‘’Эко констракшн’’ компани ахмад настангуудыг баярлуулав
2019/05/20
Share |

‘’Эко констракшн’’ ХХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллагын хувьд сайн үйлсийн аяныг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Тус компанийн сайн үйлсийн аяныг зохион байгуулдаг залуусын баг амралтын өдрүүдэд Төв аймгийн Батсүмбэр суман дахь Ахмад настны үндэсний төвд ажилласан юм.

Тэд асруулагчдын өрөөгөөр зочилж, зарим ахмадуудын үсийг засах үйлчилгээ үзүүлж, хүн бүрт хаврын ядаргаа сульдаанаас сэргийлсэн амин дэм бүхий гарын бэлэг гардуулсан юм.

Түүнчлэн нэн шаардлагатай живх болон өндөр настангууд чөлөөт цагаа өнгөрөөдөг урланд нь зориулж мужааны иж бүрэн багаж, эмэгтэйчүүдийн гар урлалын тэнхимд шүрэн хатгамал хэлхэж зураг бүтээдэг хэрэгсэл сэлт бэлэглэв. Танхимд хуран цугларсан ахмадууддаа зориулан урлагийн бэсрэг тоглолт сонирхуулан, ардын хуур хуураар баясгаж, нэгэн өдрийг хөгжил хөөртэй үдэв.

Энэ үеэр ахмад настангуудад зориулан лам нар ном хурсан. Уг асрамжийн газар нь 1925 онд Маршал Х.Чойбалсангийн санаачлагаар “Өнчин ядуусыг тэтгэх газар” нэртэйгээр Хэнтий аймагт анх байгуулагдаж байсан бол 1965 оноос хойш Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт ийн суурьшин төвхнөсөн байна.

Ахмад настны үндэсний төв нь Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар тэжээн тэтгэх үр хүүхэдгүй, эсвэл үр хүүхэд нь тэжээн тэтгэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зориулалтын байранд байрлуулж, тэдний амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, хууль тогтоомжид заасны дагуу хамгаалж, арчилж сувилах үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг аж. Монголынхоо мэргэшсэн боловсон хүчнээр эгнээгээ бэхжүүлсэн “Эко констракшн ” ХХК нь 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Үндэсний томоохон бүтээн байгуулагч компани бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулах үүднээс “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай дунд сургууль”-ийн хичээлийн танхимуудыг бүрэн засварлан тохижуулж, Чингэлтэй дүүргийн 5 цэцэрлэгийн тоглоомын санг өргөтгөн арвижуулж өгч, тоглоомын тавиур, оюун ухаан хөгжүүлэх ном, тоглоом бэлэглэн, Чингэлтэй дүүргийн амьжиргааны түвшин доогуур гэр хорооллын айлуудын 1500 хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл, цүнх бэлэглэсэн, Витаминжуулалтын аян зохион байгуулж, нийслэлийн 4 дүүргийн 10 мянган бяцхан үрсэд амин дэм, жимсний шүүс бэлэглэн, Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгийн хөгжмийн тэнхимд нь ардын болон орчин үеийн олон төрлийн хөгжмийн зэмсэг бэлэглэсэн, Улсын клиникийн төв эмнэлэгийн Уушигны тасгийн зарим өрөөг иж бүрэн тохижуулсан зэргээр Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын бүтээн байгуулалт, эдийн засгийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан