“Баян-айраг эксплорэйшн” ХХК-ийн ард хэний эрх ашиг нуугдаж байна вэ?
2019/11/07
Share |

Энэ намар Завхан аймгийн Дөрвөлжин сумын “Бага нуур”-ын эрэг орчмоор 20 орчим нэр төрлийн  2600 гаруй шувуу үл мэдэг шалтгаанаар хорогдсон билээ.

Нуурын ойролцоо үхсэн шувуудын нүд халтирам дүр зураг хоёр дахь “Хонгор”-ыг санагдуулсныг нуух юун.

Шувууд үхээд зогсохгүй нутгийн иргэд малаа төхөөрөхөд гэдэс дотор нь ногоорсон, уушги нь идээлсэн, цэврүүтсэн  байдалтай байна гэсэн мэдээллийг манай сайтын редакцад өгч байлаа.  

Харин тухайн үед орон нутгийн байгууллагаас 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллан, үхсэн шувуудаас шинжилгээний дээж авч,  устгалд оруулан ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байдаг. Халдваргүйжүүлэх арга хэмжээ авахаас өмнө нутгийн зарим иргэдийн бие өвдөж, дотор муухайрах, халуурах шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлэл бидэнд ирж байлаа.

Өнгөрсөн есдүгээр сард газар дээрээс нь авсан шинжилгээний хариу гарч,  нуурын уснаас шувуудыг үхэлд хүргэх хүчтэй химийн бодис илрээгүй гэсэн дүгнэлтийг МХЕГ тэргүүтэй бусад байгууллагууд гаргаж хэвлэлээр тараасан  байдаг. /2019.09.26/

Харин бид өчигдөр /2019.11.05/ Дөрвөлжин сумын засаг дарга Ч.Батдөлтэй утсаар холбогдож зарим мэдээллийг тодрууллаа. Түүний хэлж байгаагаар бүх асуудал намжсан, нэмж шувууд болон  мал амьтан үхээгүй. Байдал хэвийн байгаа гэлээ. Мөн хамгийн сүүлд Завхан аймгийн  Ус цаг уур орчны  шинжилгээний газраас авсан шинжилгээгээр нууранд “хүнцэл” гэх бодисын хэмжээ ихэссэн гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь тийм ч ноцтой асуудал биш гэж Дөрвөлжин сумын засаг дарга Ч.Батдөл хэллээ.

ХААН ХОР ГЭГДЭХ “ХҮНЦЭЛ” НЬ ХҮН АМЬТНЫ БИЕД АСАР ХОРТОЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ҮХЛИЙН ХОР

Харин агрохимич, хөрс судлаач доктор Ш.Пүрэвсүрэн хаан хор гэгдэх “хүнцэл” нь хүн амьтны биед асар хортой нөлөө үзүүлдэг ҮХЛИЙН ХОР, ОНЦ АЮУЛТАЙ ХИМИЙН ХОРТ БОДИС гэж тодорхойлжээ. Хүнцэлд хордсон хүн бөөлжих, гэдсээр нь хатгуулах, гүйлгэх зэрэг хоолны хордлогын маягийн шинж тэмдгүүд илэрч байгаад үхэлд хүргэдэг аюултай бодис гэж нэрлэж байгаа юм.  Харин “хүнцэл”-ийн хэмжээ ямар үед ихэсдэг вэ? гэвэл алт олборлох, угаах явцад их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсон олон баримт байдаг. Бэлхэн жишээ нь “Бороо Гоулд” компанийнхан гэж доктор Ш.Пүрэвсүрэн “Хаан хорны гамшиг хаяанд ирчихлээ, Хүмүүсээ” нийтлэлдээ онцолсон байна. /2015-04-06/

Мэргэжлийн байгууллагууд Завхан аймгийн Дөрвөлжин сумын “Бага нуур”-ын уснаас дээж авахад “хүнцэл” гэх химийн онц аюултай бодис илэрчихсэнийг нь тогтоочхоод байхад энэ нь нээг их сүртэй  асуудал биш гэж засаг дарга нь утсаар хээв нэг хэлж байгааг бид юу гэж ойлгох билээ.

Алт олборлох явцад “хүнцэл” гэх химийн хорт  бодис идэвхжиж урвалд орсноор амьд биетийг устгадаг аюултай болохыг мэргэжлийнхэн баталлаа. Тэгвэл  Завхан аймгийн Дөрвөлжин сумын Бага нуурын ойр орчимд алт олборлож байгаа ганц  компани  нь 2006 оны 06-р сарын 23-нд байгуулагдсан ”Баян-Айраг эксплорэйшн” ХХК. Люксенбургийн вант улсын  “Кью Жи Экс Гөүлдэн Хиллс Эс Ар Эл” ХХК, Монгол улсын  “Гурван холдинг” ХХК гэсэн хоёр байгууллага хувьцаа эзэмшигчтэй. ”Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Австрали улсын иргэн Петер Роберт ажилладаг мэдээлэл улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

                                                                                         Эх сурвалж: burtgel.mn

Хувьцаа эзэмшигчийн нэг “Гурван Холдинг” ХХК-ийн тухайд 2006 оны 10-р сарын 10-нд таван хувьцаа эзэмшигчийн эрхтэйгээр байгуулсан байдаг. МУ-ын иргэн Жасрайн Жамсран, Намсрайн Бэхбат, Төмөрбаатарын Ганхуяг, Цагааны Нанзаддорж, Ринчинбатын Гантөмөр гэх таван хувьцаа эзэмшигч байна. Захирлаар нь Төмөрбаатарын Ганхуягийг  томилжээ.

 

Эх сурвалж: burtgel.mn

“Баян-Айраг эксплорэйшн” гэх хамтарсан хөрөнгө оруулалттай дээрх компани ашигт малтмалын ашиглалт, хайгуул, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авчээ. Уг хуулийн этгээд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт авсан эрхийнхээ дагуу үйл ажиллагаа явуулахаар онилсон байна. 2012 оны 10-р сард Дөрвөлжин сумын засаг дарга н.Бадам нь уурхайн ашиглалтын лиценз олгох зөвшөөрөлд гарын үсэг зурчхаад албан тушаалаа өгсөн байдаг. /2019.10-р сар/

Геологийн хайгуулын чиглэлээр ажиллаж байгаад 2012 оноос алт олборлох бэлтгэлээ хангаж, техник тоног төхөөрөмжөө оруулж ирсэн байдаг. Тухайн үед нутгийн иргэд чадах чинээгээр тэмцэл явуулсан ч тэдний дуу хоолойг аймаг орон нутгийн удирдлагууд,  орон нутгаас сонгогдсон гишүүд хүртэл үл тоосноор  өнөөдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд нөхцөл байдал хүндхэн байгааг дараах хэд хэдэн баримт харуулна.

МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН “БАЯН-АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН” ХХК МОНГОЛ ХҮМҮҮСИЙГ ХҮНД ХОРТОЙ НӨХЦӨЛД АЖИЛУУЛЖ БАЙНА

“Баян-Айраг эксплорэйшн” ХХК нь  2013 оноос алт олборлож эхлэнгүүтээ олборлолтын горим зөрчиж, дэлхий нийтэд хориглочхоод байгаа бороожуулах аргыг өнөөг хүртэл ашиглаж байна. Бороожуулах арга гэдэг нь тусгайлан дэвссэн  хар плёнк дээр алттай шороогоо овоолж, шланкаар цианиттай ус цацаж, алтаа угаадаг тухай эх сурвалж хэллээ. Тус компани үйл ажиллагаагаа явуулах хугацаандаа гурван ч удаа цианит алдсан мэдээлэл байна. Эхнийх нь 2005 оны 10-р сард цианит алдаад ойр орчим 100 гаруй метр урсгажээ. Дараа нь 2017 оны өвөл, сүүлд 2019 оны 06-р сарын 12-нд үерийн улмаас борооны ус овоолготой шорооруу хальж орсноор тэнд цианит натритай нуур тогтжээ. Тухайн үед Завхан аймгийн мэргэжлийн байгууллагууд шинжилгээ авсан байна. Мэргэжлийн байгууллагууд цианит натри уснаас илэрсэн, хөрснөөс илрээгүй гэх дүгнэлт үйлджээ. Орон нутгийн мэргэжлийн хяналтын болон холбогдох нэр бүхий байгууллагууд нь хэний захиалгаар хуурамч дүгнэлт үйлдэж, Дөрвөлжин сумын иргэдийг доромжилно вэ?

Компанид ажиллаж байсан хүмүүс даралт нь багасах, толгой эргэх, дотор муухайрах, таталт өгөх зэрэг эрүүл мэндэд нь асуудал үүссэн хэвээр байгаа гэнэ. Өнгөрсөн 10-р сард л гэхэд  тус компанид  тав  дахь жилдээ ажиллаж буй нэгэн ажилтан цианит натрид хордсон гэсэн мэдээлэл байна. Толгой нь эргэх, дотор нь муухай оргих, өөрчлөлт дөрвөн ажилтанд нь илэрчээ. Уурхайн үйлчилгээний хэд хэдэн эмэгтэй ажилтнуудын ураг нь амьгүй болох,  дутуу төрсөн ч компанийн дарамтаас эмээгээд асуудал болголгүй дараад өнгөрөөжээ. Ийм маягаар хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг ноцтой зөрчиж, хүний эрхийг уландаа гишгэсэн олон асуудал Австрали захиралтай “Баян-Айраг эксплорэйшн” компанид гардаг ч ажилтнууд нь тус компанийн дотоод дүрмийг боол мэт дагадаг, үг хэлэх эрхээ эдлэх байтугай хөдөлмөрийнхөө хөлсийг ч шударгаар үнэлүүлж чаддаггүйгээ бидэнд хэлсэн.  

400 гаруй ажилтантай тус компанийн удирдлагууд нь үйлдвэрийн аюулгүй байдлыг бүрэн гүйцэд хангаж ажилладаггүйгээс хэд хэдэн удаа үйлдвэрийн осол гарчээ. 2014 онд  хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын горим алдагдсанаас уурын зуух нь дэлбэрч хоёр хүн түлэгджээ. 2016 онд нэг ажилтан нь уурхайн кемптээ зүрх нь хаагдан нас барсан хэрэг гарсан байна. Монгол хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй тус компанийн энэ мэт асуудлыг гадагш нь задруулахгүй таг тараад өнгөрдөг тухай мэдээллийг эх сурвалж өгсөн юм.

“Баян-Айраг эксплорэйшн” ХХК нь хариуцлагаа ухамсарлаж орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулсан уу? гэвэл үгүй. 110 саяар үнэлсэн халуун усны газар нь ашиглалтад ороод хоёр сар ч болоогүй хаагджээ. Шалтгаан нь технологийн дагуу бариагүйгээс тоног төхөөрөмж нь эвдэрсэн байна. 

Дүйцүүлэн нөхөн сэргээлт гэх нэрээр Дөрвөлжин сумын Буурал багийн “Туулайт” гэдэг газарт ердөө гурван тарвага нутагшуулжээ. Ингэж хуулийг гууль болгож, нутаг оронд нь эзэнгүй мэт дураараа дургиж байгаа дээрх компанийг хуулийн дагуу шалгаад явах байтал орон нутгийн зарим удирдлагууд уурхайгаар нь зочилж, дайлуулж цайлуулаад явдаг тухай эх сурвалж хэллээ.

ЗАВХАН АЙМГИЙН ДӨРВӨЛЖИН СУМАНД НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮНЭХЭЭР ХҮНД БАЙНА

“Баян-айраг эксплорэйшн” компани нь Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь үл мэдэг шалтгаанаар 2600 гаруй тооны шувуу  үхсэн “Бага нуур”-аас 107 км зайтай. Тус компани цианит алдаж гол шиг урсгасан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй аргаар алтаа олборлож байгаа өнөөгийн нөхцөлд 107 км нь агаарын замаар тооцвол үүдэн хоймрын зай, усны судал газрын хэвлийгээр бол бүр ч ноцтой нөлөөлөх асуудал. Гүний усаар тэтгэгддэг гол нууруудын сувгаар дамжин нөлөөлөх магадлал асар их гэдгийг ямар ч Монгол хүн ойлгоно, мэднэ. Гэтэл нутгийн удирдлагууд нь үүссэн асуудал бол нуурын усны хүнцлийн хэмжээ ихэссэнээс шалтгаалсан. “Баян-айраг эксплорэйшн” компанитай ямар ч холбоогүй гэж хээв нэг хэлж байгааг юу гэж ойлгох билээ. Нутгийн удирдлагууд иргэддээ үйлчилдэг үү? эсвэл гаднын хөрөнгө оруулалттай дээрх мэтийн компаниас авлига хээл хахууль авсан уу? гэдэг асуултыг хардах эрхийнхээ хүрээнд  Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Ц.Балхярваа, болон Дөрвөлжин сумын засаг дарга Ч.Батдөл нарт нээлттэй үлдээе. Тус компанитай холбоотой ямар нэгэн асуудал үүслээ гэхэд Завхан аймгийн орон нутгийн удирдлагууд цээжээрээ хамгаалаад гардаг, хэзээ ч нутгийн иргэдээ боддоггүй гэж дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн бэрхшээл тулгарсан нутгийн зон олон  дамжууллаа.

ДӨРВӨЛЖИН СУМЫН МАЛЧДЫН БОГ МАЛЫН УУШГИ ИДЭЭЛЖЭЭ

Уурхайн олборлолт явуулж буй орчимд тоосжилтын асуудал нутгийнхны толгойн өвчин болжээ. Газар нутгаа гаднын хөрөнгө оруулалттай алтны компанид булаалгасан тэд тоосжилтоос болоод яахаа мэдэхгүй хэцүүхэн байгаагаа мэдээллээ. Хүнсэндээ хэрэглэхээр төхөөрсөн бог мал болгоных нь уушги идээлсэн, бэрсүүтэй байдаг болжээ. Өвөлдөө малчид алтны уурхайтай 200 метр ч хүрэхгүй зайтай хаяа, хаяагаа дэрлэн өвөлждөг байна. Өвөл зунгүй 24 цагийн турш шороо зөөн давхих том оврын машинууд нь тоосжилтын гол эх үүсвэр болжээ. Тус нутагт зургаахан жилийн өмнө өвс ургамал ногоорсон,  хүн зоны сэтгэл тэнэгэр, малын бэлчээр соргог сайхан нутаг байжээ. Харамсалтай нь эзэнгүй төрийн балаг энэ суманд нүүрлэсний уршгаар бэлчээр нутаг нь талхлагдаж, эзэнгүй айл шиг болсныг нутгийнхан халаглан хэлсэн. Хавар, зун, намартаа 20 гаруй төрөл зүйлийн үзэсгэлэнт шувуудаар хүрээлүүлдэг байсан Бага нуур нь хүнцлээр хордож, шувууд үхсэн ЭКОЛОГИЙН УЙЛААН энэ суманд нүүрлэчихжээ. Үнэхээр харамсалтай байна. Багануур уйлж байна, хүн зон нь туйлдаж байна.

Бэлчээргүй болж туйлдсан нутгийн иргэдэд бас нэгэн хүндрэл тулгарч байгаа нь УУХ УСНЫ ГАЧЛАН. Гүний цэвэр усаар алт олборлож байгаагаас болоод худгийн усны түвшин эрс багассан байна. “Баян-айраг эксплорэйшн” гэх хуулиас дээгүүр авирлаж буй  компанийн асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх та анхааралдаа авахыг нутгийн иргэд манай сайтын редакцаар дамжуулж байгаа нь энэ. Өсөж төрсөн нутагтаа, өвгөдийнхөө захиасаар амьдрахыг тэд үнэхээр их хүсэж байна.

Сэтгүүлч: Ц.Буяннэмэх

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан