Судалгаанд сураггүй спикер
2019/04/26
Share |

Судалгаа бол соёлт нийгмийн улс төр, бизнесийн чигийг заагч “алтан гадас” мэт эд байгаа юм. Шударга судалгаа бол бодит байдлыг толь мэт гаргаад л ирнэ.

Монголд энэ мэт судалгааг хийдэг хэдэн томоохон байгууллагын нэг бол “Сант марал” юм. “Сант марал”-ын судалгаа олон ч жил Монголын нийгэм, улс төрийн зүг чигийг зааж байгаа даа. Ялангуяа, улстөрчдийн рейтингийн дүнг бодит байдалтай ойролцоо гаргадаг гэдгийг ажиглагчид хэлдэг юм.

Тэднийх саяхан ээлжит судалгаагаа танилцууллаа.

Тус сангийн судлаачид 2019 оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 9-ний хооронд энэ судалгааг хийжээ.

“Сант марал”-ын зарласан “Топ 10 улстөрч”-ийн жагсаалтыг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх /24.3 хувь/ тэргүүлэн, Ерөнхийлөгч Х.Баттулга /21.5 хувь/ удаалж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /19 хувь/ гуравдугаарт орсон байна.

Тэдний дараах саналуудыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан (12.8 хувь), Монгол  Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр (12.2 хувь), БНН-ын дарга Б.Жаргалсайхан (8.0 хувь), ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж (5.7 хувь), УИХ-ын гишүүн С.Жавхлан (5.3 хувь), МАХН-ын  дэд дарга С.Ганбаатар (5.0 хувь), АН-ын дэд дарга Р.Амаржаргал (4.6 хувь) нар авчээ.

Хамгийн хачирхалтай нь судалгаанд оролцогсод УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг “Топ 10 улстөрч”-ийн нэгээр нэрлээгүй байна.

Уг нь Г.Занданшатар бол Монгол төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж байгаа хүн шүү дээ. Товчхондоо, энэ хүн Үндсэн хуулиар “зарлуулсан” Монголын хамгийн том албан тушаалтан юм.

Дээрээс нь Г.Занданшатар энэ том албан тушаалд очоод бүтэн гурван сар болох гэж байна. Ажил хийж, амжилтаа үнэлүүлэх хангалттай хугацаа. Бас тэрээр энд ирэхээсээ өмнө ЗГХЭГ-ын дарга байсан. Ард түмнээс “оноо”авах хэмжээний албан тушаал хашсаар ирсэн байгаа юм.

Бас нэг зүйл гэвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар “Топ 10 улстөрч”-ийн эхний гуравт бичигдсэн нь сүүлийн үед явуулсан “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой шийдлүүд, шүүх, прокурорын байгууллагуудад авсан арга хэмжээтэй холбоотой гэж ажиглагчид харж байгаа. Судалгааны байгууллагууд ч үүнийг гаргаад ирсэн байсан.

Гэтэл энэ бүхэнд хамт байж, зөвлөмж гаргалцаж, хууль батлалцаж ирсэн Аюулгүйн зөвлөлийн нэг гишүүн, хамгийн гол нь УИХ-ын дарга хүн “Топ 10 улстөрч”-ийн аравт ч бичигдэж чадаагүй нь хачин байгаа юм.

Г.Занданшатараас гурав хоногийн дараа хийж байсан ажилд нь тохоогдсон Л.Оюун-Эрдэнэ “Топ 10 улстөрч”-ийн толгойд заларсан. Харин ЗГХЭГ-ын даргаас УИХ-ын дарга болж дэвшсэн, тэгээд том том шийдвэрүүдийг Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёртой хамт гаргасан Г.Занданшатарын ажлыг судалгаанд оролцогчид “…Сайн” гэж үзээгүй байна.

Ер нь бол Г.Занданшатараас өмнөх УИХ-ын дарга нар ямар ч хүн байсан яаж ийгээд “Топ 10 улстөрч”-ийн жагсаалтад зүүгдээстэй ороод ирдэг байв. УИХ-ын дарга гэдэг албан тушаалын зангараг нь хаачихав дээ.

“Сант марал”-ын судалгаанаас гадна МЭК судалгааны байгууллагын 2019 оны хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд хийсэн судалгааны дүнд УИХ-ын дарга Г.Занданшатарын нэр бас сураггүй байна. Нөгөө гурав нь байж л байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарыг “Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрч”-ийн жагсаалтын эхний тавд нэрлэсэн л байна.

Бодит байдал ийм л байна.

Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байдаг. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатарын рейтинг иймэрхүү байна.

Дарга нь ийм нэр хүндтэй УИХ-ыг ард түмэн яаж үнэлж байгаа нь тодорхой л доо.

УИХ-д хуулийн болоод ёс суртахууны зөрчил гаргаагүй гишүүн гарын арван хуруунд багтахаар цөөхөн үлдсэн. Гэхдээ үүнд Г.Занданшатар дарга нь буруугүй.

Дарга болоход нь ийм л байсан.

Харин УИХ-ыг Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Гүйцэтгэх засаглал хоёрт мэдүүлсэн, УИХ-аар гишүүдийн бус тэдний бодлогыг шууд хэлэлцүүлдэг болсон нь л Г.Занданшатарын нэр хүнд “Топ 10 улстөрч” рүү ойртуулаагүй байж мэднэ.

Төрийн өндөр дээд албанд заларна гэдэг түмний нүдэнд улам ил болдог. Ард түмэн харж байгаа учраас хэн нь хэн бэ гэдгийг хэлээд, ялгаад, дүгнээд тавьчихдаг билээ.

Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан