УИХ-ын дарга Г.Занданшатар: Зорьсноосоо буцвал, түүхэн боломжийг алдвал бид түүхийн өмнө хариуцлага хүлээнэ
2019/07/05
Share |

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы нээлтийн хуралдаанд нийт 59 гишүүн оролцлоо. Ээжилт бус чуулганаар тасралтгүй үргэлжлэх журмын дагуу Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ээлжит бус чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, "Монгол Улсын хаврын чуулган холбогдох хууль тогтоомжийн дагуу 7 дугаар сарын 1-ний өдөр хаагдах ёстой байсан. Бид хугацаа сунгаж хуралдаад өнөөдөр хаалтаа хийлээ. Одоо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тасралтгүй үргэлжлэх тухай хуулийн заалтын дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.

Монгол Улсад нар хур тэгширсэн дэлгэр зун ирж үндэсний их баяр наадам удахгүй болох гэж байна. Үндэсний уламжлалт зан үйлээ бид өргөн дэлгэр тэмдэглэх учиртай. Гэвч ард түмний төлөөлөл, даруухан хэлбэл ард түмний төрийн зарц та бид чуулганаа завсарлуулах эрх алга. Учир нь та бид түүхэн үүргээ гүйцэтгэж байна. Ард түмнийхээ хүсэл зориг нийгмийн захиалгыг биелүүлэх нь ард түмнийг төлөөлж буй та бидний журамт үүрэг юм. Ардчилсан үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэж олон амжилт ололтын авч ирсэн. Үр дүн нь ч тэр алдаа, оноо ч ил байна. Засаж сайжруулах гэдэг дээр маргаж байгаа хүн алга. Энэ цаг бол түүхэн боломж юм. Товчхон хэлбэл энэ эмх замбараагүй энэ байдлыг цэгцлэх цаг ирж байна гэдэг дээр бараг хүн бүр санал нийлж байна. Цэгцэлж чадвал, энэ хөдөлгөөн хөгжил дэвшилд хүргэнээ. Үүний төлөө бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлыг эхлүүлж гурван парламент дамжиж, 10 жил бид хэлэлцэж, мэтгэлцэж энэхүү төслийг боловсруулсан. Бидэнд буцах зам байхгүй. Хэрвээ зорьсноосоо буцвал, түүхэн боломжийг алдвал бид эс үйлдлийнхээ төлөө түүхийн өмнө хариуцлага хүлээх болно. Ингэж бодож хичээн зүтгэх учиртай. Энэ эрхэм үйл хэргийг  зөв сайнаар гүйцэтгэхийн төлөө мэдлэг  боловсрол, туршлага чадвар буй бүхнээ УИХ-ын гишүүн бүр дайчилж ажиллах нь зүйтэй. Гурван парламент дамжуулж 10 жил ярьсан асуудлыг бид одоо шийдэх цаг иржээ. 27 жилд 13 засгийн газар сольж тогтворгүй, хариуцлагагүй төр тогтолцоо нь гажуудсан нийгмийн тогтолцоонд засвар хийж алдаагаа ухаарах цаг болсон гэж бодож байна. Бид энэ нэмэлт өөрчлөлтийг хийхдээ олон түмний санаа бодлыг сонсож ирлээ.

Олон түмний саналыг хэлэлцүүлгийн явцад анхаарах ёстой. Мөн 15 улс төрийн нам дэмжиж эв санааны нэгдлээ илэрхийлсэн. МАХН-аас "Байгалийн баялагыг ард түмний дундын өмч гэсэн заалтыг оруулъя, 6.1, 6.2 гэсэн заалтууд дээр хүн бүрийн мэдэх эрхийг хангая" гэсэн тодорхой саналуудыг ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, АН-аас наадмын өдрүүдэд тодорхой саналуудаа ирүүлж ажил хэрэгчээр асуудалд хандана гэдэгт итгэж байна. Бид өнгөрсөн хугацаанд байнгын хороодоор ард иргэдээс ирсэн санал, гишүүд тойрогтоо ирүүлсэн саналуудыг хэлэлцүүлж одоо энэ асуудлуудыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрх зүйн орчныг бий болгох, давхар дээлийн асуудлыг шийдвэрлэх, төр засгийн сахилга хариуцлагын байдлыг бэхжүүлэх, нэн ялангуяа байгалийн баялаг ард түмний өмч, мэдэлд байж төрийн хамгаалалтад байна гэдэг энэ заалтыг илүү тодруулж олон улсын туршлагыг судалж байна. Илүү шинэлэг дэвшил гаргахыг хүлээж байна. Энэ талаар нарийн хэлэлцүүлэг явагдах ёстой. Мөн нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, дүүрэг болон хотын статусыг тодорхой болгох зэрэг олон саналууд эрдэмтэн судлаачид, ард иргэдээс ирж байгааг хэлэлцүүлгийн явцад онцгой анхаарах учиртай. Энэ мэт цэгцлэх олон зүйлүүд бидэнд их байна. Цэгцэлж чадах хүч, ухаан монголчуудад байгаа. Манай УИХ-ын гишүүдэд байгаа. Байгаа боломж чадавхаа сайн ашиглаж чадвал цэгцрэх хөдөлгөөн Монгол Улсыг хөгжил дэвшилд хөтөлж чадна. Эрхэм гишүүдээ цэгцлэх цаг, цэгцрэх сонголт та бидэнд ногдоод байна. Тиймээс зорилго эрмэлзэлээ нэгтгэж, үндэсний эв нэгдэл ойлголцол зөвшилцлийн тунхаг болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нэн хариуцлагатай хандахыг, зорьсон үйлсээ эрхэм сайнаар бүтээхийг та бүхэндээ уриалж байна.

УИХ-ын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье" гэлээ.

Ийнхүү ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан өндөрлөж, чуулганы хуралдаан завсарлалаа. Одоо төрийн байгуулалтын байнгын хороо 12 цагт хуралдаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан