МАН УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцоно
2019/04/29
Share |

Монгол Ардын Намын IV Бага хурал өнөөдөр Тусгаар Тогтнолын Ордонд болж өндөрлөлөө.

Нийт Бага хурлын 369 гишүүнээс 210 гишүүн ирж хурал 66,5 хувийн ирцтэйгээр  эхэлж, хурал даргалагчаар УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Т.Тогтохсүрэн, орлогч даргаар Говь-Алтай аймгийн НАМЗХ-ны тэргүүн Ц.Хишигжаргал нар сонгогдон хуралдааныг удирдан явуулав.

 Монгол Ардын Намын IV  Бага хурлаар гурван асуудлыг хэлэлцэн баталжээ.

  • УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай
  • УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх,санал хураах, дүн гаргах журам батлах тухай
  • Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн тайлан гэсэн гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

IV Бага хурлын хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ “УИХ-ын ээлжит сонгуулийн босгон дээр болж байгаа Хэнтий аймгийн 42-р тойрогт явагдах нөхөн сонгуульд улстөрийн намуудад иргэд сонгогчдоос өгч буй улстөрийн үнэлгээ,дүгнэлт болох учиртай. 2018 онд Дорноговь аймгийн Алтан ширээ,Улаанбадрах,Замын-Үүд Сайншанд сум, Багахангай,Баянзүрх дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулиуд, Хөвсгөл аймгийн Хатгал тосноны захирагчийн сонгуулиудад Монгол Ардын Намын нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ нь олон нийт Монгол Ардын Нам, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлж байгаа Засгийн газар,орон нутгийн удирдлагуудын явуулж байгаа бодлого үйл ажиллагааг дэмжиж байгааг илэрхийлж эхэллээ. Иймд Монгол Ардын Нам 2016 оны сонгуулийн мөриийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх,иргэд сонгогчдын итгэлийг зүтгэлээр хариулахын тулд бүх шатанд хичээн ажиллах учиртай. Монгол Улсын төрийн бодлогын гадна хэн ч үлдэх ёсгүй. УИХ-ын 42-р тойргийн иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах,Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн өсөлтийг дэмжих болон нийгэмд шударга ёсыг тогтоон бий болгох шинэчлэлийн үндсийг үл тасалдуулахын төлөө Монгол Ардын Нам энэ сонгуульд оролцох нь зүйтэй гэж байна” гэв.   

Мөн УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх,санал хураах, дүн гаргах журмыг Монгол Ардын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх танилцуулсан. Үүний дараа хаалттай хуралдсан бага хуралдав.

Бага хурал 17 цагийн үед өндөрлөсөн бөгөөд Сонгуулийн тухай хуулиар улстөрийн намууд сонгуульд оролцох эсэхээ 2019 оны 05-р сарын 01-нээс өмнө илэрхийлэх ёстой учир эрх баригч намын IV Бага хурлын гишүүд Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрийг гаргасан байна.

Мөн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх,санал хураах,дүн гаргах журмаа хэлэлцэн баталсан бол нэр дэвшигчдээ ирэх 5-р сарын 24-28-ны өдрүүдэд тодруулах гэнэ. МАН-ын IV Бага хурлын хамгийн сүүлийн хэлэлцэх асуудал нь намынхаа Удирдах Зөвлөлийн өнгөрсөн жил гаруйн хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцэх байсан бөгөөд Бага хурлын гишүүд нь хангалттай гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Б.Сонор 

 

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан