С.Амарсайхан: Аалзны тор шиг 20 жил хотыг хэрсэн сүлжээ задрах гээд байгаа учраас янз бүрийн дайралт хийж байгаа
2019/04/22
Share |

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. С.Амарсайхан “Тэрбээр “Миний бие Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын даргаар 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр албан ёсоор хүлээж авсанаас хойш хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өгөх албан ёсны уулзалтаа өнөөдрөөс эхлүүлж байна. Цаашид хотын захирагчийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар миний бие өөрөө болон бусад албаны хүмүүс долоо хоног бүр танилцуулна.

Би өмнө нь НИТХ-ын даргаар ажилалж байсан. НИТХ бол бодлогын шийдвэр гаргаж, хяналт тавьж ажилладаг. Цаашид аль болох цаг алдалгүйгээр иргэд, төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллана. Өнөөдөр нийслэл замбараагүй, зах хязгааргүй байгаа нь үнэн. Тиймээс дотоод зохион байгуулалтдаа анхаарч ажиллахаар болсон. Маш олон ажил хийх шаардлага байдаг боловч зохион байгуулалт байхгүйгээс ажил эзэнгүйддэг. Хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд нь ямар ч үр дүнгүй болж байна. Дээр нь ёс зүй гэдэг зүйл байхгүй болсон. Энэ асуудлыг цэгцэнд нь оруулж эхэлсэн.

50 га газар олгосон гэдэг гүтгэлэг

Дотоод зохион байгуулалттаар дамжуулан мэдээлэл түгээхэд буруу талаас нь харагдуулах, буруу мэдээлэл өгөх явдал их гарах боллоо.  Жишээ нь, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж байгаа мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэх шаардлагатай байна. Сүүлийн өдрүүдэд олны анхаарал татаж байгаа асуудал бол хятадын компанид С.Амарсайхан 50 га газар олгосон гэсэн гүтгэлэг. Засгийн газрын тэргүүний захирамж гарч судалгаа тооцоо 2012 онд гарсан. Дараа нь Тяньжин хотын захиргаатай хүнсний ногоо тарих, хүлэмж барих ажлыг судлах шаардлагатай байна гэсэн бичиг ирүүлсэн.

Дараа нь миний зүгээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэр дээр хамтын ажиллагааг судлах Нийслэлийн өмчит менежмент компанийн нэрийг явуулсан. Үүнийг НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун хятадуудад 50 га газар олгосон гэж гүтгэсэн. Өөрийнхөө хадам эхийн нэр дээрх ААН-д нийслэлийн өмчит байрыг хувьчилж өгөхөөр оруулж ирсэн. Миний бие НИТХ-ын даргаар ажиллаж байх даа энэ асуудлыг 2-3 удаа буцаасан. Цаана нь өөрийнх нь ажил амьдралтай олон асуудал байгаа юм билээ.

Хоёрдугаарт, төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол болж дөрвөн хүний амь эрсдсэн. Цаана нь нялх биетэй, жирэмсэн, өвчтэй хүмүүс үлдэж байгаа. Яг тэр осол болсон газар өмнө нь найман тэрбум төгрөгөөр засвар хийсэн. Засвар чанаргүй хийснээ нуухын тулд дээрх гүтгэлэгийг тарааж байна.

Шүд, эрүү нүүрний төв гэж бий. Тэр төвд 1,000 м2 байрыг 4.8 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Би энэ ажлыг өмнө нь буцааж байсан ч сая нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж худалдаж авсан юм билээ. Төлбөрийнх нь 70 хувь орсон байгаа. Үлдсэн төлбөрийг би өгөхгүй гэж байгаа. Яагаад гэвэл тэр барилга нь гаднаа зогсоолгүй, шаардлага хангахгүй байгаа. Энэ мэт ажил хийж байгаа хүмүүс үүнийгээ хамгаалж элдэв гүтгэлэг тарааж байна.

Аалзны тор шиг 20 жил хотыг хэрсэн сүлжээ задрах гээд байгаа учраас янз бүийн дайралт хийж байгаа

Түүнчлэн нийтийн тээврийн шинэчлэл зогсонги байна. 270 сая ам.долларын төсөл зогссон. Ингэж явсаар 270 сая ам.доллараас 3 саяыг нь үр ашиггүй зарцуулсан байна. 45 мянган үнэтэй тэмдэгийг 170 мянган төгрөгөөр шахдах хэдэн тэрбумаар нь үрсэн компани өнөөдөр зургаан тэрбум төгрөгийг өр үүсгээд хариуцсан дарга нь ажлаа хаяж гурван сар алга болоод байна.

Баянзүрх дүүрэгт үүссэн асуудлыг та бүхэн мэдэж байгаа. Тэр дүүргийн удирдага эрхээ хэрэгжүүлж чадахаа байсан. Нийтдээ 360 гаруй мянган иргэдээр сүүлийн гурван сар тоглож байна. Тэр хүмүүс өөрсдийн булхайг нуухын тулд олон хоног суулт зохион байгуулж байна.
3.8 тэрбум төгрөгөөр газар чөлөөлөх нэрээр газар худалдаж авсан. Тэр газрыг нь очоод үзэхээр үерийн далан дээр, ямар ч шаардлага хангахгүй газар байдаг. 200 сая төгрөгийн үнэтэй газрыг 500 саяар авсан байх жишээтэй. Энэ асуудлыг шалгаж байгаа. Энэ мэт хууль бус үйлдлүүдийг нь илрүүлж, цааш нь шалгах гэхээр асуудлыг ил гаргахгүй байхын тулд наашаа чиглэсэн бүх төрлийн арга хэмжээг авч байна. Аалзны тор шиг 20 жил хотыг хэрсэн сүлжээ задрах гээд байгаа учраас янз бүийн дайралт хийж байгаа. Тиймээс хийсэн ажлынхаа талаар долоо хоног бүр өөрийн биеэр мэдээлэл хийж байна. Хотын даргын явуулын оффис ажиллуулна. Мөн иргэдээс мэдээлэл авах утас ажиллуулах болно” гэлээ. 

Төв цэвэрлэх байгууламж дээр гарсан ослын дүгнэлт эцэслэгдэн гараагүй байна

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуулт хариулт өглөө.

-БНХАУ-ын төрийн өмчит Таньжинь фүүдс компанид 50 га газарт хүлэмжийн аж, ахуй эрхлэх зөвшөөрлийг олгосон гэх мэдээлэл гараад байна?

– Тийм зүйл байхгүй гэдгийг мэдэгдэж байна.

-Хотын дарга болсны дараа газар хэлтсийн нэрийг өөрчилж байгаа. Тамга тэмдгийг өөрчилж байгаа. Энэ нь хэрэггүй зүйлд мөнгө хөрөнгө зарцуулаад байгаа шүү. Бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа энэ үед яагаад ийм зүйлийг хийж байгаа вэ?

-Засгийн газрын 100 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Засгийн газраа батлуулсан бүтэц зохион байгуулалтын хүрээнд зарим нэг аж нэгжүүдийн тамга тэмдэг өөрчлөгдсөн. Шинээр байгууллага хоёр агентлагийн тамга шинээр хийгдэж байгаа.

-Төв цэвэрлэх байгууламж гарсан ослын дүгнэлт хэзээ гаргах вэ. Хариуцлагын асуудал яригдах уу?

-Төв цэвэрлэх байгууламж дээр гарсан ослын талаар өнөөдрийн байдлаар холбогдох байгууллагуудын дүгнэлт эцэслэгдэн гараагүй байна. Дүгнэлт гарахаар мэдээлэл хийнэ.

-Танай хоёр орлогчтой холбоотой мэдээлэл өнгөрсөн долоон хоногт гарсан. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хэн хаана зураг дараад явж байгаа би хянах боломжгүй. Хүн бүр өмнөх ажлаа сайн хийх хэрэгтэй. Би асуудлыг шийдвэрлэж, ажил хийхийн төлөө явж байгаа.

-Туулын бургас тайрсан компанийн захирал О.Сайнбаяр “Оюуны Ундраа”группын хамгаалалтын албаны дарга байсан гэсэн. Энэ үнэн үү?

-“Оюуны –Ундраа” компани 1700-1800 ажилчинтай. Би “Оюуны Ундраа” компанийн үйл ажиллагаанд оролцохоо болиод хоёр жил болж байгаа. Янз янзын гүтгэлэг тарааж байгаа хүмүүсийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байгаа. Хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

-Төв цэвэрлэх байгууламж осол гарч дөрвөн хүн амь насаа алдсан. Ажлаа хийж байгаа амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт нийслэлээс ямар тусламж үзүүлж байгаа вэ?

-Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан дөрвөн сайхан залуугийн ар гэр амьдралын нөхцөл байдал хүнд, бага насны хүүхдүүд нь өнчирч үлдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт тус бүр хоёр өрөө байр, 36 сарын тэтгэмж, хүүхдүүдэд нь сурч боловсроход нь шаардлагатай тэтгэмж зэргийг олгохоор шийдвэрлэсэн байгаа.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан