“Нийтийн сонсгол”-ыг ирэх сарын 4-ний өдөр зохион байгуулна
2019/10/15
Share |

Сүүлийн үед шахмал түлштэй холбоотой янз бүрийн  мэдээлэл гарах болсон.

Үүнтэй холбогдуулан шахмал түлшний талаар, агаарын бохирдлын талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор “Нийтийн сонсгол”-ыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан зохион байгуулахаар болсон билээ.

“Нийтийн сонсгол”-ыг хэрхэн явуулах талаар НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл байр сууриа илэрхийллээ.

НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл: “Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал сүүлийн жилүүдэд хурцаар тавигдаж яригдаж байна. Тийм учраас Засгийн газар шийдвэр гаргаж 62-р тогтоол гарган Улаанбаатарчуудын түлшийг солихоор шийдвэрлэсэн. Энэ бол зоригтой шийдэмгий алхам болсон. Харин иргэдийн хувьд шахмал түлшинд эргэлзэх асуудал байна. Тиймээс нийслэлийн иргэдийн хурал энэ асуудал дээр мэргэжлийн байгууллагын мэдээллийг ил тод танилцуулах ёстой гэсэн шийдвэрийг өнөөдөр гаргаж байна.  Ер нь агаарын бохирдол дээр улс төрийн нам юмуу, аль нэг газар, хэн нэгний утаа гэж байхгүй. Агаарын бохирдлоос болж маш олон иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсон тоо статистикийг сүүлийн жилүүдэд нэлээн сонслоо шүү дээ. Маш олон залуу эмэгтэйчүүд дутуу төрсөн тоон статистикийг та бүхэн харж болно. Тийм учраас энэ агаарын бохирдлын асуудлыг шийдэж байгаа алхамыг  нийслэлийн иргэдийн хурал дэмжиж ажиллаж байна. Тэр дотроо шахмал түлшийг стандартын горимын дагуу хийж байна уу, тэрийг түгээж байгаа ажил ямар байдалтай байна, хангалт ямар байна гэдэг асуудлуудыг иргэд олон түмэндээ ил тод мэдээлэхийн тулд нийтийн сонсголыг хийхээр боллоо. Энд онцлоод хэлэхэд “Нийтийн сонсголын тухай хууль” гарснаас хойш Улаанбаатарт иргэдийн хурал анхныхаа нийтийн сонсголыг хийх гэж байна. Нийтийн сонсгол өөрөө бие даасан хуультай, түүнийг хэрэгжүүлэх журамтай, энэ дагуу 11-н сарын 4-ний өдөр болох нийтийн сонсголыг Нийслэлийн Иргэдийн хурлын ажлын алба зохион байгуулна. 11-р сарын 4-нд Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлын асуудлаар,шахмал түлшний асуудлаар нийслэлчүүдэд тодорхой мэдээллийг өгнө. Харин энэ үеэр иргэдээс сонгогдсон төлөөлөгч нар идэвхтэй ажиллах хэрэгтэй. Иргэдийнхээ үг, дуу хоолойг дамжуулах хэрэгтэй. Энэ утаа бол улс төржөөд байх асуудал биш. Гэр хороололд байгаа маш олон иргэдийн үг саналыг дамжуулах ёстой. Тэгэхээр гарч байгаа хүндрэл бэрхшээл асуудал бухимдалтай зүйл байвал тэрийг шийдвэрлэх ёстой. Мөн болж байгаа сайн зүйлүүдээ хэлж ярьж олон түмэндээ энэ мэдээллийг өгөх ёстой ийм л зорилготой хэлэлцээр болох ёстой юм.  Угаарын хийнд хордож нас барсан гэх иргэдийн тухайд шинжилгээний эцсийн хариу гараагүйг би мэдээллээр авсан. Нийтийн сонсголын үеэр мэргэжлийнхэн эцсийн дүнг танилцуулах байх гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоос болж эрүүл мэнд амь насаараа хохирсон иргэдэд нийслэлийн иргэдийн хурал эмгэнэн гашуудаж байна. Хуулийн хүрээнд ямар шийдвэр гарах нь нийтийн сонсголын үеэр шийгдэнэ байх гэж бодож байна” гэлээ.  

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан