Баянголчууд Алхангаа ярилцаж асуудлаа шийдлээ
2019/11/25
Share |

НАМЭХ-ноос санаачлан Алхангаа  асуудлыг шийдэх зорилготой “Алхангаа ярилцъя” арга хэмжээ нийслэлийн Баянгол дүүрэгт өчигдөр амжилттай зохион байгуулагдлаа.“Цэвэр агаартай хотын төлөө-Алхангаа ярилъя” уриан дор  явагдсан тус арга хэмжээг Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Баянгол Дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо,  Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хороо хамтран зохион байгуулсан юм.Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, А.Ундраа болон НАМЭХ-ны Дэд Ерөнхийлөгч Л.Амгалан, Б.Сэмжидмаа, Ц.Нацагдолгор, НАМЭХ-ны Ерөнхий Нарийн бичгийн дарга Ү.Оюунзул, БГД-ийн НАМЭХ-ны дарга С.Золзаяа нар оролцов.

Алхалтад БГД-ийн 23 хорооны 600 гаруй иргэдийн төлөөлөл оролцож, дүүргийн хэмжээнд тулгамдаад буй асуудлаа алхангаа ярилцаж, УИХ-ын гишүүд болон НАМЭХ-ны удирдлагуудтай санал бодлоо солилцлоо.

БГД-ийн хувьд 6 хороонд сайжруулсан түлш борлуулах цэг цөөхөн, дутагдалтай байгаа юм.Тиймээс БГД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НАМЭХ-ныхон нэгдэн 9,10,21,22-р хороодод тус бүр нэг, нэг сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг нэмж байгуулж өглөө. Ийнхүү сайжруулсан шахмал түлшний борлуулах цэг нэмэгдснээр агаарын бохирдол буурах, сайжруулсан түлшний хэрэглээ нэмэгдэх цаашлаад утаагүй хот болоход чухал ач холбогдолтой юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа:Улаанбаатар хот дэлхийн утаатай хотын 10-рт бичигдэж ирсэн. Үүнийг Засгийн газар зоригтой шийдвэр гаргаж, Монголчууд бид сайжруулсан түлш хэрэглэсний үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг зарим үнэлгээгээр 70 хувь гэж хэлдэг ч гэхдээ баттай мэдээллээр бол 50 хувиар бууруулж чадсан. Энэ бол дан ганц засгийн газар хичээл зүтгэл биш иргэд та бүхний хүчин чармайлт юм шүү” гэдгийг онцлон хэллээ.

Мөн арга хэмжээний үеэр НАМЭХ-ны Нийслэл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Л.Амгалан хэлэхдээ:Сарын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч “Хөдөлгөөн бол Эрүүл мэнд” алхалтад Монгол улс даяар давалгаалуулах аяныг эхэлсэн. НАМЭХ, Засгийн газрын бодлого шийдвэрийг дэмжээд цэвэр агаартай хот болгох, эрүүл мэнддээ хөрөнгө оруулсан шахмал түлшний хэрэглээг, гэр хорооллын иргэдэд таниулах, давалгааг НАМЭХ-ноос санаачилсан. Энэ арга хэмжээ нийслэлийн 9 дүүргээс хамгийн түрүүнд Баянгол дүүргээс эхлэж байна. Цаашид илүү хүйтрэх учраас Засгийн газраас хийж хэрэгжүүлэн амжилттай явж байгаа, энэ сайхан ажлынхаа эхлэлийг цаашид туушдаа үргэлжлүүлж, айл өрх бүр идэвхитэй оролцож шахмал түлшээ түлж агаарын бохирдлыг бууруулцгаая гэж уриалмаар байна” гэсэн юм. 

Агаарын бохирдолыг бууруулах ажлын хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоотой хамтран шахмал түлшний үйлдвэр дээр очиж сайжруулсан шахмал түлш савлаж, ажилласан хөлсөөрөө,  БГД-ийн 6-н хорооны эмзэг бүлгийн өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйчүүд, хэвтэрт байдаг өндөр настангуудад, нийтдээ 120 өрхөд сайжруулсан шахмал түлшийг тусламж болгон өгсөн юм. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж. Ганбаатар, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтарч ажиллах санамж бичгийг байгуулав. 




Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан