МАН: Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг АН-аас шаардаж байна
2019/06/20
Share |

Монгол Ардын Намаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай, НАМЭХ-ны Ажлын албаны дарга А.Янжмаа, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Тамир, НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Балдорж нар оролцлоо.

Мэдээллийн эхэнд  МАН-ын Улстөрийн бодлогын газрын дарга  Н.Батсүмбэрэл  “Сүүлийн хоёр сар АН-аас улс төрийн ёс зүйгүй, увайгүй үйлдлүүдийг нэлээд гаргаж байна. 1990 онд хонхны дуунаар Монгол хүний эрх чөлөө, ардчиллын төлөө  зүтгэж ирсэн АН өнөөдөр цөөн хэдэн хулгайчид, авлигачдыг хамгаалдаг, хэдэн хүний эрх ашигт үйлчилдэг нам болж хувирсанд харамсч байна. 2012-2016 онуудад Монголын төрийг АН удирдсан. 17 хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засгийг 2016 онд манай намд хүлээлгэн өгөхдөө хасах түвшинд хүргэж улс орны эдийн засгийг дампууруулж, төрийг самууруулж  хүлээлгэн өгсөн.  Ийм дампуурсан төр, хасахтай эдийн засгийг МАН өнөөдөр эдийн засгийн өсөлтийг зургаан хувьд хүргэж төр дэх ялзрал, дампуурлыг засаж залруулж ажиллаж байна. Нам дамжсан эдийн засгийн бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Худалдаа хөгжлийн банкны захирал Д.Эрдэнэбилэгийг хорьсон. Энэ банкнаас хамааралтай улс төрийн нам, улстөрчид амиа  тавьж жагсаал цуглаан хийж,  харагдсан болгон руугаа  дайрч байна. Намаасаа сайд, дэд сайдын суудал, УИХ, орон нутгийн сонгуулийн тойрог горьдсон нөхдүүдийг ил гаргаж жагсаал цуглаан хийлгэж байна. Жагсаалыг Эрүүл мэндийн яам руу чиглэн хийж байгаа Ж.Амарсанаа гэх нөхөр өмнө нь Эрүүл мэндийн дэд сайдаар хоёр  ч удаа ажиллаж  байсан боловч хувьдаа эмнэлэгтэй энэ нөхөр хэдэн зуун сая төгрөгийн тендер авч төрийн ажлыг хийгээгүй гэдгийг салбарын сайд нь тод хэлж байсан. Ийм л хүн өнөөдөр эрүүл, шударга хүн болох гэж ярьж, салбаганаж явна. Энэ байдлаа одоо зогсоох ёстой" гэв. 

Мөн тэрээр Гадаад харилцааны яам руу маш их дайрч байна. Сүүлийн үед авсан мэдээллээр тус яамнаас хэд хэдэн дипломатуудыг эргүүлэн татаж байгаа юм байна. Тэр бол Ц.Элбэгдоржийн томилсон түүний гар хөл болсон дипломатуудын сүлжээ юм. Уг сүлжээ нурж унаж байгаа учраас Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан АН-ын генсекээр ажиллаж байсан хүн ил далд даргынхаа төлөө амь тэмцэн сүлжээгээ хамгаалж байна. Үүнийгээ зогсоох ёстой.

Хууль Зүй Дотоод Хэргийн яам руу Ц.Нямдорж сайдыг огцруулах нэрээр мөн дайрч байна. МАН сөрөг хүчин байхаас эхлээд Худалдаа хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийг хувьчилж авсан асуудлуудыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байнга ярьсаар ирсэн. С.Зоригийн хэрэгт гэм зэмгүй хүмсүүийг гэрээс нь аваачиж гэмт хэрэгтэн болгоод хэдэн сараар  тамлаад хэд хэдэн удаагийн шүүхээр хэрэгт холбогдуулж чаддаг юмаа гэдгийг нотолж, гэмгүй иргэдийг тогтоох гэсний төлөө, хууль зүйн яамруу шургалсан шударга бус сүлжээг таслах гэсэн Ц.Нямдорж руу дайрч байна. Нийслэлээс саяхан Улаанбаатар хотын банкны мэдэлд байдаг хэд хэдэн газрын эрхийг цуцалсан. Улсын нийслэлийнх нь төв талбайг хувьчлаад авчихсан. Монголын оюутны нэр дээр байдаг талбайг нь хувьчилчихсан. Үүнийг нь цуцлаад ирэхээр үхэн хатан тэмцэж байна. Цаашдаа хувьчилж авсан хууль бус газруудын эрхийг цуцлах асуудал дээр  МАН анхаарал тавьж ажиллана. Тухайлбал намын дарга гэдэг нэртэй, намдаа дэмжлэггүй болчихсон С.Эрдэнийн  нэр дээр хэд хэдэн газар байна.  Хандгайтын ам, Найрамдал зуслангийн газар, Хүүхдийн паркаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд байшин барина гэж газар аваад хувьдаа “Шонхор” гэдэг байшин барьж охиндоо өгсөн асуудлыг шалгуулахын төлөө бид анхаарал хандуулж ажиллана. Цаашлаад 2012-2016 онд АН засаг барьж байхад Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нөхөр, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээ, АН-ын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын сайд байхдаа Багануурын уурхай, Үйлдвэр худалдааны яамыг будлиулсан асуудлуудыг шалгуулна” гэв.

Эцэст нь тэд Монгол хүний эрх чөлөө, ардчилалын төлөө зүтгэдэг АН-ын шударга гишүүдэд хандан дээрээ суусан хэдхэн хулгайч нөхдүүдийн эрх ашгийн төлөө жагсаал цуглаан хийж, үймээн самуун үүсгэж байгаа асуудлаа зогсоохыг АН-ын удирдлагуудаасаа шаардахыг уриалсан юм. Учир нь хэдхэн хүнийг дарга, сайд болгохын төлөө, тойрог авч өгөхийн төлөө АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тушаал гаргаад ажлын хэсэг байгуулж, Хэрэг Эрхлэх газрын  дарга нь манлайлаад жагсаал цуглаан хийж байгаа гэдэг нь ил болсон бөгөөд АН-ынхан нэг жагсаалыг 40 сая төгрөгөөр хийж байгаа гэх мэдээллийг өгөв.

МАН-ын зүгээс 2016 онд уналтанд орсон эдийн засагтай улс орныг хүлээн авч эдийн засгийг сэргээж ажилласан, цаашид бүтээн байгуулалтуудыг өргөн цар хүрээнд  хийж ажиллахад нь Засгийн газрыг дэмжиж ажиллана. МАН өөрийн байгуулсан Засгийн газраа хамгаалж дэмжих бөгөөд намын дэргэдэх төрийн бус байгууллагуудтай нийлж улстөрийн хөдөлгөөнийг зохион байгуулж ажиллана гэдгээ мэдэгдэж байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан