Эрүүгийн хуулиар эргэн ирэх гэж буй “ГҮТГЭЛЭГ”
2019/10/30
Share |

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Төслийн 13.14 дүгээр зүйлд Гүтгэх заалт орсон. Гүтгэхийг гэмт хэрэгт тооцвол Монгол Улс нь Эрүүгийн хуулиасаа хасаад, буцаж нэмсэн дэлхийн цор ганц улс болох юм.

2015 оны тавдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцээд, нийт 164 зөвлөмж өгснөөс 8 нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой байв. Үүнд “Эрүүгийн хуулийн нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг халах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн иргэний журмаар шийдвэрлэх” гэсэн зөвлөмж ирүүлсэн байдаг.

Дээрх зөвлөмжийг биелүүлэхээ амлаж МУЗГ-аас 2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр 204 тоот тогтоол гарсан байдаг боловч амлалтаа ийнхүү умартахад хүрэв.

Засгийн газрын ой санамж хоёр жилийн хугацаанд л үргэлжилдэг зүйл ажээ. Олон улсын өмнө өгсөн амлалт “хуримаа хийгээд маргааш нь эхнэр, нөхрөө хуурагч амраг хосын амьдрал” мэт богинохон түүхтэй юм гэж үү. Гэвч амлалт нэгэнт өгсөн бол заавал биелүүлэх үүрэгтэйтэйгээ мартаж орхисонд гайхаш төрнө.

Гүтгэлэг бий болсон агаад үгүй болох богинохон түүх:

Социалист нийгмийн үед томьёолсон гүтгэх гэмт хэрэг нь 2002–2017 оны хооронд хэрэгжиж байсан эрүүгийн хуульд 110 дугаар зүйл ангиар “Гүтгэх”, 111 дүгээр зүйл ангиар “Доромжлох” хэмээн тусдаа хуулийн хариуцлагатай зааг ялгаатай байсан билээ. Байсан гэсний учир нь 2017.07.01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар уг зүйл заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр Засгийн газар нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн гэж хэлж болно.

Угтаа төрийн албан тушаалтан, иргэд, эсхүл иргэд хооронд байгаа асуудлыг эрүүгийн хуульд байлгах боломжгүй гээд эрүүгийн хуулиас хассан. Гэтэл тухайн үед УИХ-ын гишүүдийн санал хуваагдсан тул завсрын зохицуулалт болгож Зөрчлийн хуульд оруулсан. Үүнийг нь “жижиг гэмт хэрэгт” тооцлоо хэмээн нэг үгээр хэлж болно. Энэ нь Зөрчлийн үндсэн үзэл баримтлал болох “төр, иргэний хоорондын маргааныг зохицуулдаг” харилцаа байтал үүнтэй зөрчилдүүлж “хоёр иргэний хоорондын маргааныг” оруулж ирсэн.

Шилжилтийн үеийн зохицуулалт болгоод ядаж хүн гүтгэсэн гээд ял шийтгэл авахгүй, цагдан хорихгүй, гүйцэтгэх ажил хийгдэхгүй л гэж үзсэн. Товчхондоо гэвэл ердөө л ийм түүхтэй.

 

Гүтгэх зөрчлийн статистик мэдээ:

2017 онд 28, 2018 онд 486, 2019 оны /9 сарын байдлаар/ 355 хүн холбогдож бүртгэгдсэн байна. Үүнээс, 2017 онд 4 сэтгүүлч, 2018 онд 17 сэтгүүлч, 1 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, 2019 /9 сарын байдлаар/ 4 сэтгүүлч, 1 хэвлэл мэдээллийн хэрэгсэл хоёр сая болон хорин сая төгрөгөөр торгуулжээ. Үүнийг хоёр талын дундаас төр торгуулийн мөнгөөр ашиг хийдэг тогтолцоо ч гэж нэрлэж болохоор байна.

 

Яагаад гүтгэх зөрчилд сэтгүүлчид илүүтэй холбогддогийг ганцхан энэ тоо баримт хангалттай харуулах биз ээ.

Эрүү, Иргэний хэргээр шийдэгдсэн тоо баримт дурдахад, 1999–2015 онд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, гүтгэлэг, доромжлолтой холбоотой шүүхээр иргэний 665 хэрэг (үүний 363 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой), эрүүгийн 73 хэрэг (үүний 37 нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой) шийдвэрлэжээ.

Зөрчлийн хуульд “гүтгэх” зөрчлийг оруулснаар сэтгүүлчдийн холбогдсон гүтгэлгийн хэргийн тоо өмнөхөөс даруй 7–8 дахин нэмэгдсэн. Энэхүү заалтыг улс төрийн албан тушаалтнууд ихээр ашигладаг. Иргэний хэргийн шүүхэд болон Зөрчлийн хуулиар хандсан иргэдийн 33% гагц улс төрийн өндөр албан тушаалтан байгаа тухай Глоб Интернэшнл төвөөс явуулсан судалгаанд дурдсан байна. Нэг үгээр хэлбэл улс төрчдийн сэтгүүлчдийг “намнах” арга хэрэгсэл болсон.

Олон улсын хэм хэмжээнд “Public figure” гэсэн ойлголт байдаг бөгөөд олон нийтийн зүтгэлтэн хэмээн буулгаж болно. Эдгээр нь ямар нэг асуудлаар олон нийтийн хараа хяналтад өртвөл, эхлээд шүүхэд хандах гэхээс өмнө тэр хэлэлцэгдэж буй асуудалтай холбогдуулан тайлбар хийх үүрэгтэй байдаг.

Өөр нэгэн тулгамдаж буй асуудал бол Зөрчлийн хэргийг шалгах процесстэй холбоотой үүсэн буй хүндрэл бөгөөд практикт зөрчлийн хэргийг хэрэг бүртгэгч буюу хорооны цагдаа хариуцан шалгадаг. Хэрэг бүртгэгч нь зарим чиглэлээр мэргэшсэн мөрдөн байцаагчаа бодвол ур чадварын хувьд дутмаг юм. Мөн буруугүй гэдгээ нотлох үүргийг тухайн зөрчил үйлдэгч иргэнд л ганцхан хүлээлгэдэг. Энэ мэтээр зарим зөрчлийг шалгахад иргэний процесс үйлчилж байна. Тиймээс энэ гажуудлыг засах ёстой. Гэхдээ Эрүүгийн хуулиар байж хэрхэвч болохгүй.

Гүтгэх гэдэгт юуг ойлгох вэ?

Асуудлын хамгийн гол нь болох гүтгэх гэдэгт бид юуг ойлгож байна вэ? 2019 оны есдүгээр сарын 17-ны өдөр УИХ-д өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ялгаж салгасан зүйл лав алга. Гүтгэх гэдэгт хамаарч байсан олон асуудал салж, ухаалгаар зохицуулагдаж чадсан уу, үгүй юу гэдэг маргаан дээрх асуултаас урган гарна. Товчхондоо ялгаж, салгаж байгаа юм хууль, тогтоомжид алга бөгөөд онолын хувьд ч хоёр өөр ойлголтод тооцогдох Гүтгэх, Доромжлохыг нэг зүйл ангиар хуульчилсан нь өөрөө маргаан дэгдээсэн нь энэ ээ.

Гүтгэх нь дотроо олон ялгаатай болох тухай “Бусдын нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалт” нэг сэдэвт бүтээлээр докторын зэрэг хамгаалсан Ширчингийн Сүхбаатар гуайн бүтээлийг уншихад төвөггүйхэн ойлгох боломжтой.

Хуучин Эрүүгийн хуульд “гүтгэх” гэмт хэрэгт 4, 5 үйлдэл багтдаг байсан. Тухайлбал, хүнийг хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, иргэд төрийн албан тушаалтныг хардаж, энэ талаар хэлэлцүүлэг өрнөсөн зэрэг асуудлыг нэг зүйлд багтаагаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр явж ирсэн. Энэ гэмт хэрэгтэй төрийн албадлага хэрэглэн тэмцэхээр хуульчлагдсан байв.

 

Тэгвэл бусад улс орон, олон улсад Гүтгэх хэргийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

1-рт, Хүнийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, нийгмийн зүгээс ялгаварлал таагүй байдалд хүргэх нь хор хөнөөлтэй үйлдэл бөгөөд эрүүгийн хуулиар шийтгэх ёстой. Гэхдээ гүтгэх гэдэг нэрэн дор биш “шүүхэд худал мэдүүлэх” эсхүл “гэрч худал мэдүүлэг гаргах” гэдгээр зүйлчилж томьёолохдоо “худал мэдүүлэг өгөх” гэж гэмт хэргийг нь тодорхойлдог байна.

2-рт, Улс орнууд бүрэн шийдээгүй боловч олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор худал мэдээлэл тараах, нийгмийг хий бухимдалд автуулах замаар өөр чиглэлд нийгмийг хөтөлдөг үзэгдэл болох популизм газар авсантай холбоотойгоор дэлхий нийтэд тулгамдаж байна. Өнөөдөр үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр бүрэн дүүрэн хариулт олоогүй хэвээр. Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй эрүүгийн хуулиар “Террор ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх”, “Үндэсний эв нэгдэлийг бусниулах” болон “Түрэмгий дайн өдөөхийг нийтэд уриалах” гэсэн зүйл ангиар гэмт хэрэгт тооцож байна. Манай улс “бусдыг үймээн самуунд уруу татах” гэдгээр хуульчлаагүй ч дээрх байдлаар томьёолохыг оролдсон байна.

3-рт, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэлгийг зохицуулах нь гэж хэлж болох юм. Гаднын болон манай дотоодын эрдэмтэд энэ чиглэлийг барин хуульд өөрчлөлт оруулах боломжтой гэж үздэг байна. Тухайлбал, профессор О.Мөнхсайхан эрдэм шинжилгээний өгүүлэлдээ

  1. Олон нийтэд хамаатай асуудлын талаарх мэдээ, мэдээлэлтэй худал байсныг нотлох үүргийг нэхэмжлэгчид даалгах,
  2. Гүтгэлгийн асуудлыг зохицуулахад олон нийтийн зүтгэлтэн жирийн иргэнээс илүүтэйгээр шүүмжийг хүлцэн тэвчих,
  3. Сэтгүүлчийн ёс зүйн стандартын дагуу үйл явцын талаар шударгаар бичсэн нийтлэл, нэвтрүүлгийн хамгаалах
  4. Үнэт зүйлийн шийдвэр буюу үзэл бодлыг фактаас ялгаж хамгаалах
  5. Сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалжийн нууцыг хамгаалах гэж авч үзсэн.

Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэрээр зохицуулах нь хууль зүйн шинжлэх ухааны талаасаа ч болон практикт хэрэгжихдээ хамгийн зөв байх магадлалтай нь юм. Зөвхөн эрүү, иргэн, зөрчлийн хуулиар биш хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд ч шаардлагатай зохицуулалтыг тусгаж өгөх нь зүйтэй билээ. Хэрвээ Эрүүгийн хуулиар гүтгэх гэмт хэрэг зохицуулагдах юм бол шударга шүүмжлэлийг боомилох, олон ургальч үзлийг хязгаарлах сөрөг нөлөөтэйгээс гадна олон нийтийн үнэнийг мэдэх эрх ашиг зөрчигдөж чөлөөт хэвлэлийн амыг барих сөрөг нөлөөтэй.

Шийдэл юу байж болох вэ?

 

Иргэний нэр төр, алдар хүндийг хамгаалах гэж байна гээд Үндсэн хуулиар хамгаалагдсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж боломгүй юм.

Бид зөрчлийн хуульд байгаа заалтыг засах гэж байна гээд буцаагаад эрүүгийн хуульдаа оруулбал “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ын үлгэр болно. Нөгөө талаас улс төрчдөд “сохорсон биш завшив” гэдэг шиг боломжийг өгөх болчихоод байгаа билээ.

Одоогийн иргэний хуулийнхаа нөөц боломжид тулгуурлан хуулийн холбогдох зохицуулалтыг үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нийцүүлэн шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Түүнээс биш гүтгэхийг гэмт хэрэг, зөрчилд тооцож торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж хэрхэвч болохгүй ээ. Тэгээд ч Монгол Улс нь эрүүгийн хуулиасаа хасаад буцаж оруулж буй үйлдэл нь “олон ааштай хаврын тэнгэр шиг” үзэгдэл биш бөгөөд улс төрчдийн захиалгат тоглоом юм.

Үгүй гэвэл, МУЗГ нь 2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр 204 тоот тогтоолоор НҮБ-ын Хүний эрхийн хорооноос өгсөн 164 зөвлөмжийг биелүүлэхээ амлаж “Гүтгэх” заалтыг эрүүгийн хуулиасаа хассан. Гэвч өнөөх амлалт өгсөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Гүтгэх” заалт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эргэн ирсэн нь ямар учиртай улс төрийн нүүдэл вэ?

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан