Ротаричууд Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайг байгуулна
2019/10/30
Share |

2018 оны байдлаар Монголд 105,730  хөгжлийн бэрхшээлтэй иргэн, үүнээс Улаанбаатар хотод 35,589 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байна. Тэд бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж, инээн баясаж хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдрах эрхтэй. Гэвч тэдэнд зориулсан нийгмийн халамж үйлчилгээ, эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл үргэлж л дутмаг байдаг. Үүний нэг тод жишээ бол улсын маань нийслэл хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай огт байдаггүй явдал юм.

Гэвч саарын хажуугаар сайн зүйлс үргэлж гарч ирдэг шиг Монголд анх удаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд” зориулсан тоглоомын талбай барих санаачлагыг Монголын Ротари клубууд санаачлан хэрэгжүүлэх гэж байгааг дуулаад энэ талаар тодруулахаар олон улсын ротари 3450 дүүргийн Монголын 10-р бүсийн захирагч Э.Ганбаттай уулзаж ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа яриагаа яагаад энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон талаар эхлэе.

-Олон улсын Ротари байгууллага нь хүүхдийн эрүүл мэнд, байгаль орчны хамгаалал, цэвэр усны хангамж, өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, боловсролыг дэмжих зэрэг үндсэн чиглэлүүдээр хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг. Тийм ч учраас манай дэлхий даяарх 36,000 гаруй клуб тэдгээрийн 1,2 сая гишүүн бүр үргэлж сайн сайхан нийгмийг бий болгохын тулд үргэлж шинийг санаачилж түүнийгээ хэрэгжүүлдэг юм. Монголд дах ротари клубууд ч гэсэн үүсгэн байгуулагдсан цагаас хойш маш олон төслүүдийг санаачлан хэрэгжүүлж ирсэн. Энэ сэдэв бол яах аргагүй манай нийгмийн орхигдсон асуудлын нэг мөн байсан учраас манай ротаричууд ирэх жил болох 25 жилийн ойгоо угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны тоглоомын талбайг барьж байгуулах санаачлагыг гаргасан юм.

-Энэ тоглоомын талбайг яг хаана барих гэж төлөвлөж байгаа вэ? Төсөв хөрөнгийг хэрхэн шийдэж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-
1995 онд Монголд анх Ротари хөдөлгөөн үүсгэн байгуулагдсанаас хойш маш олон төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн. Тухайлбал 500 гаруй га газрыг ойжуулсан “Keep Mongolia Green” төсөл, 300 гаруй хүүхдүүдэд амьдрал бэлэглэсэн “Хүүхдийн зүрх” төсөл, Умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэг шинжилгээг 21 аймгийн 30,000 гаруй эмэгтэйчүүдэд 10 жилийн турш хэрэгжүүлж  олон эмэгтэйчүүдийг хорт хавдрын эхэн үед нь оношлон эмчилсэн “Амьдралын төлөөх аян” гэх мэт эрүүл мэнд боловсролын салбарт нийтдээ 9,9 сая ам долларын өртөг бүхий төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг.

Энэ бүх төслийн санхүүжилтийг бид олон улсаас болон дотоодын сайн санаат байгууллага хамт олон, хувь хүмүүс мөн бидний хийж буй төслүүдийг ойлгон дэмждэг сангуудаас босгодог. Үүний адилаар бид энэ удаагийн төслийн санхүүжилтийн тодорхой хувийг өөрсдийн дотоод сангаас бүрдүүлж үлдсэн хэсгийг цэвэр хандиваар босгож байгаа. Төслийн байршлын хувьд хүүхэд бүр үнэ төлбөргүй очиж тоглох боломжийг бүрдүүлэх үүднээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д барьж байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ талаар албан хүсэлт явуулаад дэмжигдсэн. Нийтдээ 1700мталбайд хөгжлийн бэрхшээлтэй ямар хүүхэд ирээд тоглох бүрэн боломжтой талбайг барьж байгуулахаар төлөвлөж байна.

-Тоглоомын талбайг барьж байгуулах төсөв хөрөнгө бүрэн цуглаж чадсан уу? Одоогоор хэдэн хувьтай явж байгаа вэ?
-
Одоогийн байдлаар 60%-тай тэнцэх хэмжээний мөнгийг дотоодоосоо босгож чадсан байгаа. Энэ төсөлд бидний тооцоолж байгаагаар нийтдээ 150 сая төгрөг зарцуулагдана. Бид үлдсэн мөнгийг босгохын тулд олон нийтэд зориулсан арга хэмжээнүүдийг шат дараатайгаар явуулахаар төлөвлөөд эхнээсээ хэрэгжиж байна. Үүний эхлэл болгож 11-р сарын 2-ны Бямба гарагт УДБЭТ-т дэлхийн алдарт “АИДА” дуурийг олон нийтэд толилуулж үүнээс олох орлогын 50%-ийг энэхүү төсөлдөө хандивлахаар төлөвлөж байгаа юм.

Тиймээс бидний хийхээр зорьж байгаа энэхүү төсөлд туслахыг хүссэн хүн бүр манай “Rotary Opera Charity Night” арга хэмжээнд маань оролцож нэгэн оройг сайхан дуурь үзэнгээ Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө гэсэн маш том хөрөнгө оруулалтад гар бие оролцоосой гэж уриалж байна.

Хувь хүний зүгээс та бүхний санаачилж байгаа энэ төслийг биеллээ олоосой гэж хүсэж байна. Бидний ярилцлагыг уншаад тусалж дэмжих юмсан гэж бодож байгаа хүмүүст хэрхэн та нартай холбогдох вэ? 
-
Баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч гэсэн бидний ирээдүй. Тэд маань энэ тоглоомын талбайд ирж тоглоод аз жаргал дүүрэн инээмсэглэхийг хараад хүн бүхэн энэ төслийн маань зорилгыг ойлгох байх. Бидэнтэй хамтран ажиллаж туслахыг хүссэн хүн бүрт бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Манай Ротари клубын мэдээллийн төв Юнион бьюлдинг оффисийн 13 давхарт байрладаг. Мөн 94001333, 80114768 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Энэ дашрамд хэлэхэд манай хамгийн эхний эвент болох 11-р сарын 2-ны дуурийн театрт болох арга хэмжээнд маань та бүхнийг оролцоосой гэж хүсэж байна.

-Зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Тоглоомын талбайг нээх өдөр дахин уулзахын ерөөл тавья.
-
Маш их баярлалаа. Тэр сайхан өдөр тун удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан