УИХ-ын дарга Архангайг элэгний эмгэггүй аймаг болгосон хөтөлбөрөө бусад аймгуудад үргэлжлүүлэхийг хүслээ
2019/05/24
Share |

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-ын “Гилеад Саинсис” компанийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бен Кемаркийг хүлээн авч уулзлаа.

“Гилеад Саинсис” компани Монгол Улсад “Хүртээмж” хөтөлбөр хэрэгжүүлэн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын дэмжлэгтэйгээр Архангай аймгийн элэгний С вирустэй хүмүүсийг “Харвони” эмээр үнэ төлбөргүй эмчлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.

Тус аймгийн 44.000 иргэнийг 2 үе шаттай үзлэг, шинжилгээнд хамруулснаас 2100 хүн эмгэгтэй гарсныг бүрэн эмчилснээр Архангай улстаа анх удаа элэгний эмгэггүй аймаг болсон юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар тусгай хөтөлбөр хэрэгжүүлэн монгол хүнийг элэгний хавдрын өвчлөлөөс сэргийлж, С вирустэй хүмүүсийг эмчлэн эрүүлжүүлэх буянтай үйлс хэрэгжүүлсэнд нь талархал илэрхийлэв. 

Ноён Бен Кемарк “Архангай аймагт элэгний эмгэгийг оношлон илрүүлэх, С вирустэй иргэдийг “Харвони” эмээр эмчлэх төсөл маань амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ ажил Ази, Номхон далайн бүс нутагт үлгэр жишээ болохуйц үр дүнтэй болсныг олон улсын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд өндрөөр үнэлж байгаа. Бид ийм хөтөлбөрийг дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байсан. Гэхдээ Архангайнх шиг ийм сайн үр дүнд хүрсэн нь үгүй. Тиймээс Архангайд хэрэгжүүлсэн туршлагыг Монгол даяар, дэлхийн бусад улс оронд түгээн сурталчлах нь чухал гэж үзэж байна. Архангайд хэрэгжүүлсэн хөтөлбөр Монгол Улсын хэмжээнд иргэдээ элэгний эмгэггүй болгох эмчилгээний загвар болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. Тэрбээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусалж дэмжиж, чин сэтгэл, зүтгэл гарган хамтарч ажилласан аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлсэн юм   

УИХ-ын дарга Г.Занданшатар Архангай аймгийн иргэлийг үзлэг шинжилгээнд хамруулж, элэгний С вирустэй иргэдийг “Харвони” эмээр үнэ төлбөргүй эмчлэх төслөө улсын хэмжээнд үргэлжлүүлэх, хөтөлбөрийг нэгэнт хэрэгжүүлж эхэлсэн Архангайтай хил залгаа Баянхонгор аймгийг элэгний эмгэггүй аймаг болгоход туслахыг хүсэв.

Ноён Бен Кемарк “Бид энэхүү хөтөлбөрөө 1-2 аймагт, эсвэл нийслэлийн дүүргүүдэд үргэлжлүүлэх бодолтой байгаа. Энэ талаар Эрүүл мэндийн яамныхантай зөвлөлдөнө. Ер нь нэг газраа төвлөрч ажиллах нь илүү үр дүнтэй болохыг Архангайн туршлага харуулсан. Бид монгол хүмүүсийг элэгний эмгэггүй болгох үйлсэд хувь нэмрээ оруулахын төлөө хичээж ажиллах болно” гэлээ.

Уулзалтын үеэр Монгол талаас шаардагдах санхүүжилтийг хойшлуулалгүй шийдэх, эрүүл мэндийн даатгалыг зөв ашиглах зэрэг асуудлуудыг хөндөж ярилцав.

Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, 21 аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд хепатитийн вирусийн халдварыг хязгаарлан, С вирусийн халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилго тавьсан билээ. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2019.05.23

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан