МЭНДЧИЛГЭЭ
2019/10/18
Share |

Монгол орны геологийн тогтцыг судлах, эрдэс баялгийг эрэх, хайх үйлсэд ажил, амьдралаа зориулж, олон тооны ашигт малтмалын орд газрыг нээн илрүүлж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хувь нэмрээ оруулж, чин сэтгэлээр хөдөлмөрлөж ирсэн үе үеийн геологичид, хайгуулчид, инженер техникийн ажилчид, нийт салбарын хамт олондоо Монгол Улсад Үндэсний геологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн баярын мэндийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс болон хувиасаа өргөн дэвшүүлье. Аль ч улс орон улсынхаа эдийн засагт ихээхэн хувь нэмэр, дэмжлэг болдог, нөхөн сэргээгддэггүй баялаг болох ашигт малтмалыг төрийн бодлогоор, үе шаттайгаар судалж, эрдэс баялгийнхаа нөөцийг бэлтгэж, олборлож ирсэн байдаг. Монгол Улсын хувьд тус чиг үүргийг гүйцэтгэдэг геологийн судалгааны байгууллага болох Геологийн алба нь 1939 онд байгуулагдсанаас хойш эдүгээ хөгжлийн 80 жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд геологийн судалгаа болон ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлуудын үр дүнд 85 гаруй төрлийн 2500 орчим орд, 10000 орчим илрэл, олон мянган геохими, геофизикийн гажил, эрдэсжсэн цэг тогтоогдож, эдгээр ордоос Эрдэнэтийн Овоогийн зэс-молибден, Бор-Өндөр, Бэрх, Зүүн цагаан дэлийн хайлуур жонш, Бороо, Толгойт, Заамарын алт, Төмөртэйн овоо, Цавын холимог металл, Налайх, Шарынгол, Шивээ-Овоо, Оюутолгой, Тавантолгой, Төгрөг нуур, Багануурын нүүрс, Хөтөл, Дарханы шохойн чулуу зэрэг олон ордыг түшиглэн олборлох, боловсруулах үйлдвэрүүд байгуулагдан улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болтлоо хөгжжээ. Монгол орны нийт нутаг дэвсгэрийг геологийн судалгаанд хамрагдсан байдлыг авч үзвэл улсын геологийн 1:200 000 масштабтай иж бүрдэл зураг зохиох ажил 100 хувь, 1:50 000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил 40.27 хувь, 1:200 000 масштабтай агаарын геофизикийн ажлыг 74 хувьд хүргэж, газар нутгаа бүрхээд байна. Геологийн судалгааны ажилд зарцуулах улсын төсөв 2009 онд хоёр тэрбум төгрөг байсан бол 2016 онд 9.3, 2017 онд 13.3, 2018 онд 13.3, 2019 онд 24.6 тэрбум төгрөгт хүргэсэн ба цаашид геологийн судалгаа, эрлийн ажилд оруулах улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах, эрс нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа болно. Газар нутгийнхаа геологийн тогтцыг сайтар танин мэдэж, энэхүү арвин их баялгаа үндэсний баялаг, хөгжлийн тулгуур болгож чадах, эсэхээс Монгол Улсын хөгжил ихээхэн шалтгаалах юм. Дэлхийн улс орнууд хөгжихийн хэрээр эдийн засаг, нийгмийн хөгжилд нэн чухал түүхий эд болох эрдэс, металлын эрэлт хэрэгцээ тогтвортой өсөж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, цаашид ч өсөх хандлагатай байгаа тул төрөөс геологийн судалгааг идэвхтэй явуулж, ашигт малтмалын нөөцийг бэлтгэхэд анхаарал хандуулж, энэ чиглэлээр дунд, урт хугацаанд баримтлах бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж ажиллах болно. Монголын үндэсний геологийн салбарын хөгжлийн 80 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист алхны дуугаа хадааж, улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан, аж үйлдвэрийн салбарын суурь хөгжлийг тодорхойлон бичилцэж яваа эрхэм геологичид, хайгуулчид, эрдэмтэн судлаачид та бүхэндээ ойн баярыг тохиолдуулан амжилт бүтээлийн дээд, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЪЯАБАЗАР

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан