Г.Занданшатар шатрын спортын аварга тамирчдыг хүлээн авч уулзлаа
2019/05/09
Share |

Монгол Улсын Их Хурлын дарга, Монголын Шатрын холбооны Хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар өнөөдөр /2019.05.08/ сурагчдын болон ахмадын дэлхийн аварга, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн, дэлхийд данстай тамирчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын эхэнд Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал  Ц.Цогбаяр хүрэлцэн ирсэн тамирчдын амжилтын талаар танилцуулав.Турк улсад 2019 оны дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс сурагч Э.Энхрий, Х.Баясгалан, О.Өлзийхишигжаргал нар алтан медаль, Б.Ананд, Д.Мөнхзул, Н.Наран-Эрдэнэ нар мөнгөн медаль, Д.Сүхбат хүрэл медаль хүртжээ. 33 орны 392 тамирчин оролцсон тус тэмцээнд багийн дүнгээр Монгол Улсын сурагчид аваргалсан байна.

Грек улсад 2019 оны дөрөвдүгээр сарын 12-20 ны өдрүүдэд болсон Ахмадын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангиллын тэргүүн байрыг 65+ насны эмэгтэй тамирчид, эрэгтэйчүүдийн ангиллын хоёрдугаар байрыг 50+ насны эрэгтэй тамирчид эзэлсэн байна. Эмэгтэйчүүдийн ангилалд эх орноо төлөөлж өрсөлдсөн спортын мастер С.Хандсүрэн, Д.Сэржмядаг, П.Бүжинлхам нар хүрэлцэн иржээ. Багийн ахлагч спортын мастер Б.Мягмарсүрэн хүндэтгэх шалтгааны улмаас ирж чадаагүйг дуулгав. Эдгээр ахмад тамирчид 2018 оны амжилтаа давтаж, хошой аварга болсон байна.

Түүнчлэн, 2019 оны дөрөвдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд Шри Ланк улсад болсон Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Ц.Анударь, хүрэл медаль хүртсэн Л.Очирбат нар иржээ. Монгол Улсын Их Хурлын дарга, Монголын Шатрын холбооны Хүндэт Ерөнхийлөгч Г.Занданшатар сурагчдын дэлхийн аварга болон Азийн өсвөрийн аваргын тэмцээнээс шалгарч, дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан өсвөрийн тамирчид, дэлхийн аварга болсон ахмад тамирчдад баяр хүргэлээ.

Тэрбээр, “Шатрыг их гүрний спорт, элитийн спорт гэж дэлхийд ярьдаг. Шатраар амжилт гаргаж байгаа ОХУ, БНХАУ, АНУ гэх зэрэг  их гүрнүүд байна. Оюуны цар хүрээ, чадвараараа Монгол Улс их гүрний дайтай гэдгийг харуулж, нэн ялангуяа өсвөрийн шатарчид маань дэлхийд цахиур хагалж байна. Сурагчдын дэлхийн аварга болсон гурван сурагчдаа монгол хүүхдүүдийн чадварыг дэлхийд таниулсанд баяр хүргэе. Сүүлийн жилүүдэд манай охид, ахмад эмэгтэй шатарчид, эмэгтэй, эрэгтэй шигшээгийнхэн бүгд мундаг амжилт гаргаж байна.

Оюуны энэ спортыг улам хөгжүүлэх зорилгоор Шатрын ордонтой болохоор ярьж байгаа. Барилга барих газрын асуудал шийдэгдсэн. Монголоос дэлхийн шатрын аварга төрөх өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” гэлээ.

Энэ үеэр ахмад тамирчин, Монголын анхны эмэгтэй олон улсын мастер С.Хандсүрэн, амжилт гаргаж байгаа өсвөрийн тамирчдаа тууштай дэмжиж, сар бүр мөнгөн урамшуулал олгож байвал ирээдүйн дэлхийн аварга Монголоос төрөхөд том дэмжлэг болно хэмээн саналаа хэлэв.

Эцэст нь, Монгол Улсын Их Хурлын дарга, Монголын Шатрын холбооны Хүндэт Ерөнхийлөгч Г.Занданшатар “Нэг монгол-Нэг нүүдэл” шатрын тэмцээнийг Төрийн ордонд зохион байгуулж, сурагчдыг УИХ-ын гишүүдтэй тоглуулах боломж байгааг Монголын шатрын холбооныхонд дуулган, тамирчдад дурсгалын зүйл гардуулснаар уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан