У.Хүрэлсүх: “Шударга ёсыг тогтооход төрийн албан хаагчдын оролцоо чухал”
2019/06/10
Share |

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдад хандан “Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журмыг чандлан сахин, эрхэлсэн ажилдаа сэтгэл, зүтгэлтэй ажиллахыг хүслээ. Мөн “Төрийн албан хаагчийн нэрийг барьж элдэв ёс зүйгүй үйлдэл гаргадаг байдал их болсон энэ үед дор бүрнээ үүрэг хариуцлагаа ухамсарлан, бүтээлч, ёс суртахуунтай байж иргэдээ дээдлэн ажиллаарай. Шударга ёсыг тогтоогчид нь төрийн албан хаагчид бид өөрсдөө юм шүү” гэдгийг онцолж хэлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Төрийн албан хаагчид та бүхэн бол төр, иргэн хоёрыг холбосон гүүр гэдгээ санаж хариуцлагатай, санаачлагатай, үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийнхээ оролцоог хангах ёстой. Иргэд оршин суугчид маань хариуцлагатай байх ёстой. Төрийн албан хаагчид бид өөрсдөө шударга хариуцлагатай ёс зүйтэй, ажлын бүтээмж өндөр, нээлттэй хурдан шуурхай ажиллах хэрэгтэй. Нийслэлийн удирдлагуудын зүгээс дүүрэг хорооны засаг дарга нар тэр тусмаа төрийн албан хаагч бүрийг иргэдийнхээ дунд орж ажиллахыг уриалж байна. Ингэснээр асуудал бүрийг газар дээр нь шийдвэрлэх, төрийн алба ахицтай урагшлах болно” хэмээлээ. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагуудаас Налайх дүүргийн төрийн албан хаагчид асуулт асууж нээлттэй ярилцав.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмалын технологийн их сургуулиар зочлов

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар Налайх дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан ашигт малтмалын технологийн их сургуулиар зочиллоо.

Тус сургууль нь 2013 онд хоёр улсын засгийн газрын санаачилгаар үүсгэн байгуулагдсан байна. Монгол-Германы хамтарсан ашигт малтмалын технологийн их сургууль нь олон улсын сургалтын хөтөлбөрөөр боловсон хүчин бэлтгэхээс гадна шинжлэх ухааны судалгааны томоохон төсөл, хөтөлбөрүүдэд оролцох, гадны улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгааг сургуулийн захирал доктор Н.Дорждэрэм онцоллоо. Хотын Захирагч С.Амарсайхан сургуулийн хамт олонд хандан монгол хүний авъяас чадварыг  дэлхийн тавцанд гаргахад гүүр болж буй багш сурган хүмүүжүүлэгч нарт талархаж байгаагаа илэрхийлээд нийслэлийн удирдлагуудын зүгээс хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгав.

МГТИС нь Германы Фрайберг болон Аахены технологийн их сургуулиудтай түншлэн ажилладаг бөгөөд германы шилдэг багш, профессорууд урт богино хугацаагаар ирж ажиллан оюутнуудад нь хичээл заадаг юм байна. Тус сургуулийн хэтийн зорилго нь Монгол ухаантай-Герман мэдлэгтэй дэлхийн түвшний инженерүүдийг эх орондоо бэлтгэх улмаар Азийн бүс нутагтаа “Хэрэглээний судалгааны төв” болоход оршдог юм байна.

Үүний дараагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар нар “Голомт” цогцолбор сургууль, “Хос Уянга” дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцан, ажилтан, албан хаагчидтай уулзаж, тэдний ажлын нөхцөл байдалтай танилцлаа.  Энэ үеэр ирэх жил 960 хүүхдийн суудалтай “Голомт” цогцолбор сургуулийн шинэ барилгыг ирэх жилийн  нийслэлийн төсвийн хүрээнд шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс Налайх дүүргийн иргэдтэй Соёлын ордонд уулзаж, тэдний санал хүсэлтийг сонссон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ "Нийслэлийн удирдлагуудын зүгээс баримталж байгаа бодлого шийдлийн хүрээнд шат шатны төрийн албаны нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг ил тод түргэн шуурхай болгох тэр хүрээнд төрийн үйлчилгээг хороонд хүргэх ажлууд хийгдэж байна.Энэ жилдээ багтаад иргэд оршин суугчид хорооноосоо хурууны хээгээр төрийн үйлчилгээг авдаг болно. Мөн нийслэлийн төсвийг хянах боломжийг нээж өглөө. Иргэдийнхээ дуу хоолойг сонсох асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэж өгөх үүднээс нийслэлийн засаг даргын явуулын оффис ажиллаж эхэллээ” хэмээсэн юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан