“60 тэрбум”-ын гэх А.Ганбаатар эрх баригч намын генсек Д.Амарбаясгаланг гүтгэсэн нь шүүхээр тогтоогдсон
2019/11/08
Share |

Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш хөвөрсөн "60 тэрбум"-ын гэх хэрэгт холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарт сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял оноосон. Тэднийг ял авсанд М.Энхболдын  фракц тэр дундаа Д.Хаянхярваа гишүүн илтэд эсэргүүцэж фракцаа хамгаалан жиргэж харагдсан. Үндсэндээ түүний жиргээ намын удирдлагууд руугаа чиглэж бурууг тохох гэсэн агуулгатай байсан юм. Тодруулбал намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг “чиний хоёр найз, чиний хоёр цэрэг 60 тэрбумын хэрэг үнэн гэж чиний хэлсэн үнэн болж ял авлаа ” хэмээн жиргэсэн байдаг. Харин өнөөдөр түүний хэвлэлд өгсөн ярилцлагад бас л намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга руу хандсан ярилцлагыг өгсөн харагдана. Тодруулбал “Намын генсек тэр бичлэгийг сонссон гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр бид хоёр нөхрөө шоронд хийчихээд сууж байна” хэмээжээ.

М.Энхболдын фракц тэр дундаа Д.Хаянхярваа гишүүн  Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг хэргээс хөнгөхөөн сугалаад гаргана гэсэн төлөвлөгөө нь эсрэгээрээ шийдэгдсэнд уурсаж бүлэглэлээ хамгаалж буй нь энэ бололтой.

Үндсэндээ бол эрх баригч намын генсекийг төрийн албыг “60 тэрбум” төгрөгөөр арилжихыг завдсан уулзалтад байсан гэх мэдээллийг анх олон нийтэд өгсөн А.Ганбаатарын /2017 оны 8-р сарын 17 өдөр/ хэвлэлийн хурлын дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан түүнийг өөрийн нэр төрд халдсан хэмээн шүүхэд хандаж байжээ.

Баянзүрх дүүргийн шүүх уг асуудлыг хэлэлцээд 2018 оны 5 сарын 17-ны өдөр “иргэн А.Ганбаатар нь нэхэмжлэгч Д.Амарбаясгалангийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүтгэлэг мэдээ тараасан” гэдгийг тогтоосон байна. Улмаар иргэн А.Ганбаатарыг нэхэмжлэгчтэй холбоотой хэлсэн мэдээлэлд  хэвлэлийн хурал хийн няцаалт хийж, уучлалт гуйн, нэхэмжлэгч Д.Амарбаясгалангийн нэр хүндийг гутаасан мэдээллийг залруулахыг даалгасан шүүхийн шийдвэр гарсан байдаг. 

Д.Хаянхярваа гишүүн хуулийн хүн биш. Дээр нь түүний хамгаалаад байгаа бүлэглэлийн гишүүд болох Ц.Сандуй, А.Ганбаатар нарын буруугаа бусдад нялзаах гэсэн оролдлогыг Монгол Улсын хууль шүүхийн байгууллагууд шалгаад тогтоол шийдвэрээ хэдийнэ гаргажээ. Өнгөрсөн цаг хугацаанд тэдний арга барил өөрсдийн бурууг бусдад тохож энхийн цагаан тагтаа мэт гэмгүй авирлаж явсан үе эцэс болсон гэдгийг эрхэм гишүүн ухаараагүй яваа бололтой. Өнөөдөр Монгол Улсад шударга ёсыг тогтоохыг ард түмэн хүсч шаардаж байна. Хуулийн өмнө дарга ч, цэрэг ч адил тэгш эрхтэй байхыг дээр дооргүй хуулиа сахин мөрдөхийг хүсч байгаа юм.

Б.Сонор

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан