“Уул уурхайн үйл ажиллагаан дахь химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын менежмент ба нөхөн сэргээлтийн асуудал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
2019/11/07
Share |

Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй Байгаль Орчны Засаглал Хөтөлбөрийн хүрээнд “Уул уурхайн үйл ажиллагаан дахь химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын менежмент ба нөхөн сэргээлтийн асуудал” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалт нь Монгол улсад химийн хог хаягдлын хорт нөлөөнөөс хамгаалах, бууруулах нэгдсэн зохицуулалт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх бодит хэрэгцээ шаардлага тулгарсан үед зохион байгуулагдаж, 21 аймаг болон нийслэл хотын мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг хамруулж буйгаараа онцлог юм. Гурван өдрийн турш үргэлжлэх уг сургалт, хэлэлцүүлгийг нээж НҮБХХ-ийн Монгол дахь орлогч суурин төлөөлөгч хатагтай Нашида Саттар үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол орон шиг байгалийн баялагаас хамаарал бүхий хөгжиж буй олон улс оронд тулгамдаж буй онцгой чухал асуудал болох олборлох аж үйлдвэрээс учрах байгаль орчны нөлөөллийн талаар хэлэлцэж буйд талархууштай. Монгол улс эдийн засгийн хувьд өсөн дэвжиж, аж үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж буй өнөө үед хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, тогтвортой хөгжлийг бий болгох нь туйлын чухал юм” хэмээнонцлов. Уг сургалтаар уул уурхайн салбар дахь химийн хорт болон аюултай бодисын ангилал, эрсдэл, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, хогийн менежмент, хариуцлагатай уул уурхай зэрэг цогц мэдлэгийг оролцогчдод олгох юм. Монгол Улсад НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь Байгаль Орчны Засаглал Хөтөлбөрийн хүрээнд Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж уул уурхайн салбар дахь байгаль орчны бодлого, эрхзүйн орчныг сайжруулах, байгаль орчны хуулиудыг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын чадавхи, хамтын зохицуулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хүний эрхийн зөрчлийг бууруулах, уул уурхай болон хууль бус олборлолтоос үүссэн эвдэрсэн болон орхигдсон газрын тоо хэмжээг бууруулах, цаашид шинээр үүсэхээс сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлээд байна. Тухайлбал, төслийн хүрээнд Мэргэжлийн хяналтын газартай хамтран уул уурхай бүхий бүс нутгуудад хамтарсан үзлэг хяналт явуулануул уурхайн үйл ажиллагаанаас үүссэн байгаль орчны хохирлыг тооцох, эвдэрсэн болон орхигдсон газрын тооллого хийх, шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэг сэдвүүдээр шат дараалсан сургалтуудыг зохион байгуулсны зэрэгцээ “Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага, үнэлгээний аргачлал” гарын авлагыг боловсруулж хэвлүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлжээ.

Хариуцлагатай уул уурхай болон химийн бодисын менежментийн асуудал нь дан ганц талын оролцоогоор шийдэх асуудал биш бөгөөд засгийн газар, уул уурхайн компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг холбогдох бүх талуудын хамтын хүч оролцоог хангасан тохиолдолд л урт хугацаанд тогтвортой, байгаль орчинд ээлтэй, цогц бөгөөд системтэй шийдэлд хүрэх боломжтой юм. Химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын менежмент, уурхайн нөхөн сэргээлтийн талаарх энэ 3 өдрийн сургалт нь Монгол Улсын уул уурхайн салбарт хуулийн хэрэгжилтийг хангах, байгаль орчны засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан