Олон Улсын Геологичдын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна
2019/10/15
Share |

БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд ”Уул уурхай, ашигт малтмал трест” байгуулагдсанаар Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсан түүх эхэлдэг билээ. Геологийн алба тэр цагаас хойш өнөөдөр манай орны бие даасан томоохон салбар болтлоо хөгжиж нутаг дэвсгэрийг бүхэлд нь геологи, ашигт малтмал, тектоник, геоморфологи, гидрогеологи, геофизикийн зэрэг төрөл бүрийн геологийн судалгаанд хамруулж чаджээ. Эдгээр судалгааны үр дүнд Монгол орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээн илрүүлж олон арван томоохон орд газрууд нээгдэн ашиглагдаж байна.

 

Монгол Улсад Геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа томоохон ажлын нэг нь олон улсын эрдэм шинжилгээний энэхүү хурал бөгөөд УУХҮЯ, АМГТГ, ШУА-ын Геологийн хүрээлэн, ШУА-ын палеонталогийн хүрээлэн МУИС, ШУТИС-аас хамтран энэ сарын 16,17 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНЧехУ, Ардчилсан Солонгос Улс, Бүгд найрамдах Солонгос Улс, Япон зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцож, хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн геологийн судалгааны үр дүн цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний ажлын талаар санал солилцоно.


Монгол Улсын Засгийн газраас Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, геологи хайгуулын салбарыг хөгжүүлж, эрдэс баялгийн санг тасралтгүй нэмэгдүүлэх зорилтын хүрээд Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр томоохон ажлууд хийгдэж байгаа билээ. Мөн олон улсын дэвшилтэт техник, технологи ашиглан геологийн судалгааны ажлыг чанарын болон мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэхээс гадна бий болсон мэдээллийн цахимжуулах, шинэчилж боловсронгуй болгох, мэдээллээр хурдан шуурхай цаг алдалгүй үйлчлэх, зарим мэдээллийг нээлттэй болгох алхамууд хийгдэж үр дүнд хүрч байна.


Манай орны геологичид судлаачдын хувьд өнгөрсөн 80 жилийн түүхэн хугацаанд олж мэдсэн мэдлэг, судалж шинжилсэн судалгааны үр дүн, бүтээж туурвисан ном товхимол, хийсэн ажлынхаа ололт амжилт, өөрийн орны геологичид, судлаачдын судалгааны дүнг судалгааны чиглэл тус бүрийн салбар хуралдаануудаар танилцуулж байгаагаараа онцлог юм.
Олон Улсын Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд УУХҮЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Алтанхуяг оролцож үг хэлэв.Тэрээр хэлсэн үгэндээ сүүлийн жилүүдэд геологийн салбарт Япон, Канад, Австрали, Франц, Солонгос зэрэг орнуудын геологийн байгууллагуудтай хамтран төрөл бүрийн геологийн судалгааны болон хайгуулын төслүүд хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна. Манай геологичид гадны геологичидтой мөр зэрэгцэн ажиллаж орчин үеийн өндөр технологийн багаж тоног төхөөрөмж, программ хангамжийг эзэмшин тэднээс суралцахаас гадна бусад улсад ч ажиллах болсон нь тэднийг олон улсын түвшинд хүрснийг харуулж байгааг онцлоод Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, улс орныхоо нутаг дэвсгэрийн геологийн тогтоцыг судлах, ашигт малтмалын хэтийн төлвийг тогтоож олон арван орд илрэлийг нээн илрүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх үйлст эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулан яваа геологийн салбарын үе үеийн эрдэмтэд, багш нар, геологичид, болон хуралд оролцож буй зочид төлөөлөгчид та бүхэнд Монгол улсад Геологийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын мэндийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны нэрийн өмнөөс хүргэе гэв.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан