“Монголын Залуучуудын Холбоо”-г шинэчлэх цаг нь болжээ
2019/07/04
Share |

Монголын Залуучуудын Холбооны “Шинэчлэх хөдөлгөөн”-нөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд Монголын залуучуудын холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тэр дундаа МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбаттай холбоотой нийгэмд цацагдаад байгаа зарим хууль бус үйлдлийнх нь талаар дэлгэсэн юм.  А.Мөнхбат нь залуучуудын төлөө юу ч хийдэггүй, Монголын залуучуудын холбоо хэмээх энэ байгууллагыг өөрийн хувийн компани шигээ ашигладаг, 2016 оны сонгуулиар залуусыг өөрийнхөө PR-т ашигласаныг дурьдлаа.

Мөн залуучуудын эрх ашгийг ноцтой зөрчиж,  салбар зөвлөлийн дарга нарыг үндсэн дүрмээс өөр бусад зүйл заалтуудаар шалтаглан халж сольдог. Тиймээс хэт туйлширсан үзэл,  шашинжсан байдал, ёс бус увайгүй үйлдлүүд нь хэрээс хэтэрч байгаа тул энэ асуудлыг шинэчлэх  шаардлагатай хэмээн зориг шулуудсан залуус МЗХ-ны удирдлагыг шинэчлэх хөдөлгөөн байгуулжээ. 

Тодруулбал, 7 хоногийн өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн аймаг холбоодын салбар зөвлөлийн дарга нар нийлж энэхүү шинэчлэх хөдөлгөөнийг байгуулаад хэвлэлийн хурал хийж байгаа нь энэ юм. Уг нь Монголын Залуучуудын холбоо  2015 оны 5-р сарын 18 өдөр тавдугаар их хурлаа хийж, үндэсний залуучуудын төв байгууллага болохоо батлан, улмаар бүтцээ тодорхойлж, залуучуудыг нэгдэн нийлүүлэх, шинэ түвшинд гарснаа зарлаж  үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Гэсэн ч энэ хурлаас хойш дөрвөн жилийн хугацаа хэдийнэ өнгөрөхөд байдал эсрэгээрээ эргэжээ.   МЗХ-ны үндсэн дүрмээр ерөнхийлөгч болон бүтцийн бүх шатны удирдлагууд дөрвөн жилийн хугацаатайгаар үүрэг гүйцэтгэнэ гэж заасан байгаа. Гэсэн ч тэрээр өнөөдрийг хүртэл аймаг орон нутгийн салбар хороодтой хамтран ажилладаггүй, олон мянган залуучуудын шаардлага, санал хүсэлтийг хүлээн авдаггүй улс төржсөн, албан тушаал наймаалцсан үндсэн дүрмээс хазайсан олон үйлдлүүд гаргасаар байгаа нь түүнд итгэл хүлээлгэсэн  залуучуудын урмыг хугалж байна гэж тэд үзэж байгаа юм байна. Ганцхан  жишээ дурьдахад,  аймаг орон нутгийн салбар хороодын дарга нарыг ажлаа өг хэмээн шахаж шаардан, бүтэц бүрэлдэхүүнийг нь будилуулж, хувийн компанийн ажилтнуудтай харьцаж байгаа мэт зан үйлдлийг  удаа дараа гаргасаар иржээ.

Түүнчлэн  “Алтан дээд үнэний аялгуу”, “Алтан дээд гэрэгэ” зэрэг үндэс угсаа шашин шүтлэгтэй холбоотой сургалт судалгаануудад залуучуудыг олноор татан оролцуулж,  “үндэс угсаагаа тодорхойл тэгэхгүй бол хамтран ажиллах боломжгүй”  хэмээн дарамтлан хууль бус  тушаал шийдвэр гарган халж сольж байгаа нь олон олон залуучуудын дургүйцлийг хүргэж байгааг ч хэллээ. Өнгөрсөн сонгуулиар зорилгоо биелүүлэхийн тулд өөрийн удирддаг Иргэний хөдөлгөөний намын мөрийн хөтөлбөрийг МЗХ-ны үйл ажиллагаа мэтээр сурталчлан, улмаар  “Хулгайчгүй Монгол”, “Хар цагаан жагсаалт” зэрэг улс төрийн зорилго бүхий  хэд хэдэн бусармаг  үйл ажиллагаа явуулсан.  Цаашлаад  цагаан жагсаалтанд оруулж өгнө хэмээн амлаж, бусдаас их хэмжээний  мөнгө олон удаагийн үйлдлээр нэхсэн  нь баримт нотолгоотойгоо сошиал, интернэт орчноор дүүрэн байна. 

Мөн Монголын Залуучуудын холбооны төв байрыг  шашны ёсоор тохижуулж, бөө мөргөлийн зан үйлдээ ашиглаж ирсэн, ихэнх өрөөгөө түрээслэсэн  зэрэг ёс зүйгүй үйлдэл ихтэй. Энэ бүхэн 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл болж байгаа үйл явдал. МЗХ-ны ерөнхийлөгч  А.Мөнхбат нь  МЗХ-гоор дамжиж байгаа  төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилттэй холбоотой баримтуудыг байнга нууж хаадаг.  Хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн, аливаа зарцуулалтыг  хийдэг  гэхчлэн хэд хэдэн асуудлыг ямартаа  ч эхний удаад  хөндөх нь зүйтэй гэж үзсэнээ  хэвлэлийн хурал зохион байгуулагчид онцоллоо.  Удахгүй түүхт энэ байгууллагын  100 жилийн ой болно. 20-р зууны бүх том бүтээн байгуулалтуудад хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүд оролцож бүтээлцсэн байдаг. Тийм ч учраас хөгжлийн түүчээ болж явах учиртай залуусын эв нэгдэл, сэтгэл зүтгэлийг зангиддаг Монголын залуучуудын холбоог нэр цэвэр, үйлс арвин зөв  хүнээр удирдуулах нь зүйтэй гэдгээ одоо илэрхийлэх цаг нь болсон гэдгийг ч энэ үеэр хэлж байлаа.        

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан