Монголчууд муухай, муухай дээрээ тэнэг
2019/06/18
Share |

Гэнэтийн аадар бороо, хүчтэй шуурганы улмаас МИАТ компани өнгөрсөн амралтын өдөр нислэгүүдээ хойшлуулж, аюулгүй байдлыг хангасан нь муухай Монголд таалагдсангүй, Хонконгийн нисэх онгоцны буудалд хуурай агсам тавьж, булайгаа дэлгэсэн талаарх иргэний сэтгэгдэл олон нийтийн сүлжээнд тавигджээ.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл тулгарахад дэлхийн аль ч авиа компани аюулгүй байдлыг хангаж, хуваарьт нислэгүүдээ хойшлуулдаг нь тогтсон дүрэм. 

Харамсалтай нь, муухай Монголд энэ асуудал хамаагүй бололтой.  “Төлөвлөсөн ажил нураалаа” гэж хэсэг монгол иргэнтэй хамт Хонконгийн нисэх буудлын ажилтан, МИАТ компанийн төлөөлөгч хоёрыг “чихдэх”-ээс наахнуур болж, гадаадынхныг гайхашруулжээ. Одоо Хонконг даяар Монгол хүн ямар тэвчээргүй, бүдүүлэг зан авиртай талаар шуугиж буй биз. Нэг хэсэгтээ л энэ яриа намжихгүй болов уу.

Уг нь зургаахан сарын өмнө БНСУ-ын Инчеон хотоос Улаанбаатар хот руу нислэг үйлдэж байсан МИАТ компанийн ОМ-302 агаарын хөлөг техникийн буулт хийхээс аргагүй болж, буцаж нисэн амжилттай газардсаны дараа уг нислэгээр зорчиж явсан хэсэг Монгол иргэд муухай аашилсан тухай бичлэг цацагдаж, нэг хэсэгтээ л дуулиан тарьсан.  Эсэн мэнд газардсандаа баярлах байтал хоолны мөнгөний хэрүүл хийж, МИАТ-ийн төлөөлөгчийн газрынхныг  “барьж идэн” алдан Инчёоны олон улсын нисэх буудлаар нэг хашгиралдан будүүлэг авирласан нь хангалттай л муухайгийн жишээ болсон. Яасан ч сургамж авдаггүй араншин юм.

Хилийн дээс алхангуут улсынх нь нэр сүр хамтдаа явдаг гэдгийг яагаад бодолцож болдоггүй юм. Ийм зан авир гаргаснаар Монгол хүн, Монгол Улс дэлхий дахинд муухай харагдаж, соёлгүй бүдүүлгээрээ алдаршдаг болохоос биш омогтой Монгол араншингаа гаргалаа гэж ярьдаггүй шүү дээ. Тэр тусмаа байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хэн ч бүдүүлэг авир араншингаар дийлдэггүй юм.

Хэрэв тэрхүү нислэг үйлдэгдсэн бол Улаанбаатар хотод бууж чадахгүй буцах байсан гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна.

Яагаад гэвэл тэр өдөр Улаанбаатар хотоор тогтохгүй Төв аймгийн Лүн, Говь-Алтай аймгийн Тайшир суманд үер бууж, олон арван айлын гэр урсаж, авто замууд эвдэрч,   баруун тийш гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахад хүрсэн. Олон айл өрх орох оронгүй болж, дөрвөн настай хүүхэд эндэж, олон тооны хүн бэртэж гэмтээд байна.

Байгалийн гамшиг гэдэг хэлж ирдэггүй аюултай. Хэн ч өртөх эрсдэлтэй. Ийм зүйлийг уур омгоор давж гардаггүй гэдгийг монголчууд ухаарах цаг нь иржээ.  Дээр нь үйлчилгээний соёлд суралцах. Юм болгоны урдуур орох гэж давшина.

Сая амралтын өдөр Улаанбаатар хотын гудамжаар түргэн тусламжийн 103 машин дохиогоо хангинуулан зам тавьж өгөхийг хүсэн, зарлаад байхад л жолооч нар тал, талаас нь хяхаж хавчин, бүдүүлэг аашилсан бичлэг цахим ертөнцөд тарлаа.  Эрдэнэт хүний амь аврах гээд минут, секундтэй уралдаж яваа түргэн тусламжийн эмч, жолооч хоёрт саадгүй нэвтрэх зам тавиад өгөхөд юу ч хорогдохгүй.  Хэдхэн минутын л ажил болно.  Гэтэл хэдэн цагаар түгжрээнд орчих аятай л аашилцгаах. Ерөөс өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй гэсэн аминчхан үзэлтэй.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө Японы эзэн хаан Нарухито Айчи аймгийн Айчи хотын ой модтой томоохон цэцэрлэгт хүрээлэнд болсон арга хэмжээнд оролцоод буцаж явах замдаа түргэний тэрэг дохиогоо хангинуулан орж ирэхэд нь зам тавьж өгөөд л араас нь явсан байдаг.

Хонконгд сая хоёр сая иргэн оролцсон том жагсаал болоход мөн л түргэн тусламжийн машиндаа зам тавьж өгч, ямар өндөр ёс суртахуунтай ард иргэдтэй ард түмэн болохоо харууллаа. Хүн ард нь соёлтой, ёс суртахуунтай байна гэдэг бол улсынх нь хөгжлийн нэг хэмжүүр юм.

Харин Монголд энэ үнэлэмж үгүй болжээ. Түргэний машиндаа зам тавьж өгвөл бусдын өмнө дорд үзэгдсэн болно, автобусаар зөвхөн орлогогүй иргэд зорчдог гэх хоцрогдсон сэтгэхүйтэй, салхи шуурга болж байсан ч авиакомпани нь нислэг үйлдэх ёстой. Нэг үгээр хэлбэл, бид дэлхийд сайн сайхнаараа биш муу муухайгийн туйл болж, худалч, хулгайч, хэрүүлч, заргачаараа гайхагдаж байна. Товчхондоо, монголчууд муухай, муухай дээрээ тэнэг болжээ. Ийм хүмүүжил, ёс суртахуунтай монголчууд яаж хөгжинө дөө…

Г.ХОРОЛ

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан