Хэнтий аймгийн зургаан суманд дулаан, цэвэр усны шугам ашиглалтад орно
2019/10/19
Share |

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллалаа. Тэрээр сумын төвийн цэвэр ус, дулааны шугам болон цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын явцтай танилцав. “Хангайн илч дулаан” ХХК  өөрийн хөрөнгөөр Жаргалтхаан сумыг цэвэр ус, дулаанаар хангах төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 950 метр урт шугам хоолой угсарч ирэх сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.  Ингэснээр эхний ээлжинд төрийн байгууллага, сургууль цэцэрлэг, цаашид  бусад хэрэглэгчийг цэвэр ус, дулаанаар хангах юм.

“Хангайн илч дулаан” ХХК ашиглалтын зардлыг мөн өөрсдөө хариуцан 10 жилийн дотор өртгөө нөхсөний дараа улсад хүлээлгэн өгөх юм байна. Тус компани Өвөрхангай, Хөвсгөл аймгийн ихэнх сумыг цэвэр ус, дулааны шугамаар холбожээ.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нутаг орондоо ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зүтгэж байгаа “Хангайн илч дулаан” ХХК-ийн удирдлага, хамт олонд Ерөнхий сайд талархал илэрхийлж амжилт хүсэв.

Тэрээр мөн тус суманд барьж байгаа 35 кВ-ын Цэнхэрмандал дэд станцын өргөтгөл, 44,5 км урт Цэнхэрмандал-Жаргалтхаан цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын явцтай танилцав. Ерөнхий сайд өнгөрсөн тавдугаар сард Хэнтий аймагт томилолтоор ажиллах үедээ Жаргалтхаан сумыг найдвартай эрчим хүчээр хангах  цахилгаан дамжуулах агаарын шугам татна гэдгээ амласан юм. Энэ дагуу “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК энэ ажлыг гүйцэтгэн 11 дүгээр сар гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр Жаргалтхаан сум хоёр талаасаа цахилгааны тэжээлтэй анхны сум болох юм.

Хийе, бүтээе гэсэн сэтгэл байвал ямар ч ажлын ард гарч, үр дүнг нь үздэг юм гэдгийг “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлага, ажилтнууд харуулж байна гэж Ерөнхий сайд хэлэв.

Тэрээр мөн Мөрөн суманд ажиллан орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөлтэй уулзаж сургуулийн барилгын өргөтгөл, нэгдсэн халаалт, цэвэр усны шугамын ажлын явцтай танилцав. Өнгөрсөн тавдугаар сард тус суманд ажиллах үед нь усалгааны систем, трактор, сургуулийг цахилгаан хөгжмөөр хангах, худаг гаргах зэрэг хүсэлт тавьсныг шийдвэрлэсэнд нутгийн удирдлага, иргэд талархал илэрхийлэв. Ерөнхий сайд энэ үеэр тус суманд Соёлын төв барих хөрөнгийг ирэх оны төсөвт тусгана гэдгээ хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан