Оюутолгой 3,2 их наяд төгрөгийн татварын зөрчил гаргажээ
2019/05/08
Share |

Оюутолгойн гэрээний төсөл эхэлсэн цагаасаа өнөөг хүртэл улс төрд маргаан үүсгэсэн хэвээр байна. Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн жил Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгаж дүгнэлт гаргасан. Уг ажлын хэсгийн дүгнэлтээс харахад анхаарал татсан,ноцтой асуудлууд нэг биш нэлээн хэд байгаа нь анхаарал татаж байна.

УИХ-аас гарсан ажлын хэсгийн Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг задалж сийрүүлье.

Нэгдүгээрт: Зэсийн баяжмал борлуулах гэрээгээ "бизнесийн нууц" гээд манай төрд үзүүлдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Хэдийгээр гэрээ гэдэг хоёр тал зөвшөөрч үйлдэгддэг эрх зүйн баримт ч гэлээ улс эх орныхоо эрх ашгийг гээгдүүлсэн, давуу эрх олгосон, үүнээс улстөрчид ашиг хонжоо харсан байж болохоор асуудал энд үүсчээ.

Хоёрдугаарт: Зэс, алт, бусад дагалдах эрдэс баялгийн орцыг зөвхөн өөрсдийн лабораториор тодорхойлдог. Манай Геологийн төв лаборатори, Гаалийн лабораторийн шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрдөггүй гэсэн дүгнэлт гарсан байна. Байгалийн баялагийн арвин их нөөцтэй бид баялагаа хэр хэмжээтэй гарч буй эсэхэд хяналт тавих эрхгүй яагаад тэд манай лабораторийн шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй давамгай эрх эдлэх ёстой вэ гэдэг анхаарал татах л асуудал юм.  

Гуравдугаарт: Уурхайн нийт зардлын зургаан хувийг "Рио Тинто" менежментийн зардал нэрээр шууд авдаг.

Дөрөвдүгээрт: Дубайн гэрээгээр Рио Тинто компани санхүүжилтийн баталгаа гаргасны төлөө 1.9 хувийн шимтгэл авдаг.

Тавдугаарт : Гэрээнд төслийн нийт үр ашгийн 53%-ийг Монгол улс хүртэнэ гэж тусгасан ч өнөөдөр үр ашгийн 56% -ийг хөрөнгө оруулагч тал хүртэж байна. 2055 он гэхэд Монголын талын хүртэх ашиг 31%, хөрөнгө оруулагч талын хүртэх ашиг 69% болох тооцоо гарчээ. Уг нь бол анхдагч эзэн нь Монголын ард түмэн. Иймээс Монголын талын ашгийг байнга нэмэгдүүлэх замаар гэрээнд тусгаж ажиллах учиртай.

Зургаадугаарт: Гэрээгээр хөрөнгө оруулагчдад зориулан татварыг 70 жилээр тогтворжуулснаар өнөөдөр татварын ачаалал нь манай бусад аж ахуйн нэгжээс 5 хувиар бага байна. Монголын тал бүхэл бүтэн 70 жилийн турш татварын нэг л системээр тус компанитай ажиллана гэдгийг эргэн харах асуудал юм.  

Долоодугаарт: Төрөөс өнгөрсөн жилүүдэд нийт 4 удаа татварын шалгалт орж, зөрчилд нь акт тавьсан ч 4-үүлэнг нь хүлээн зөвшөөрөөгүй.

Наймдугаарт: 2009-2015 онд татварын 3,2 их наяд төгрөгийн зөрчил гаргаж, 443,5 тэрбум төгрөгийн төлбөрийг зөвшөөрөөгүй шүүхэд гомдол гаргасан байна. Монголын төртэй хэлцэл хийж ажиллаж буй бол бидний шаардлага болон хуульд захирагдах журам тэдэнд үйлчлэх ёстой. Гэтэл баялагийн эзэн орон мэт хамаг ашгийг өөрсдөд авч буй атлаа зөрчил дутагдалд ч хариуцлага хүлээдэггүй дархан эрх эдэлж хэрхэвч болохгүй асуудал. Иймээс дээрх зөрчлүүдийг арилгуулах замаар Монголын төр шийдвэр гаргах түвшинд асуудлыг авч хэлэлцэхийг ард түмэн бид шаардах эрхтэй.

Б.Сонор 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан