Агаарт дэгдэх байсан ҮНС бүрэн шатаад зуухандаа үлдэж байгаа нь шахмал түлшний онцлог
2019/10/08
Share |

Сайжруулсан шахмал түлшний эргэн тойронд болж буй үйл явцууд биднийг юун дээр алдав, яагаад ийм зүйл болов гэдгийг дүгнэн шинжилж, цаашдаа яавал зохилтой вэ гэдгийг хамтдаа эрэлхийлэх нь хамгийн чухал гэдгийг дээр, дооргүй сануулав.

Энэ бол улстөрждөг сэдэв биш.

Бүх нийтээрээ утааны эсрэг том эрх ашгийн төлөө ажиллах шаардлагатай байна.

Айл өрхүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхдээ дор бүрнээ заавар зөвлөгөөг сайтар авч зөв галлагааны горимоор галлаж хэвших явдал нэн тэргүүний асуудал боллоо. Өөрөөр хэлбэл уламжлалт түлш буюу мод,түүхий нүүрстэй адил  санаж дээр дээрээс нь хувин хувингаар овоолж болохгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж сануулсаар байна.

Энэ тухай зөвхөн өнөөдөр дэлгэгдэж байгаа юу гэвэл бас өрөөсгөл. Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж эхлэхтэй зэрэгцэн эхнээсээ ойлгомжтой хэлж ярьсан байдаг. Тодруулбал шахмал түлш бол шаталт удаантай, илч сайтай, удаан шатдаг. Илчээ удаан хадгална гэдэг нь найрлаганд нь шавар орсных, тиймээс дулаанаа удаан барина гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаас өгч байжээ.

Иймд айл өрхүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөөг сайтар авч, зөв хэрэглэх ёстой болоод байна. Хамгийн нэгдүгээр асуудал яндангийн сойлтоо хаахгүй байх, яндангаа хөөлж цэвэрлэх, зуухаа дүүртэл нь шахмал түлш хийхгүй байх зэрэгт онцгой анхаарал хандуулах мөн 7011-9400 утсаар дуудлага өгч үнэгүй зуухаа засуулж, заавар зөвлөгөөг авч болох юм  байна.

Шахмал түлшний үнс түүхий нүүрсийг бодвол их байна гэх гомдол иргэдийн дунд ихсэж байна. Энэ талаар үйлдвэрлэгчид үнс их гарч байгаа нь түлш бүрэн шатаж байгаа хэлбэр бөгөөд агаарт дэгдэх байсан үнс бүрэн шатаж зуухандаа үлдэж байгаа нь шахмал түлшний онцлог.Түлш шатаж дуустлаа бүх үнс нь галын хавхлагын ул ширэм дээр үлддэг, хуучин нүүрс бол ул ширмээр нь шүүрч унаад үнсээ авч хаяхад ширмэн дээр үлддэг үнс нь бага харагддаг гэсэн тайлбарыг хийж байна.

Мөн эрдэмтэн судлаачид  шахмал түлшийг үнс ихтэй байх нь аргагүй. Үнс бол гарах ёстой зүйл. Шахмал түлш учраас нягт нь түүхий нүүрснээс хамаагүй илүү. Тодруулбал нүүрс сэвсгэр учраас шатаад дуусахад үнс бага гарна. Шахмал түлш бол шатаад дуусахад бараг тэр хэмжээгээрээ л үнс гардаг. Учир нь шавар шатахгүй. Зарим улс оронд шахмал түлшийг дөрвөлжин хэлбэртэй хийгээд шатаад дууссаных нь дараа хаягдлаар нь явган хүний зам хийх зэргээр дахин ашигладаг нь нийтлэг үзэгдэл. Өөрөөр хэлбэл тоосго шатаахтай адил. Манай улсад ч шахмал түлшийг жижиг бөөрөнхийг нь дахин ашиглахад болохгүй юм байхгүй. Нэг сумаар хоёр туулай буудахтай адил гэдэг байр суурийг өглөө.  

Эцэст нь сайжруулсан шахмал түлш хэрэглэж буй айл өрхүүдэд "Таван толгой түлш" ХК-ийн зүгээс түлшний шуудай тус бүр дээр галлагааны горим зааврыг хэвлэж тарааж байгаа бөгөөд ойлгомжгүй зүйл гарвал 7011-9400 утсаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байгааг дахин сануулъя.

Б.Сонор 



Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан