Монгол дархан үзэсгэлэнд 142 дарханы 160 бүтээл оролцож байна
2019/07/02
Share |

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд “Монгол дархан” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд боллоо.

 Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, дархчуудын ур ухаан шингэсэн бүтээлүүдтэй танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол дархан” үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулахаар болсон хэмээн зарласан. Энэ нь үзэсгэлэнг цаашид Монгол туургатны хэмжээнд зохион байгуулах үндэс болно хэмээн “Монгол төрийн дархан” нэгдсэн холбооныхон талархан хүлээн авав.

 Энэ удаагийн үзэсгэлэнд 142 дархан 160 гаруй бүтээлээ дэлгэн үзүүлснээс, утсан сүлжмэл, ган хөөмөл, сийлбэр, гоёл чимэглэл, бурхан шашны холбогдолтой урлалууд давамгайлж байна.Дархчуудын хэлж буйгаар, дархчууд хэрэглээний гэхээс илүүтэй цэвэр уран бүтээл туурвиж, захиалгаар бүтээл урлах нь их байдаг байна. Харин ийнхүү үзэсгэлэн зохион байгуулж, бүтээлээ олон нийтэд дэлгэн үзүүлснээр цаашдаа хэрэглээнд чиглэсэн бүтээл хийх хэрэгцээ нэмэгдэнэ хэмээн үзэж буй аж.

Одоогоор дархчуудын бүтээлүүдээс ээмэг, бөгж, толгойн гоёл, боолт зэрэг гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн борлуулалт сайтай байгаа тул энэ чиглэлд дизайн, маркетинг түлхүү хөгжүүлж 3D нано технологийг өдөр тутмын ажилдаа нэвтрүүлэхийг дархчууд анхаарах болжээ.Мөн зарим компани цар таваг, домбо зэргийг орчин үеийн шинжтэй, гоёмсог хийцтэй, хүнсний зориулалттайгаар урлаж, борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд хурим найранд үнэгүй хэрэглүүлэх зэргээр бүтээлээ танилцуулах болсон байна.

 

“МОНГОЛ ДАРХАН” ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Эрхэм дархчууд аа,

 Өв соёлоо дээдлэгч монголчууд аа,

Хүндэт зочид оо,

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жил тутамд уламжлал болгон зохион байгуулахаар тогтож буй “Монгол дархан” үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүн бүхэнд талархал дэвшүүлж, энэ өдрийн амгаланг айлтгая.Дархны урлал нь өнө эртнийх билээ. Монгол нутагт эртний дархны буурь бууц, үлдэл олдвор элбэг бий. Дархны урлал нь эрт цагт үйлдвэрлэлийн бичил хэлбэр байж, багаж хэрэгсэл, зэр зэвсгээр овог, аймгаа хангах, технологийн дэвшилд хөтлөх үүрэгтэй байжээ. Монголчуудын угсаа гарвалын талаар өгүүлдэг "Эргүнэ хунгийн домог"-т төмрийн хүдрийг хөөрөгдөн хайлуулж, уулын сүвийг нээн овог аймгаа аварсан дархны гавьяаг өгүүлдэг.

Их эзэн Чингис хаан хийгээд түүний залгамжлагчид газар газрын уран дархчуудыг Хархоринд цуглуулан, металл боловсруулах технологи, эрдэм ухааны охь дээжийг цогцлоож байсан нь монгол дархны урлалын оргил үе, хойшдын хөгжлийн суурь нөхцөл болжээ. Монгол дархны ган боловсруулах эрдмийг батлан хамгаалах, төрт ёсны стратегийн ач холбогдолтой мэдлэгт тооцож, жор ухааныг нь чанд нууцалж байсныг Эзэнт гүрний үеийн жуулчдын тэмдэглэлд дурдсан нь бий.

 Монгол дархан үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулахын гол зорилго нь дархны урлалыг хэрэглээнд идэвхтэй байлгах, хадгалж хамгаалах, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох юм. Үзэсгэлэнгийн үеэр дархчууд дараагийн 3 жилд түлхүү анхаарах, хөгжүүлэх, хамгаалах, шавь сургалт явуулах чиглэлээ хэлэлцэн зөвлөлдөж, шийдэлд хүрч байх нь зүйтэй. Энэхүү үзэсгэлэнтэй уялдуулан энэ сарын 5-нд Шинжлэх Ухааны Академиас “Монгол дархны урлаг: Түүх, орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахыг Та бүхэнд дуулгая.Соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд дархчуултай хамтын ажиллагаа өрнүүлэх, төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, дэлхийн соёлын өвд бүртгүүлэх зэрэг ажлын уялдаа холбоог хангахад ч үзэсгэлэн тустай байх болно.

Үзэсгэлэнд оролцож, өв соёлоо дархлан бэхжүүлж байгаа уран дархчууддаа талархал илэрхийлж, дархны үйл хийгээд уран бүтээлд нь далай мэт арвин амжилтыг хүсэн ерөөе.

 Мөнх тэнгэрийн хүчин дор, монгол дархны өв соёл өнө мөнхөд орших болтугай” гэсэн юм.

 Дархчуудын бүтээлийг наймаачид, худалдаачдын гар дамжуулан үнэ өсгөн худалдах байдал их тул үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэргээр уран бүтээлчээс захиалагч, хэрэглэгчид шууд хүрэх боломжтойгоороо онцлог аж.

 Үзэсгэлэн энэ сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан