Хэнтийн нөхөн сонгуулийг шинжье
2019/05/08
Share |

Хэнтийн нөхөн сонгууль энэ зургадугаар сард болох эсэх нь Үндсэн хуулийн цэцээс шалтгаалах болов. УИХ-ын 42-р тойргоос сонгогдсон Д.Гантулгын холбогдсон хэргийг шүүх эцэслэн шийдээгүй байхад  чөлөөлж, УИХ нөхөн сонгуулийг товлон зарласан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн Д.Ганхуяг гомдол гаргасан нь энэхүү байдлыг үүсгээд байна. Гэхдээ нэгэнт зохион байгуулалтын ажил эхэлж, улс төрийн 11 хүчин оролцохоор СЕХ-ноос батламжаа гардан  авчихаад байгаа. Албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байгаа ч парламентад суудалтай МАН, АН, МАХН-аас гадна  Хөдөлмөрийн үндэсний нам, МНН,  Ард түмний олонхийн засаглал нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Дэлхийн монголчууд нам, Монгол консерватив нам, Зон олны нам, Үнэн ба зөв намуудын албан бусаар ажиллаж эхлээд байна.

Зарим намуудаас нэр дэвшихийг горьлогчид ч тодроод байгаа. Ийм үед нөхөн сонгууль намар хүртэл хойшилсон ч гол өрсөлдөөн  МАН, АН болон МАХН  гэсэн 3 намын дунд явагдах нь тодорхой юм. Магадгүй Цэцэд үүссэн зарга үргэлжилсээр Хэнтийд нөхөн сонгууль явуулахгүй байх нь хэнд ашигтай вэ? Тиймээс МАН, АН, МАХН-ын болон намын дарга нарынх нь рейтингээр Хэнтийн нөхөн сонгуулийн үр дүнг урьдчилан шинжиж үзье.

МАН

МАН-ын хувьд Хэнтийн 42-р тойрог бол 65 суудлынх нь нэг байсан. Энэ утгаараа нэг суудлаа эргүүлэн авах нь нэр төрийн хэрэг. Тиймдээ ч намын даргаа, Ерөнхий сайдаа нэр дэвшүүлэх яриа байгаа. Хэрэв У.Хүрэлсүх нэр дэвшвэл МАН-ын даргын болон Ерөнхий сайдын хувьд нэр хүнд, рейтингээрээ бусад өрсөлдөгчдөө хол хаях магадлал хамгийн өндөр. Нэр дэвшигчийн хувьд санал авахад гол хүчин зүйл нь  намын болон намын даргын рейтинг ямар их нөлөөлдгийг 2016-2020 оны сонгууль харуулсан. Эрх баригч намын хувьд үүн дээр Засгийн газрын үйл ажиллагаа нэмэгдэнэ.

 Тиймээс энэ 3 үзүүлэлтээр МАН-ыг шинжвэл:

 

Намын

Намын даргын

УИХ, Засгийн газрын

1.

Улс төр дэх МАНАН-гийн мафийг анх удаа илчилж, тэмцэж буй

“Сантмаргад “төвийн IV сарын судалгаагаар нийслэл, орон нутагт №1-ээр тэргүүлж буй

Төрд их цэвэрлэгээ эхлүүлсэн

2.

Намынхаа бүх шатанд шударга ёс, хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлж буй

Нам дотроо цэвэрлэгээ хийж буй ч намын гишүүдийнхээ дэмжлэгийг хүлээж байгаа

Авилгажсан шүүх, прокурор, АТГ-ын эсрэг хийж буй тэмцэл нь эхнээсээ үр дүнд хүрч буй

3.

Нам дахь МАНАН-гийн бүлэглэлээсээ салж, цэвэрлэж буй

Нам дахь хамгийн том бүлэглэл болох “хотын фракцтай” тэмцэж буй ч гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж чадсан

1000 луйвар гэж хэлж болох “Эрдэнэтийн 49” хувийг хууль бусаар худалдан авсан улстөр, бизнес, хууль хяналтынхны оролцсон мафи маягийн хуйвалдааныг илчилж ТӨРД 100 хувь буцаан авсан

4.

Намын удирдлагыг  МАНАН-жаагүй мафижаагүй залуусаар бүрдүүлж эхэлсэ

Намын 200 орчим мянган гишүүнээ нэг гарт, нэг бодлогод нэгтгэн зангидаж байгаа

 

ҮАБЗ-ийн 3 гишүүн болох Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын дэмжлэгийг хүлээж, ҮАБЗ-ийг нэг бодлогод нэгтгэж байгаа

 

 

 

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид байсан Салхитын мөнгөний ордыг төрд буцаан авсан

 АН

Сантмаргадын IV сарын судалгаагаар УИХ-ын сүүлийн 2-ч сонгуулийн хугацаанд тэргүүлж байсан АН энэ удаад рейтинг нь бараа сураггүй доош унасан.  АН-ын угшилтай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын рейтингийн үл тооцвол ТОП 10 улстөрчийн тоонд АН-ын лидерүүдээс хэн ч багтаагүй. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын дарга С.Эрдэнэ намаасаа хөөгөөгүй байсан бол ганц ч гэсэн АН-ын хүн  эхний 5-д гялтайх байлаа. Гэвч тэгж чадсангүй. Гэхдээ намын рейтинг тухайн намыг удирдаж буй даргатайгаа шууд холбоотой байдгийг энэ судалгааны үр дүнгээс харж болно. Магадгүй АН-ын дарга С.Эрдэнэ биш өөр хүн тэргүүлж байсан бол судалгаа өөр гарах байсныг үгүйсгэх аргагүй. Ямартай ч УИХ-ын нөхөн сонгуулийн өмнөх хамгийн том гэж хэлж болох улстөрийн судалгаагаар ийм рейтингтэй байгаа АН-ынхны хувьд Хэнтийн нөхөн сонгуульд ялах нь байтугай МАН-ын дараа оноо авах ч боломж тун муу юм. Учир нь “Москва ханиалгахад Монгол хатгаа тусна” гэдэг шиг МАН дотор өрнөсөн “их цэвэрлэгээний” сүүдэрт АН цохиулж, одоо хүртэл өндийж босч чадахгүй байгаа. Долоо хоног болгон шахуу л С.Эрдэнэ даргыгаа эсэргүүцсэн гишүүд нь АН-аас гарч буйгаа мэдэгдэхийн зэрэгцээ өмнөх сонгуулиар АН-ыг тэргүүлж байсан, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь  Нэгдмэл монгол гэх хөдөлгөөн байгуулан “С.Эрдэнийг АН-аас зайлуулна” хэмээн Монгол даяар заналтайгаар зарлаж яваа.Нэгдмэл монгол хөдөлгөөн нь нэг их удахгүй нам болно гэсэн яриа ч байгаа. Энэ тохиолдолд АН ямар ч байсан С.Эрдэниийн, Н.Алтанхуягийн болон бусад гэсэн 3 хэсэгт хуваагдана гэсэн яриа ч бий. АН дотроо ийм бужигнаантай, хөл толгойгүй байгаа нь Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихийг горьлогчдод ч нөлөөлж буй. Тиймээс энэ сонгууль АН-аас буюу С.Эрдэнийн талаас Ж.Оюунбаатар, Н.Алтанхуягийн талаар Ж.Хүдэрбаатар, нэр дэвшвэл гайхах хэрэггүй. Үүн дээр нэмэгдээд УИХ-ын гишүүн асан Гарамгайбаатар АН-аа аврахын тулд бие даан нэр дэвшинэ ч гэсэн яриа бий. Энэ бүгдээс үвэл одоогийн байдлаар АН-ын хувьд Хэнтийн нөхөн сонгуульд эерэгээр нөлөөлөх зүйл шинжигдэхгүй байна.

 АН-ыг дараах 3 үзүүлэлтээр шинжвэл:

 

Намын

Намын даргын

УИХ, Засгийн газрын

1.

Нам дотроо С.Эрдэнэ даргыг огцруулахаар гишүүд нь тэмцэж буй

Намын дарга асан Н.Алтанхуяг  “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулан С.Эрдэнийг огцруулахаа зарласан

УИХ-д АН бүлгийн хэмжээнд ажиллаж байсан ч Лу.Болд, Ж.Батзандан 2-ыг хөөснөөрөө албан ёсны бүлэггүй болсон

2.

Сүүлийн 3 сарын байдлаар албан болон албан бусаар АН-ын гишүүнээс 50 гаруй хүн татгалзан гараад байгаа

 

Намын даргын рейтинг намын гишүүдийнхээ дунд 40 хувьд хүртэл унасан

 

 МАХН

МАХН-ын хувьд сонгуульд нэр дэвших асар их хүсэлтэй ганц л хүн байдаг. Тэр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Өмнөх УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн боломжгүй байсан тэрбээр энэ удаагийн Хэнтийн нөхөн сонгуулийг жилийн өмнөөс тэчьяадан хүлээсэн. Бас өнгөрсөн зунаас хойш л Хэнтийд бараг суурьшсан. Гэвч Хэнтийн хувьд МАХН болон  Н.Энхбаярын хувьд аль алинд нь давуу тал байхгүй.  Сүүлийн үед У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шударга ёсны төлөөх тэмцлийг дэмжиж ”Шударга бусын хонгил”-ыг илчилж, өөрийгөө цайруулж, цагаатгаж  эхэлсэн ч энэ тэмцэл гэхээсээ илүү өш хонзогнол авах нь гэсэн айдас хүйдсийг нийгэмд төрүүлж буй. Тиймээс МАХН болон Н.Энхбаярын хувьд шударга ёсны тэмцлийн талаар юу ч яриад энэ сонгуульд санал авах БОНУС болж чадахгүй л болов уу.

Тэгээд ч МАХН-д Н.Энхбаяр, С.Ганбаатар 2-оос өөр туг, далбаа болчих Монголд танигдсан улстөрч одоогоор байхгүй. Тиймээс  УИХ-д орж,  байр сууриа эзэлснээр өш хонзогнолоо тайлахаас өөрөөр зорилгогүй мэт харагддаг, харьж яваа даргын рейтинг Хэнтийд нэмэр болохгүй л болов уу. Сантмаргадын судалгаагаар МАХН-ын дарга АН-ын даргыг бодвол ТОП улстөрчдийн рейтингээрээ 5-д жагссан. Энэ нь олзуурхууштай ч МАХН –ын рейтинг гэхээсээ илүүтэй Н.Энхбаяр гэдэг хувь хүний хүчин чармайлтаар ийнхүү 5-д орсон гэж хэлж болно.

 

Намын

Намын даргын

УИХ, Засгийн газрын

 

МАН, АН шиг бие даасан бодлого, үйл ажиллагаа явуулдаггүй. Тухайн үед өрнөсөн улс төрийн үйл явдалд байр сууриа илэрхийлэхээс хэтэрдэггүй. Энэ нь нийгэмд намынх нь байр суурь рейтингийг тогтортой байлгаж чаддаггүй

 Намын нэртэй боловч хувь хүний байр сууриар асуудалд ханддаг нь өөрийг нь “ялтан” болгосон улстөрчдөд хонзогносон хонкогнол нь одоо хүртэл үргэлжилсээр байгаа мэт ажиглагддаг.

 

 Намынх нь нэрээр УИХ-д сонгогдсон ганц гишүүнтэй боловч тэр нь УИХ-ын үйл ажиллагаанд хувийн, ганцаарчилсан тоглолт хийдэг тул УИХ-д төлөөлөлгүй шахуу

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан