Соёлын зарим бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг зогсоох болсноо мэдэгдлээ
2019/10/08
Share |

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Байгалийн түүхийн музейд ажиллаж, тус музейн барилгын нөхцөл байдлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

Байгалийн түүхийн музейн барилга зориулалтын хувьд “музейнх биш”, 1952 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалтаар баригдсан гэдгийг тодотгов.

Байгалийн түүхийн музейн үйл ажиллагааг зогсоох тухай А/173 тоот тушаалыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл 2013 оны тавдугаар сарын 31-ний өдөр гаргасан байдгийг танилцуулж, улмаар буулгах, шинээр барих зураг төслийн ажил тус ондоо эхэлсэн гэлээ.

 

 

Дараа нь ШУТИС-ийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвөөс гаргасан техникийн дүгнэлтийг хийсэн шинжээч З.Биндэръяа “Барилгын тоосго нь газар хөдлөлтийн нормоор 75 марктай байх ёстой. Гэтэл 50 байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг килограмм тоосго 75 кг ачаа даах ёстойгоос 50 кг ачаа дааж байна гэсэн үг.

Мөн тоосго наасан зуурмаг 25 маркаас дээш байх ёстой байтал 10 марк байсан. Тэр цагаас хойш тоосго нь чийгшээд, нураад унаж байна.

Энэ барилгын хучилт модон, суурь нь чулуу байгаа. Гэтэл өнөөдөр чулуун суурьтай барилга ашиглалтын шаардлага хангахгүй, хүчитгээд нэмэр болохгүй. Бараг хүчитгэл хийхээр бол шинээр хэд хэдэн сургууль барих зардал орно” гэлээ.

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэнгэл музейн барилгын талаар тайлбарлахдаа “Манай байгууллагаас Байгалийн түүхийн музейн барилгад хоёр удаа дүгнэлт гаргасан. Үүнд 2012 онд нэг дүгнэлт, 2013 онд үйл ажиллагааг нь зогсоох акт тавигдсан юм. Мөн Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас гаргасан дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагаа явуулах боломжгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга гэдэг акт тогтоосон. Байгалийн түүхийн музейн барилгыг хүчитгэх боломж байхгүй. Барилгын суурийн тоосгонууд нь үйрээд унасан, даацын хана нь бүгд босоо хагарал, цууралттай үүссэн байгаа” гэсэн юм.

Байгалийн түүхийн музейг буулгаж, суурин дээр нь Чингис хаан музей байгуулна. Харин Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих юм.

Эцэст нь БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Ирэх 2020 оны улсын төсвийн номонд Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинээр барихад нийт 12 тэрбум төгрөг суулгасан байсан. Одоо энэ улстөржилт хэрээс хэтэрч, соёлын байгууллагуудын хөрөнгө оруулалтын асуудлыг зогсоохоос өөр аргагүй боллоо. Би одоо Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргад өөрийн саналаа хүргүүлж байна. Засгийн газраас соёлын салбарт 1990 оноос хойш хийгээгүй хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, хэрэгжүүлэхээр зургийн ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын тодорхой хувийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, энэ зунаас ажлууд нь эхлээд ирэх жилийн төсөвт эдгээр барилгын ажлуудыг эхлүүлэхээр явж байсан. Харамсалтай нь нэр бүхий улс төрч, соёл урлагийн зүтгэлтнүүд, архитектор, төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс жадлан эсэргүүцэж, ажил гацааж байна. Тиймээс Төсөвт зохицуулалт хийж, дээрх 12 тэрбум төгрөгийг боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт тулгамдсан олон асуудлыг шийдэхэд зарцуулах тухай санал хүргүүлж байна. Маш харамсалтай байна” гэв.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан