онд Монгол улсын боловсролын хүрээлэнд “Боловсролын байгууллагын удирдлагын магистр”-ын зэрэг хамгаалсан

2005 онд Монголын Улсын Дээд боловсролын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол хүртсэн.

Ажилласан байдал:

1989-1991 онд Залуучууд, спортын улсын хорооны дэргэдэх Залуучуудын Соёлын төвд клубийн эрхлэгч

1995-1997 онд Монгол Туркийн хамтарсан “Эмир” компанид ерөнхий менежер

1997-2001 онд “Хоргодой шарга” компаны ерөнхий захирал

2002-2003 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч

2003-2004 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Аялал жуулчлалын хэлтсийн дарга

2004-2007 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга 

2007 оны 12 дугаар сараас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар томилогдон ажиллаж байсан. 

2008 оноос Монгол Улсын УИХ-ын гишүүн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан.

2008 оноос АБГББХ-ны Тусгай Хяналтын дэд хорооны даргаар ажиллаж байсан.

Куба Улсад суух элчин сайдаар Ж.Сэрээжав,

Ж.Сэрээжав нь Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга, Төрийн ёслолын албанд даргын алба хашиж байсан төдийгүй Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Хэргийг түр хамаарагчаар ажиллаж байсан нэгэн. С.Энхбаяр нь 2008-2009 онд Гадаад харилцааны сайд С.Батболдын зөвлөхөөр ажиллаж байсан.

ОХУ-д суух элчин сайдаар Д.Өлзийбүрэн

УИХ-ын гишүүн асан С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн нь  Нийслэлийн МАХН-ын хорооны дэд даргаар ажиллаж байжээ. Тэрбээр Газрын тосны газрын дарга байхдаа таван орон сууцтай хэмээн ХОМ-доо бүртгүүлсэн байдаг.

www.n24.mn 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(64.119.26.40)
ЭНЭБИШИЙН ХҮҮ ОДОО БОЛООШ ДЭЭ. БОЛЬЖ ҮЗ. ОДОНТУЯА АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА, СОГТУУ АХ ЭРДЭНЭЭГЭЭ САНФРАНЦИСКОД КОНСУЛААР ЯВУУЛСАН ОДОО БОЛЬЖ ҮЗ.ТЭР 10 ЖИЛ АЖИЛЛААД АЙХТАР ДЭВШСЭНАРЫН ХААЛГАНЫХАН ДИПЛОМАТЧ БУС 2 ЗАЛУУ АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА.БУЛХАЙН ЭЗЭН НЯМДОРЖ ХҮҮ ЧИНЬ ГЕРМАНД СУРЧ БАЙГААД ИРЭЭГҮЙ БИЛ ҮҮ? АНХБАЯРЫН ЯВСАН ЗАМ БҮГД АРЙН ХААЛГЫН ХУУЛЬ БУС ЗАМ. ЦОГТБААТАР ЧИ НЯМДОРЖООС ЮУНААС НЬ АЙЖ, ГӨЛӨГНӨЖ АНХБАЯРЫГ ГАНЦААРАНГ НЬ ЮУНД МАГТАВ? ТЭР БОЛ МЭРЭГЖЛИЙН ДИПЛОМАТЧ БИШ, САНФРАНЦИСКҮД СУУСАН НЬ ХАНГАЛТТАЙ. ХҮҮХЭН ХҮЧИНДСЭН, ПАСПОРТ ЗАРСАН, МӨНГӨӨР МАЛНУУДЫН ГХЯ-НД ЧИХСЭН БУЛАЙ БУЛХАЙГ НЬ ЧИ МЭДЭХГҮЙ ХААГУУР НЬ ЯВЧИХААД АМАА ОЛОХГҮЙ МАГТАНА ВЭ? ЭНЭ ХЭДЭЭ БОЛИУЛАРХГҮЙ БОЛ ӨӨРӨӨ ХАМТ УНАХ БАЙХ ШҮҮ.
2019-04-23 23:49:57
(64.119.19.247)
GTGazriin darga odoo bolio, odontuya gedeg erdeniin hkunii nekhriig ENEBISHIIN HKUU odoo boli TSOGTBAATARAA ulsaa bodooch chi eeree ogtsor
2019-04-25 14:43:15
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан