Монгол Улсын Зэвсэгт хүчин морин цэргийн гайхамшгийг дэлхийд сурталчилна
2019/06/21
Share |

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг "Армейские игры" буюу “Олон улсын цэргийн наадам” жил бүр цар хүрээгээ тэлсээр өнгөрсөн онд долоон улсад болсон бол энэ жил арван оронд зохион байгуулагдана. Тухайлбал, зохион байгуулагч гол орон буюу хойд хөршид 16 уралдаан болохоос 14 нь полигонд болно. Мөн хамтран зохион байгуулагч Монгол, БНХАУ, БНЭУ, Азербайжан, Армен,  Беларусь, Иран, Казахстан, Узбекистан гэсэн есөн орны газар нутагт 16 уралдаан явагдана. Үүнээс

Өмнөх жилүүдэд "Армейские игры" наадмын хүрээнд морин цэргийн уралдаан огт болж байгаагүй аж. Түүнчлэн Казахстан, Узбекистан улс тус уралдааныг өөрийн оронд зохион байгуулах хүсэлтэй байжээ. Харин ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "Армейские игры" наадмыг өргөжүүлэх, хамтран зохион байгуулагч орны тоог нэмэх зорилгоор манайд санал хүргүүлж, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс чармайлт гаргаснаар 800 жилийн тэртээ дэлхийн талыг морин туурайгаар тамгалсан Монгол Улс олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулах эрх авчээ.

Тэгвэл тус наадмын Төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурал өчигдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо. Энэ арга хэмжээнд уралдаанд оролцогч ОХУ, Казахстан, Киргиз орны Зэвсэгт хүчний удирдлагын төлөөлөл, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе, хурандаа Ян Сүнь, Япон улсын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе, хурандаа Хонда Коёотока, Турк улсын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе Тамер Аккан, АНУ-ын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташегийн туслах, дэд хурандаа Грегори Едгреен тэргүүтэй албаны эрхэм оролцлоо. Түүнчлэн олон улсын “Аравт” морин цэргийн уралдаанд оролцогч орнуудаас гадна БНХАУ, АНУ, БНТУ, БНСУ, Япон, Зимбабве зэрэг улс ажиглагчаар оролцохоор болсон.

Төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурлын эхэнд "Аравт" олон улсын морин цэргийн уралдааны Ерөнхий зохион байгуулагч, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэмцээний нөхцөл, маршрут болон бэлтгэл ажлын талаарх ерөнхий мэдээллийг танилцуулсан. Түүнчлэн оролцогч орнуудын Зэвсэгт хүчний удирдлагын төлөөлөл "Аравт" тэмцээнд алба хаагчдаа хэрхэн бэлтгэж байгаа талаараа илтгэл хэлэлцүүлэв. Дараагаар нь дэд ажлын хэсгүүд буюу тэмцээнд оролцогч орнуудын Зэвсэгт хүчний удирдлагын бүрэлдэхүүн, холбоо, мэдээллийн бүрэлдэхүүн хариуцсан ажил үүргийнхээ талаар санал солилцож, нэгдсэн шийдэлд хүрсэн. Мөн хуралд оролцогчдод "Аравт" уралдаан явагдах газар орны нөхцөл байдал, цэргийн алба хаагчдын байрлах байрыг үзүүлж, танилцууллаа.

 “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан хоёр үе шаттай зохион байгуулагдана. Тодруулбал, оролцогч багууд эхний шатанд 124 км замыг мориор туулах хугацаандаа усан саад туулах, морь сэлгэх, хээр хоноглох, татан гаргалт гэсэн тактикийн дөрвөн цэгт даалгавар биелүүлнэ. Харин дараагийн шатанд 7.5 км-ын богино зайд уралдаж, өгөгдсөн даалгаврыг биелүүлэх юм байна.  Мөн уралдаанд орох цэргийн алба хаагчдыг ирэх сарын 20-ноос хүлээн авч монгол моринд дасгах болон арчилгаа, эдэлгээ, хоол, хүнс тэжээл тохируулах зэрэг арга, ажиллагаанд дадлагажуулах аж.

Дашрамд дуулгахад, тус тэмцээний цэргийн нээлтийн тоглолт наймдугаар сарын 3-нд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан Беларусь, Азербайжан, Иран, Узбекистан гэсэн зохион байгуулагч есөн оронд нэгэн зэрэг болох аж.






















Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан