”Үндэстэн дамнасан компанийн гүйлгээг хянана”
2019/11/28
Share |

Монгол Улсад 2020 оноос эхлэн Татварын шинэ хууль хэрэгжсэнээр үндэстэн дамнасан корпорациудын татвараас зайлсхийж,  ашгийг зувчуулдаг үйлдлийг нь хянаж, дотоодоос эх үүсвэртэй орлогод татвараа бүрэн ногдуулах боломжтой болохын зэрэгцээ давхар татвар ногдуулахгүй байх үүднээс гадаад улсад төлсөн татварыг Монгол Улсад төлөх татвараас хасч тооцдог болох зэрэг эрх зүйн орчин үйлчлэх гэж байна.

Энэ асуудлыг хөндөж Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын татварын улсын байцаагч Л.Мөнхтуултай ярилцлаа.

-УИХ-аас шинэчлэн баталсан Татварын ерөнхий хуулийн хүрээнд “Үнэ шилжилтийн тохируулга” гэх цоо шинэ зохицуулалт дуулдах боллоо.  Энэ чухам ямар харилцааг зохицуулах заалт вэ, тайлбарлаж өгөхгүй юу?

-Шинэ хуулиар үндэстэн дамнасан компаниудын харилцан хамааралтай охин компанитайгаа хийж байгаа гүйлгээн дээр нь татварын алба хяналт тавина, маш дэлгэрэнгүй тайлан авна. Үнэ шилжилтийн тохируулга гэдэг нь  чи хэрвээ хамааралтай этгээдтэйгээ гүйлгээ хийсэн байвал тэр гүйлгээний үнэ зах зээлийн бусад этгээдтэй хийх байсан гүйлгээний  үнэтэй нөхцөлтэй ижил байх ёстой гэсэн шаардлагыг татварын алба тавиад, татвар төлөгчийг харилцан хамааралтай этгээдтэй хийсэн гүйлгээндээ үнэ шилжилтийн тохируулга хийж бодит үнээр орлого, зардалаа тооцож, татвар төлүүлэх ойлголт юм.   Олон улсын жишигт нийцсэн үнэ шилжилтийн тохируулга хийх аргачлалыг ашиглана. Хэрвээ харилцан хамааралтай этгээдтэй гүйлгээ хийхдээ зах зээлийн үнээс доогуур үнээр хийсэн бол үнэ шилжилтийн тохируулах хийх замаар үндэстэн дамнасан компаниудын болон бусад татвар татвар төлөгчлийн  орлогод  татвараа бүрэн ногдуулах эрх зүйн зохицуулалт бий болсон гэж ойлгож болно.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөгийн Татварын хуулиар  харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо гүйлгээ хийх замаар  үнээ тогтоогоод Монгол Улсад бага татвар төлөх,  эсвэл татварын хувь хэмжээ бага улсуудад ашигаа их харуулах байдлаар татвараа зохицуулах зөрчлүүд гардаг байсан.  Энэ нь хэд хэдэн  улсуудад группийн салбар компанитай, түүгээрээ дамжуулаад бага татвар төлөх схем зохион байгуулах, татварын төлөвлөлт хийх замаар татварын ашиг хүртэхэд  түүнийг нь хянах  хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй байсантай холбоотой юм.

-Татварын шинэ хуулийн хүрээнд үнэ шилжилтийн хүрээнд дээр дурдсан тодорхой шаардлагууд тавигдаад ирэхээр мөрдөж л таарна. Гэхдээ шаардлагыг биелүүлэхгүй ч юм уу, эсвэл хуулиа сайн ойлгоогүйгээс үнэ шилжилтийн тайлангаа хугацаандаа багтааж тайлагнаагүй зэрэг тохиолдол гарвал яах вэ. Хүлээлгэх хариуцлагын тухайд тодруулбал?

-Харилцан хамаарал бүхий этгээдтэй ажил гүйлгээ хийсэн татвар төлөгч бүр тайланг гаргаж өгнө. Зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар захиргааны хариуцлага эхэлж яригдана.

-Тайлангаа гаргажээ, гэхдээ татвараас зайлсхийх зорилгоор орлогоо тайландаа тусгаагүй байх ч юм уу. Энэ тохиолдолд?

-Олон улсад татвараас зайлсхийхийн эсрэг дүрэм буюу GAAR –ыг дагаж мөрддөг. Жишээлбэл,  татвар төлөгч  татварын хуульд хасагдахгүй гэсэн зардлыг хасаж тооцдог ч юм уу, орлогоо тайлагнаагүй орхигдуулдаг ч юм уу, татварын хууль тогтоомжийг зөрчиж татвараа дутуу төлөхийг татвараас зугтах үйлдэл гэж нэрлэж байгаа юм. Энэ тохиолдолд хариуцлага хүлээлгэж ирсэн.

Харин татварын хууль, дүрэм зөрчөөгүй хэрнээ татварын төлөвлөлт хийх, бүтэц үүсгэх, дүр үзүүлсэн гүйлгээ хийх замаар илүү өндөр төвшинд татвараас зайлсхийж, татвараа бууруулж байгаа үйлдлийг татвараас зайлсхийх гэж нэрлэдэг. Тухайлбал, ашиг хүртэх зорилгоор татвар хийсэн бодитой бус гүйлгээ хийсэн бол татвараас зайлсхийхийн эсрэг дүрмийг хэрэгжүүлнэ гэдэг том зохицуулалт  шинэ хуульд суусан байгаа.

GAAR –ыг нэвтрүүлэхийн ач холбогдол нь татвараас зайлсхийх үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх зорилготой гэж ойлгож болно.

-Үндэстэн дамнасан группүүдийн татварын тайлан үнэн зөв байна уу гэдгийг үнэ шилжүүлэлтийн тайлан авдаг болсноор ч юм уу, эсвэл татвараас зайлсхийхийн эсрэг дүрэм хэрэгжүүлснээр бүрэн хянах бололцоотой юу?

-Техник, технологийн хөгжлийг дагаад цаг хугацаа орон зай хамаарахгүйгээр татварын шинэ харилцаа үүсч байна.  Монгол Улс дэлхий нийтийн чиг хандлагыг дагаж, олон улсын жишигт нийцсэн татварын шинэ орчин бий болгосны эцсийн зорилго нь бусад улс орнуудтайгаа нэгдээд татвараас зайлсхийж байгаа үйлдлүүдийг хязгаарлахад оршиж байна.

Монгол Улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр /BEPS/-ийн гишүүнээр элссэн байгаа.  Дээрээс нь ил тод байдлыг хангах хүрээнд  150 гаруй улстай  мэдээлэл солилцох боломж бүрдэж байгаа. Жишээлбэл, групп компаниуд хоорондын улс бүрээр тайлан, аль улсад хэдэн төгрөгийн орлого олсон юм, тэр нь үнэн бодитой орлого уу, ямар эдийн засгийн үр дагавартай, ямар үр дүнг бүтээж байгаа юм гэдгээр ч юм уу тйланг нь хянах эрх зүйн орчин бүрдэж байна гэж ойлгож болно.

-Давхар татвартай холбоотой зохицуулалтыг нэлээн өргөн хүрээнд суулгаж өгсөн гэдэг. Өмнө нь ямар байгаад шинэ хуулийн хүрээнд яаж өргөжиж байгаа юм бол?

-Монгол Улс 1991 онд шинэ үеийн татварын алба үүссэнээс эхлээд хамгийн анх БНХАУ-тай давхар татварын гэрээ байгуулсан байдаг. Одоогоор 26 улстай байгуулсан давхар татварын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна. Татварын шинэ хуульд давхар татвартай холбоотойгоор тусгасан хамгийн гол өөрчлөлт нь хүрээг өргөтгөсөн. Монгол Улс Татварын асуудлаар захиргааны туслалцаа үзүүлэх олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох замаар 150 гаруй орнуудтай автоматаар мэдээлэл солилцох боломжтой болно. Ингэснээр  150 гаруй улсад төлсөн татварыг Монгол Улсад төлсөн татвараас хасаж тооцох зохицуулалт шинээр орсон.  Өмнө нь зөвхөн давхар татварын гэрээ байгуулсан улсад төлсөн татварыг Монгол Улсад төлөх татвараас хасаж тооцох зохицуулалттай байсан юм.

-Өнгөрсөн хугацаанд давхар татвар төлөхтэй холбоотой гомдол нэлээд гардаг байсан. Нэг хэсэг нь давхардуулж татвар авч байна гэж маргаан үүсгэж байхад иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс Давхар татварын гэрээнээс болж, зохих ёсны татвараа хураан авч чаддаггүй гэж шүүмжилж ирсэн. Давхар татвартай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгосноор хэн нэгэн татвараас зайлсхийх, эс бол давхар татвар төлж хохирохгүй  болжээ ойлгож болох нь ээ?

-Давхар татвар гэдэг ойлголтын хувьд хоёр янзын давхар татвар байдаг гэж онолын хувьд үздэг. Давхар татварын асуудал нь юунаас болж үүсэж байсан бэ  гэхээр улс орнуудад нутаг дэвсгэрийн татварын тогтолцоо, дэлхийг хамарсан татварын тогтолцоо гэсэн хоёр татварын тогтолцоо үйлчилж ирсэн.

Жишээлбэл, Монгол Улсын оршин суугч иргэн  Монгол Улсад олсон орлого болон гадаад улсаас олсон орлогоос татвар төлнө гэсэн эрх зүйн орчинтой. Аль нэгийнх нь татварыг хасахгүй, хоёуланд нь татвар ногдуулахаар давхар татвар ногддог . Үүнийг хууль зүйн давхар татвар гэж үздэг.

Эдийн засгийн давхар татвар гэдэгт нь татвар төлөгчийн орлогод Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нэг ногдуулаад, дараа нь өнөөх орлогоо захиралдаа шилжүүлэх, хувьцаа эзэмшигчиддээ шилжүүлэхэд ногдол ашгийн орлого гэж дахин татвар ногдуулах асуудлыг ойлгодог.

Давхар татварын гэрээ нь олон улсын гэрээ бөгөөд татварын хууль тогтоомжоор сайжруулах боломжгүй эрх зүйн баримт бичиг юм. Давхар татварын 26 гэрээг сайжруулж, давхар татварын гэрээг ашиглан татвараас зайлсхийх явдлыг арилгах, орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгүй болгох асуудлыг татварын суурийг багасгаж ашиг шилжүүлэхийн эсрэг үйл ажиллагааны хүрээнд 26 улстай байгуулсан гэрээ бүрдээ нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл  давхар татварын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах Олон талт хэлэлцээрт нэгдэн орох замаар шийдвэрлэх боломжтой. Давхар татвартай гэрээний зохицуулалтыг боловсронгуй болгосноор уг гэрээг ашиглан татвараас зайлсхийж байгаа үйлдлийг хязгаарлаж, дотоодын татварын орлогыг хамгаалах боломжтой болж байгаа юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан