Сахал Д.Эрдэнэбилэг “АРДЧИЛСАН НАМ”-ыг шоронгоос удирдаж байна гэв үү
2019/06/14
Share |

Монголын ард түмний өмч хөрөнгийг ганц өөрийн бүлэглэлдээ хууль бусаар ямарч аргаар хамаагүй авч эзэн суудаг гэх “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн холбогдогчдын талаарх мэдээлэл өнөөдөр сошиалд цацагдаж олон том хэргүүдийн зангилааг тайлж байх шиг байна.

Цахим хуудсуудад шуугиан тариад байгаа мэдээллээс үзэхэд “сахал” хочит Д.Эрдэнэбилэг өөрийн гар хөлүүд болсон хамтрагч нараараа Засгийн газрыг огцруулах жагсаал цуглаануудыг хэд хэдэн яамдуудын гадна хийлгүүлж, тэднийг санхүүжүүлж, улстөрийн дэглэлт жүжгүүдийг шоронд зүгээр суулгүй найруулж суугаа бололтой.

Тодруулбал АН-ын дарга С.Эрдэнэ, генсек Ц.Туваан, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Мэндбаяр нарын тэгтлээ их анхаарал хандуулж тушаал хүртэл буулган байн хийж буй жагсаалууд САХАЛ БОССОО аврах, хамгаалах далд зорилго агуулж байгаа гэнэ. Эндээс хархад Ардчилсан намынхан чухам яагаад Эрдэнэтийн 49 хувийг луйвардсан гэгдэж буй “сахал” Д.Эрдэнэбилэгийн бүлэглэлд үйлчлэх болов гэдэг нь эрхгүй анхаарал татна. Тэгвэл доорхи схемээс “сахал” Д.Эрдэнэбилэг болоод Ардчилсан намынхны холбоо сүлбээ товч бөгөөд тодорхой болж байгааг сонжоод үзээрэй.

 

Ж.Эрдэнэбилэг хэмээх сахал Д.Эрдэнэбилэгтэй байнга андуурагдаж хэвлэлийн хуудсуудад олон жил бичигдэн олны танил болсон энэ эрхэм нь “сахал” Д.Эрдэнэбилэгийн үнэнч туслах, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны дэд захирал, Дарханы төмөрлөг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар олон жил ажилласан нэгэн бөгөөд нөгөө тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг хүлээсэн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Мэндбаярын нөхөр гэнэ. 

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Мэндбаярын хувьд Улаанбаатар хотын банк, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сорьцын хяналтын алба зэрэг байгууллагад “сахал” Д.Эрдэнэбилэгийн даалгавраар ажиллаж байсан. 2016 онд НДЕГ-т ажиллаж байхдаа эрүүгийн хэрэгт холбогдож АТГ-т шалгагдаж байсан С.Эрдэнийн бас л хамсаатан гэгддэг аж.

Дээрх баримтуудаас харахад АН-ыг Эрдэнэтийн 49 хувийнхан буюу МАНАН бүлэглэл удирдаж байгааг дахин нотолж, С.Эрдэнэ “сахал” Д.Эрдэнэбилэгийн бүлэглэлд үйлчлэх тохироо хийсэн гэлцэж буй нь өөрсдийн баригдашгүй гэмт үйлдлүүдээрээ тэдэнд барьцаалагдсан мэт “схем” олон нийтэд дэлгэгдээд байна.

Монголын ард түмний эрх ашгийг уландаа гишгэж өөрсдийн ашиг сонирхол болоод халаас дүүргэх хүсэл зорилгынхоо төлөө нэгдсэн МАНАН бүлэглэл, Эрдэнэтийн 49 хувийнхан буюу “сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй улстөр бизнесийн бүлэглэлийн холбогдсон гэмт хэргийг нэн яаралтай шийдвэрлэж зохих шийтгэлийг нь хүлээлгэхгүй бол тэд гэмт үйлдлээ зогсоох нь битгий хэл улам хэлхээ холбоогоо батжуулж байна.

Сошиалд цацагдсан мэдээллээс харахад Ж.Эрдэнэбилэг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатартай хамт тус үйлдвэрийн мөнгөөр “Жарден” хотхонд 4.0 тэрбум төгрөгийн өртөгтэй хоёр орон сууц “сахал” Д.Эрдэнэбилэгээр авахуулж, эхнэр Д.Мэндбаярын / АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга / нэр дээр бүртгүүлсэн байдаг гэнэ. Энэ мэтээр “сахал” Д.Эрдэнэбилэг улстөр бизнесийн салбарынхныг эрхэндээ оруулж өөрсдийн ашиг сонирхолын төлөө тэд монголын баялаг,ард түмний өмч руу улангасан дайрсаар байх нээ ...

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан