О.Ариунбилэг: Мэдээллийн вебсайтуудыг байгууллагынхаа “хаягаа нийтлэх”-ыг уриалж байна
2019/06/14
Share |

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбооноос мэдээлэл хийлээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүл зүйн салбараас “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг эхлүүлж байгаа ажээ. Энэхүү аяны хүрээнд мэдээллийн сайтуудын дунд оюуны өмчийг дээдлэх, хаягжилтыг бүрэн болгох уриалгыг гаргаж байгаа юм байна.

МСНЭ-ийн Цахим мэргэжлийн төв хариуцсан дэд ерөнхийлөгч О.Ариунбилэг “Мэдээллийн сайтуудын хаягжилт дутуу, эсвэл огт тавигдахгүй байгаа нь хэн нь үл мэдэгдэх этгээд бусдын нэр хүндэд халдах, гүтгэн доромжлох, худал мэдээлэл тараах, бусдын оюуны өмчийг хулгайлах зэрэг хууль зөрчсөн, сэтгүүл зүйн салбарын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх нэг нөхцөл болж байна. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд ирж буй гомдлуудын дийлэнх нь эргээд холбоо барих хаяггүй мэдээллийн сайтуудын талаар байна. Мөн Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Хэвлэмэл болон Онлайн Хэвлэл Мэдээллийн ёс зүйн хороонд ирж буй гомдлын дийлэнх нь мөн хаяггүй мэдээллийн сайтуудад хандсан байна.  Тиймээс сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, мэдээллийн вэбсайтууд та бүхэн  хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын нэн тэргүүний шаардлага болох “хаягаа нийтлэх” гэсэн энэхүү уриалгыг дэмжин ажиллаж, уриалгад нэгдэнэ хэмээн найдаж байна” гэлээ.

Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

УРИАЛГА

Интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбоотойгоор мэдээллийн вэбсайтын хандалтын тоо ихээр нэмэгдэх боллоо. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд мэдээллийн нийт зуу гаруй мэдээллийн вэбсайт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт төрөл бүрийн мэдээлэл дамжуулдаг вэбсайтууд хамаарах бөгөөд түүний дотор хуурамч мэдээлэл тараах, бусдын оюуны өмчийг хулгайлах зэрэг хууль бус үйл ажиллагаатай сайтууд ч цөөнгүй байна.

 Хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд редакцын хаягаа тодорхой бичиж, иргэдээс санал, гомдол авах замаа нээлттэй байлгах учиртай. Харамсалтай нь, энэ үүргээ биелүүлдэггүй мэдээллийн вэбсайтууд цөөнгүй байна. Энэ тохиолдолд шаардлагатай байгууллагууд, иргэд тухайн редакцтай холбогдох боломжгүй болж байгаа нь тухайн редакцид ч, уншигч иргэдэд ч, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбарын бусад байгууллагуудад ч сөрөг нөлөөтэй байна. Мөн “редакцын хаяггүй мэдээллийн вэбсайт нь найдваргүй эх сурвалж” болох үндсийг тавьж байна.  Иймээс сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн вэбсайтуудыг редакцын хаягаа тодорхой бичиж, байршуулахыг уриалж байна. Үүнд:

  • Редакцын үйл ажиллагаа явуулж буй байршлыг бүрнээр оруулах. /Үүнд, хот, дүүргийн нэр, хорооны дугаар, гудамжны нэр, барилга байгууламж, орон байрны тоот/.
  • Шуудангийн хаяг
  • Мэйл хаяг
  • Утасны дугаар /Суурин утас эсвэл гар утасны дугаар байх, гар утасны дугаар  хоёроос доошгүй байна./

Ингэснээр та бүхэн эрүүл сэтгүүл зүйн төлөөх эхний алхамд хөл нийлүүлэн орох юм.

Хамтдаа Эрүүл сэтгүүл зүйг бүтээцгээе.

“Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг санаачлагч: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүл зүйн салбар

Дэмжин оролцогч байгууллагууд:

Хэвлэл мэдээллийн зөвлөл

Монголын сайтын холбоо

Харилцаа холбооны зохицуулах хороо

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

Оюуны өмчийн газар

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан