НАМЗХ-ны залуус холбоогоо шинэчлэв
2019/07/09
Share |

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны VI Их хурал “Эвийн хүчээ нэгтгэе” уриан дор өчигдөр болж өндөрлөлөө. Тус холбоо дүрэмдээ дөрвөн жил тутамд холбооны Их хурлаа  хуралдуулна гэсэн заалттай. НАМЗХ 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр тавдугаар их хурлаа хийсэн бөгөөд түүнээс хойш хуралдаагүй байсан нь дүрмээ зөрчсөн асуудал үүсээд байсан юм. Монгол орон даяар 70 орчим мянган гишүүнтэй тус холбооны VI Их хуралд 500 төлөөлөгч оролцож холбооны дүрэмдээ нэмэлт,өөрчлөлт оруулж ирэх дөрвөн жилд НАМЗХ-г удирдах шинэ ерөнхийлөгчөө сонгосон. НАМЗХ-ны VI Их хуралд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар  УИХ-ын гишүүн Н.Учрал  тус холбоог ирэх дөрвөн жилд удирдахаар боллоо.

Одоогоос дөрвөн жилийн өмнө НАМЗХ V-р  Их хурлаа хийх гэж МАН-ын нөлөө бүхий залуучууд хоёр хуваагдан тэмцэлдэж явсан.  Хэн бодлого тодорхойлж, хэн бусдыг манлайлах гэхээсээ илүүтэйгээр хэн нь амбиц ихтэй, бас олон тойрон хүрээлэгч, их бэл бэнчинтэйгээ үзэх гэж үзэлцсэн энэхүү өрсөлдөөнд “Хунтайж нарын бүлэг” хэмээн нэрлэгдсэн Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, О.Содбилэг тэргүүтэй нөхдүүд ялалт байгуулж, “МАН-ын залуучууд баян, ядуугаараа хуваагдлаа” гэдэг мэдээлэл нийгэмд том цохилт болон очиж байсан түүхтэй.

Г.Тэмүүлэнгийн хувьд НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн хугацаа нь дууссан. Гэвч тэрээр дүрмээ зөрчиж Их хурлаа хуралдуулахгүй байсан учир МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дүрмийн дагуу хурлаа хийхийг чиглэл болгосоны дагуу НАМЗХ-ны VI Их хурал хуралдаж чадлаа.

Шинэ Ерөнхийлөгчөө сонгосон НАМЗХ-ны Бага хурал өнөөдөр хуралдаж цаашид хийх ажлын зорилго зорилтоо тодорхойлох юм байна. НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Учрал ажлаа  авсан даруйдаа хэлсэн үгэндээ  “энэ нийгэмд байгаа залуучууд болгоныг боловсролтой болгоход анхаарч ажиллая, боловсролтой нийгэмд ажилгүйдэл бага байдаг, боловсролтой нийгэмд ядуурал бага байдаг, боловсролтой нийгэмд татварын орлого өндөрсдөг, боловсролтой нийгэмд технологийн хөгжил хурдасдаг, боловсролтой нийгмийг бүтээгчид нь залуучууд өөрсдөө байдаг. Тийм ч учраас Монгол орны 4 зүг найман зохист байгаа НАМЗХ бол оюун санааны өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлэх энэ ажилд ханцуй шамлан орох ёстой. Бид эвлэлдэн нэгдэж залуучууд одоо зөвхөн ирээдүйгээ нийгмээ өөрчлөхийн тулд ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүйгээр залуучуудын байгууллага шиг ажилладаг болох буюу нам доторх залуучуудыг дэмждэг урам зоригийг нь бадраадаг, эрмэлзлийг нь төрүүлдэг ийм галтай цогтой байгууллага байхын төлөө зүтгэнэ” гэсэн юм.

Ямартай ч өмнөх ерөнхийлөгч нь ажлаа авахаас эхэлсэн дуулиан шуугиан, ашиг сонирхолын зөрчлүүд, ганц хүний улс төрийн ашиг сонирхолын төлөө ажилладаг хэмээн нийгэмд харагдаж байсан НАМЗХ бүтэц бүрэлдэхүүнээ шинэчиллээ. Намын залуус төдийгүй нийгэмд залуучуудын дуу хоолой болж тэдний төлөө сэтгэл зүтгэлээ зориулж ажиллах эрч хүчээр оргилсон шинэ баг наадмын дараа шууд ажилдаа орохоор зэхэж эхлэв. 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан