Талархсан сэтгэлээ “авлига”-аар илэрхийлэхээ больцгооё
2019/06/05
Share |

Хавар болохоор л эрдмийн баяр, элсэлтийн хандив зэргээр  эцэг, эхчүүдээс мөнгө татдаг бичигдээгүй хууль бий. Мөнгө татах гэхээс илүү алаг үрд нь “А” үсэг заасан нэрийдлээр ангийн багшид талархсан сэтгэлээ “авлигаар” илэрхийлдэг гэвэл илүү ононо. Гэтэл эцэг, эхчүүдийн энэ үйлдэл талархал биш тухайн багшид төвөг чирэгдэл учруулаад зогсохгүй хуулийн өмнө аваачих  хангалттай үндэслэл болдгийг санах хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагын “чихэнд” хүрсэн жишээ баримт ч цөөнгүй байдаг. Энэ нь нэг талаас эцэг, эхчүүдийн ухамсар хандлагатай холбоотой бол нөгөө талаас багш нарын ёсзүйтэй ч холбоотой. Талархсан сэтгэлийн илэрхийлэл нэртэй хууль бус үйлдлийг болохгүйг нь мэддэг ч багш, эцэг, эхчүүдийн аль аль нь татгалзаж чаддаггүй гэмтэй. Харин энэхүү хуулиас гадуурх үйлдлийг тас хориглосон тушаалыг Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэл  гаргаж багш, эцэг эхчүүдэд танилцуулсан байна. Ингэхдээ дан ганц цаасан дээр тушаал гаргаад орхих биш багш нарын ёсзүйн асуудлыг хөндөж сургуульдаа бодитоор хэрэгжүүлж чаджээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал А/16 тоот тушаал гаргаж 1, 5, 9, 12 дугаар ангийн тайлант өдөрлөгийн үеэр төгсөх ангийн сурагчдаас мөнгө татах, хандив авах, амралт зугаалгаар явах, хооллох зэргээр хууль дүрэм зөрчиж багшийн ёс зүйн алдаа гаргахгүй байхыг үүрэг болгосон тушаал гаргасныг АТГ-аас хянахад сургуулийн багш нар чанд мөрдөн ажиллаж байгааг хяналт шалгалтын явцад тогтоосон байна. Дан ганц сургуулийн удирдлага тушаал гаргаад зогсох биш багш нар нь ч ёсзүйгээ ухамсарласан сайн жишээ илүү олон байгаасай гэдэг үүднээс 35 дугаар сургуулийг онцолж байгаа юм.
 
АТГ-т ирсэн гомдлын дагуу шалгалт явуулахад  нэгдүгээр ангийн сурагчдын эцэг эхчүүдийн зөвлөлийн санаачилгаар нэг хүүхдээс 20 мянган төгрөг хурааж  740 мянган төгрөг цуглуулсан байна. Тэрхүү мөнгөөрөө багшид цэцгийн баглаа, чихрийн цуглуулга, зүүлт бэлэглээд үлдсэн 607 мянган төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон байжээ. Харин эрдмийн баярын тайлангийн үеэр эцэг, эхчүүдийн өгсөн бэлэг, мөнгийг ангийн багш авалгүй тэр даруй буцаасан байна.
 
Энэ мэтээр төрийн байгууллагыг удирдаж байгаа дарга нар нь ч зөв уриалга гаргаж, удирдлаган дор нь ажиллаж байгаа багш ч хууль бус үйлдэлд автахгүй таслан зогсоосон ийм жишиг илүү олон байгаасай. Төрийн албыг хариуцлага, ёсзүйгээр “удирддаг” жишиг даргаас бусад ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтнууд ч Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирлын нэгэн адил уриалга гаргаж, хамгийн гол нь бодитоор хэрэгжүүлж чадвал дэмжихээс өөр яахав. Тэгж байж л эцэг, эхчүүдийн зөвлөлийн санаачилга нэрийдлээр сурагчдаас мөнгө цуглуулж, багшид бэлэг болгон өгдөг  боловсролын салбарын хуулиас гадуурх гажуудлыг засч чадна. Нийтээрээ нийгмийн хууль бус үйлдэл, сурагчдад буруу хандлага үлгэрлэсэн энэ мэт гажуудлыг засч байж ирээдүйн нийгэм маань илүү сайхан болно. Таны, миний хүүхэд ялгалгүй бүгд эрх тэгш эрүүл нийгэмд амьдарна.
Харин энд гагцхүү ганц зүйлийг онцлоход, төгсөх ангийн сурагчдаас мөнгө татах, хандив авах, амралт зугаалгаар явах, хооллох зэргээр хууль дүрэм зөрчиж багшийн ёс зүйн алдаа гаргахгүй байхыг үүрэг болгосон дээрх үйлдлийг сонжсон хүмүүс цөөнгүй байна. Мэдээж дунд сургуулийн захирлын энэ үйлдэл бусдаас содон, эерэг зөв байж чадсан ч олон нийт яагаад  онцгойлон сонирхсон юм бол.
Магадгүй нийгэм даяараа болохгүй, бүтэхгүй бүхнийг ярьж, хэлж тийм л үйлдэл хийж байгаа учраас илүү  сонин харагдсан байх. Түүнээс нийтээрээ эерэг, зөв зүйлд тэмүүлж байвал буруутан нь илүү тод харагдах учиртай юм. Гэтэл өнөөгийн нийгэмд бүгд буруу хандлага, зуршилтай байгаа учраас зөв зүйлд нь уриалсан нь ийнхүү этгээд харагдаж байж мэднэ. Магадгүй сайн зүйл хийж, зөв зүйлд уриалсан нэгнийг эвэртэй туулай харсан мэтээр сонжихоо больсон цагт л  нийгмээрээ эерэг сэтгэлгээ, зөв үйлдэлтэй болно. Харин тэр гэрэл дундаас буруутан нь нэг хүн байсан ч  илүү тод харагдана.
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан