Б.Жаргалсайханы “Ам нээвэл”-д хэлсэн онцлох арван ишлэл
2019/10/23
Share |

Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан MN25 суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт хэлсэн онцлох 10 ишлэлийг хүргэе.

 

  1. Саарал жагсаалт банкуудтай, банк санхүүгийн ил тод байдал сахилга баттай холбоотой. Олон улсын вальютын сан банк санхүүгийн байгууллагуудад шалгалт хийгээд зөрчил дутагдлуудыг арилга гэсэн. Банкуудын 500 тэрбум төгрөг хаанаас орж ирсэнийг тодорхойлж чадахгүй байгааг дотоод  террористуудаасаа хайх хэрэгтэй. У.Хүрэлсүх сэлэмээ эргүүлэх цаг болоогүй юм уу шударга ёсыг тогтооно гэсэн. Банкууд хаанаас тэр мөнгийг байршуулсан нь ойлгомжтой тодорхой зүйл байна шүү дээ
  2. Доллар нэг өдрийн дотор огцом өснө гэж байхгүй. Цуу ярианаас үүдэн далимдуулж зохиомлоор  өсгөж байна. Саарал жаггсаалтад орлоо. Одоо доллар өсч магадгүй гэж хэдэн төгрөгөө доллар болгоод үнэтэй болохоор нь эргүүлж зарж ашиг олно гэж хардаг. Тийм боломж байхгүй. Жирийн ард иргэдэд бол доллар өсөхгүй байх нь ашигтай. Доллар өсвөл дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө.
  3. Олон улсын вальютын сан, Дэлхийн банк манайхыг санхүүгийн дампууралд оруулъя гэж бодоогүй байх гэж би бодож байна. Харин энэ эдийн засгаа цэгцэл. Ил тод болго,шударга ёсыг бий болго, оффшор дахь мөнгөнүүдээ оруулж ир гэдэг ч юм уу ийм шаардлагууд тавиад байхад манай хэсэг бүлэг нөхдүүд үүнийг ажил болгохгүй, зориуд явуулаад байгаатай л холбоотой.
  4. Түрүүчийн засаглалын үед дур зоргоороо авирлах гээд Олон улсын вальютын санг хөөж явуулсан. Ингээд эдийн засаг тэлж байгаа нэрийн дор гүйлгээнд асар их мөнгө хэвлэж оруулсан. Эдийн засгийг тэлнэ гэдэг аж ахуйн үйл ажиллагааны ашиг орлогоороо тэлэхийг хэлж байгаа болохоос мөнгө хэвлээд тараагаад байхыг тэлж байна гэж хэлж болохгүй.
  5. Монголчууд бид 1000 долларын цалин аваад хэнээс ч дутахгүй сайхан амьдрах боломжтой.Тийм орон мөн үү гэвэл мөн шүү дээ үнэн. Харин муу байгаа нэг хоёр дарга нарынхаа асуудлыг ярих ёстой.
  6. Хэн нэгэн хүний өмнөөс амьдрахаа больж үз.Орон нутгаас нүүж ирээд гуу жалга, уулын оройд дуртай газраа гэр бариад хашаа хатгаж, жорлон гаргаж дуртай юмаа түлж байх юм гэнэ. Энэ ухамсараа болих хэрэгтэй. Өвөлжие л гэж бодож байвал ядаж зуухаа ав иргэдээ. Хоёрт яндангаа хөөлөө, гуравт яаж утаа гаргахгүй байхыг бод. Энэ шахмал түлшнээс өмнө жил болгон л угаараар хүн үхдэг шдээ өчнөөнөөрөө. Ер нь Монголд нэг нь нэг юм хийхээр л баахан шүүмжилдэг хүмүүс гарчихсан. Тэгвэл шахмал түлшээ боль, тэгээд буцаагаад хогоо нүүрсээ пабришка түл л дээ. Тэгээд хүн үхэхгүй байхуу хүн өвдөхгүй байхуу.
  7. Н.Энхбаяр төрийн бүх том суудалд байхдаа иргэдээ үнэгүй орон сууцаар хангахгүй үхсэнээ хийж байсан юм. Нэгнийх нь байшинг хурааж нөгөөг нь орох оронтой болгоно гэвэл эхлээд өөрийнхөө байшинг Долоон буудлын Доржид өг. Тэгвэл би чадлаараа магтъя. Харин би хөдөлмөрлөж олсон байшиндаа гэр бүлтэйгээ амьдардаг учраас өгч чадахгүй ээ. Өнөөдөр хэн ч биш гудамжинд гарчихаад хүн уруу татаад хүмүүсийн амьдралын хэцүү байдлыг далимдуулж улс төрийн ажил хийж болдог юм уу. Биеэрээ хүн зовж байгаа хүнийг одоо ёс суртахуунаар нь зовоох ажил хийж байна.
  8. Байгалийн хийн хоолой Монголоор дайрах юм бол 2 хөршийн дунд хадан завсар хавчуулагдсан юм шиг л болно. Аягүй бол том гүрнүүүд хөрөнгөө хамгаална гээд газар нутагт ноёрхлоо тогтооно.Тэгээд ч хийн хоолойноос чинь болж улс орнууд дайтаж ирсэн. Тэрний оронд цахилгаан станцаа шинэ технологиор барьчихвал бүх асуудлаа шийдэх боломжтой.
  9. Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол тэр хүнийг чинь нэг нь Кремлээс дуудаад үгүй бол Бээжингээс дуудаж үүрэг өгөөд дарамтлана. 76 хүнийг бол арай чадахгүй учир бид эрх чөлөөтэй байгаа юм.
  10. МАНАН бүлэглэл  тийм юм байгаа. Анх суурийг нь Н.Энхбаяр тавьж өгсөн шүү дээ. Н.Энхбаярыг зайлуулаад М.Энхболд зангидсан. Дээр нь Ц.Элбэгдорж зангидаж байна. Нууц биш энэ хүмүүсийг л улс төрөөс холдуулах хэрэгтэй.
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан